Б.Жаргалсайхан: Сумдыг нэгтгэхийг зөвшөөрөхгүй ээ...
Үндсэн хуулийн өөрчлөлт ярьж буй УИХ-ын гишүүн Т.Доржханд 330 сумыг цөөлөх, нийлүүлэх санал оруулаад байгаа юм. 2000 хүн амтай сум 20 мянган иргэнтэй сумтай адил төсөв авдаг, Дунд ангийн 4 сурагчтай ангид 10 гаруй багш хичээл заадаг, 300 мянган хүн амтай Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг шиг эрх ямба эдэлж сургууль цэцэрлэг хангалттай хэрнээ дахиад барьдаг гэх мэт шүүмжүүд, шалтаг шалтгаан хэлж байгаа юм.
Ерөнхийдөө сумдыг нэгтгэж төсөв хэмнэх санаачилга УИХ-ын гишүүдээс гараад байгаа. Харин жилийн иргэний хувьд энэ санал огт таалагдахгүй байна. Улаанбаатар хотын төвөөс 2000 км зайтай зах хязгаар нутагт эзэн болж суугаа иргэдээ хэвээр нь байлгах хэрэгтэй. Амар амгалан орших сумыг нүүлгэх, орчин нөхцлийг өөрчлөхөд иргэд дургуйцана.
Цаг ямагт эдийн засаг хүнд байгаа ч үү дээ. Сум орныг нэгтгэхээс болоод талцал хуваагдал үл ойлголцол үүсч олон жилийн дайсагнал ч явагдаж мэднэ. Ийм хуулийн заалт оруулахыг иргэний хувьд дэмжихгүй шүү. Нугаг эзгүйрнэ...
Сэтгэгдэл
Зочин [202.179.21.233] 2022-06-16 03:29:31
Цус ойртолт их байна Нэгтгэ
Зочин [202.21.115.165] 2022-06-15 02:14:13
АЙМГУУДЫГ 1 БАРУУН 2 ТӨВ 3 ГОВЬ 4 ЗҮҮН 5 ТӨВ(ХОЙД ХЭСЭГ) гэсэн 5 аймагт хуваагаад засаглахад боломжтой ГЭХДЭЭ НЭГ Ч СУМЫГ ЦӨӨЛЖ БОЛОХГҮЙ зүгээр л аль нэг аймагт харъяалуулах л асуудал ярьж болно
Иргэн [202.9.40.169] 2022-06-13 23:29:53
Сумдыг нэггэж цөөлснөөр газар нутгаа хамгаалж тэмцэх иргэд байхгүй болж уул уурхай гадны иргэдэд тавих хяналт тэдний байгалд учруулсан болон ирээдүйд учруулах хор хохирлыг эсргүүцэх олон мянган жил амьдарч ирсэн нутаг усны эзэд замхран арилна.Хэдэн жилийн өмнө нутгийг бэлчээрийг нутгийн иргэдд нь хариуцуулан өгөх юм яриад байсан бүр эсэргээрээ болжээ.
Зочин [202.9.40.108] 2022-06-13 10:07:27
Хэт ойрхон байгаа сумдыг нэгтгэх нь зүйтэй. Малын бэлчээр хүрэлцэхгүй нүүх газаргүй боллоо. Үүнд алс холын сумад бишшүү. Нэг зуун км дотор байгаа сумдыг нийлүүлж сумын төвийг хоршоо бүлгийн мэдэлд өгч жижиг дунд үйлдвэрлэлийг бодлогоор хөгжүүлэх цаг болсон шүү. Тэнд малынхаа арьс шир ноос боловсруулах жижиг үйлдвэртэй болох шаардлага их байна. Үхрийн ширээ сайхан элдээд дэвсгэр хийхэд хивснээс хамаагүй сайхан даа
Зочин [64.119.19.234] 2022-06-13 07:34:01
Парзит хулгайчид л эсэргүүцэж бгаа
Зочин [66.181.160.68] 2022-06-13 07:06:21
Маш зөв,дэндүү цөөхөн хүн амтай маш жижигхэн мөртлөө сум нэртэй маш их төсөв аваад хэдэн хүмүүс амь зогоож байгаа нь туйлын үнэн.Тиймээс газар нутгаар нь нэгтгэж томруулах цөөрүүлэх хэрэгтэй.Үүнд ямарч улс төржилт хэрэггүй.
