Вэй Фэнхэ: "Тайванийг тусгаар тогтнуулах гэсэн санаархал хэзээ ч биелэгдэхгүй" гэв

Aдмин / Нүүр

Өчигдөр буюу 6-р сарын 12-нд болсон "Шангрилагийн 19 дэх удаагийн форум"-ын үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Батлан хамгаалахын сайд Вэй Фэнхэ "Бүс нутгийн дэг журмын талаарх Хятадын үзэл баримтлал" гэсэн сэдвээр илтгэл тавьжээ.
Энэ үеэрээ тэрээр: "Хүн төрөлхтөн өдгөө түүхэнд ховор тохиолдох хямралуудыг даван туулж байгаа бөгөөд энэхүү хүндрэлээс гарах гарц нь олон талт үзлийг хэрэгжүүлж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг бий болгох явдлыг урагшлуулах юм. Хятадын хөгжлийн урагшлах зам саадгүй, энх тайванч хөгжлийн замаар замнах шийдвэр хувирахгүй бөгөөд манай улсын хөгжил нь аюул заналхийлэл биш, харин дэлхийн энх тайван, тогтвортой хөгжилд асар их хувь нэмэр оруулна. Хятад улс зөвхөн хамгаалалтын шинжтэй үндэсний батлан хамгаалах бодлогыг тууштай хэрэгжүүлж, үндэснийхээ бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг тууштай хамгаалах болно. Ази, Номхон далайн бүс бол дэлхийн өсөлтийн эрч хүчтэй, нөөц боломж ихтэй бүс нутаг юм. Улс орнууд Ази Номхон далайн хувь заяаны нэгдмэл системийг буй болгож, тус бүс нутагт өнө батын энх тайван, аюулгүй байдлыг хэрэгжүүлэхийн төлөө урагшлах ёстой" гэсэн байна.
Мөн Вэй Фэнхэ Тайванийн асуудлаар: "Тайвань бол Хятадынх. Тайванийн асуудал бол Хятадын дотоод хэрэг. Харин "Тайванийн тусгаар тогтнол" гэгч салан тусгаарлах үйлдэл хэзээ ч биелэгдэхгүй, мөн гаднын хүчин хөндлөнгөөс оролцохыг огт хүлээн зөвшөөрөхгүй" гэжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.