Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ
2022 оны 06 дугаар сарын 13-наас 06 дугаар сарын 20-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Ойрын хоногуудад нутгийн өмнөд хэсгээр халж, нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно.
Хур тунадас: 13-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 14-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 16, 17-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, говийн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна.
Агаарын температур: Нутгийн өмнөд хэсгээр халж Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 19-24 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 34-39 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.
Сэтгэгдэл