Иргэн [64.119.21.19] 2022-06-13 07:00:42
Сум байтугай эдгээр аймгуудыг нэгтгэх хэрэгтэй. Сэлэнгэ-Дархан, Дорноговь-Говьсүмбэр, Булган-Орхон. Бас зарим сум суурин газруудыг нэгтгэх. Төрийн албаны орон тоог цомотгох
Зочин [103.212.119.154] 2022-06-14 05:33:23
Одоо нэгэнт тогтсон аймаг , сум нэгтгэх гэдэг бол орон нутгийг эзэнгүй болгож ямарч хяналтгүй болгож Монгол улсыг мөхөөх гэсэн санаа гэж үзэхээс өөр аргагүй . Одоо бол нэгэнт үйл ажиллагаа нь тогтворжиж жигдэрсэн газруудыг татан буулгаж эзэнгүй болгоно гэдэг Монгол улсыг устгах хорон санаат явуулга гэж хүлээж авахаас татгалзах хэрэгтэй
Г.Дүүрэн [66.181.161.60] 2022-06-13 06:41:16
Маш зөв...Аль 1923он...морин өртөө үеийн хил.орчин үеийн машин техник холбоо хөгжсөн энэ үед....20км 30км нутагтай..САА.Нэгдэлийн байдлаар л байж бна.... сайн ярьж оновчтой шийдэл.хүн ццөөн гол биш...Түүх соёл.байршил.боломжийг харах хэрэгтэй
Амар [66.181.161.35] 2022-06-13 06:36:14
Манай сум 1800 хүнтэй би дэлгүүр ажиллуулдаг ашиг орлого гүйлгээ их муутай худалдан авах чадваргүй ямарваа бизнес явуулахад сум орон нутагийн хөгжилд хүн амын тоо чухал юм байна лээ шүү
Зочин [202.9.46.21] 2022-06-13 06:24:31
Энэ Доржханд гэдэг баахан холион бантан хутгадаг юм байна. Улс орныг иймэрхүү юмнууд л сүйтгэдэг юм. Энэ Доржхандийг ЭРГҮҮЛЭН татах хэрэгтэй. Иймэрхүү юмнуудаар Төрийн Тогтолцоогоо тоглуулж болохгүй. Хоосон сумнуудыг нэгтгэх биш Хоосон сумнуудаа Хүнээр дүүргэх боплого барих хэрэгтэй штээ.
Зочин [66.181.161.56] 2022-06-15 05:09:07
Маш зөв
Зочин [43.228.131.159] 2022-06-13 06:16:26
Төвийн аймгуудын сумдыг нэгтгэх нь зөвөө. Хязгаар сумдыг нэгтгэж ёстой болохгүй. Тэд чинь хилээ манадаг юм.
Зочин [192.82.84.14] 2022-06-13 06:15:22
Сумдыг нийлүүл. Нэг аймаг 5-9 сумтай байхад болно
Зочин [64.119.16.17] 2022-06-13 06:09:58
ter dorjkhand gedeg bangladesh chini mongol amidral me3dekhguyee
Зочин [202.126.89.74] 2022-06-13 05:59:16
Oron nutag ezentei baih estoi. Sum negtgeh tom Aldaa shuu !
Зочин [203.17.23.221] 2022-06-13 05:09:44
Сумдыг нэгтгэх нь зөв шүү. Тэгэж байж сумдын эдийн засгийн чадавхи сайжирна. Нутаг эзгүйрнэ гэж улс төрчид худал ярихаа болих хэрэгтэй.
зочин [202.131.245.69] 2022-06-13 05:32:07
харин тийм. ямар байгаа суурин газраас хөөж нүүлгэх биш. Нэгтгэж нэг л захиргаатай болгох нь зөв. Нийслэл хотод хороо-дүүрэг 2-ыг нэгтгэж шат дамжлагыг багасгаад цөөхөн дүүрэг эсвэл хороотой болох хэрэгтэй. тэр анхан шатны нэгжид нь төрөөс заавал үзүүлэх үйлчилгээний ажилтнууд ажиллана.