Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!

Aдмин / Нүүр

Зургаадугаар сарын 13-ны өдрийн байдлаар Хэрлэн голын эх, Орхон голын адгаар, Хэнтий нуруунаас усжих Ерөө, Балж, Хурх, Барх, Эг, Хангай нуруунаас эхтэй Идэр, Улиастай, Чулуут зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-40 см нэмэгдсэн байна.

Харин Ховд, Онон, Улз, Хэрлэн гол Багануур дүүрэг, Хонгон, Мөнгөнморьт сумдын орчмоор үерийн түвшинг 5-55 см даваж, Балж гол Дадал сум орчмоор үерийн аюултай түвшинг 33 см даван үерлэж байна.

Зургаадугаар сарын 14-ний өдөр Хэрлэн голын дунд хэсгээр 10-50 см, Ерөө, Чулуут зэрэг голуудын усны түвшин 10-30 см нэмэгдэх төлөвтэй байна. Мөн ойрын өдрүүдэд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно.

Иймээс хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрөн богино хугацаанд үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.