ЭРҮҮЛ ШУДАРГА ХАРИЛЦААНЫ ТӨЛӨӨ

Aдмин / Хууль

ЭРҮҮЛ ШУДАРГА ХАРИЛЦААНЫ ТӨЛӨӨ

Санжаасүрэнгийн Зориг:

- Бие даасан хүчнүүд адил тэгш хэмжээнд улс орноо хөгжүүлэх асуудлаар дугуй ширээний ярилцлага хийж, цаашдын хөгжлийн чиг баримтлалыг боловсруулах ёстой. Нэг нь нөгөөгөө муулаад, хавчаад, унагаад байх нь зөв зам биш ээ. Ард түмэнд ч, удирдах ажилтнуудад ч улс төрийн соёл дутагдаж байна.

- Нийгмийн хөгжлийг тодорхойлох гол хүчин зүйл бол нийгмийн дотоод харилцааг зохицуулах явдал. Бидний хувь заяа зөвхөн бидний гарт байна.

- Улс төрийн намуудыг хэвийн ая таатай нөхцлөөр хангаснаар нэг намын дарангуйлалд орохоос сэргийлж, нийгэмд ардчилал гүнзгийрэх өргөн зам нээгддэг аж.

Халтмаагийн Баттулга:

Эрх баригчид монголын ардчиллын 32 жилийн ололтыг баллах хэмжээний үйл ажиллагаа, бодлогыг хэрэгжүүлж, улам бүр хязгаарлагдмал, хавчигдмал нийгмийг дархалж байна.

Хууль, хүчний байгуулгуудыг хууль зөрчүүлэх замаар улс төрийн үзэл бодлыг нухчин дарах, иргэдийнхээ үг хэлэх эрхийг боомилох оролдогуудыг удаа дараа гаргалаа.Үндсэн хуулийн цэц, Дээд шүүх зэрэг хараат бус байх ёстой институциуд илэрхий хараат байдлаар эрх баригчдын нөлөөн дор ажиллаж байгаа иргэд харж, шүүмжилж, эсэргүүцсээр байгаа.

Нийгмийн шүүмжлэлт сэтгэлгээг гадаадын явуулга, тагнуулын ажиллагаа, төрийн эрхийг булаах оролдлого гэх мэт сүржин тайлбар дагалдуулан дарахыг МАН арга барилаа болгож байна. Зүүнтнүүд бүх зүйлийг үндэсний аюулгүй байдлын эсрэг явуулга, хуйвалдаан гэж сэрддэг зуршилтай боллоо. Энэ бол бидний бүтээсэн ардчилал суларч, алсарч байгаагийн тод шинж. Тийм байтал тэд хүний эрхийг дээдэлдэг, авилгын эсрэг цогтой тэмцдэг нам гэж тархи угаахыг өдрөөс өдөрт оролдох боллоо. Эрх баригч нам улс төрд оршин тогтнох эцсийн аргаа улс төрийн өрсөлдөгчдөө хагалан бутаргах, урвагчид болон дээд шүүхийг ашиглах замаар тодорхойгүй байдалд барих хэмээн ойлгож, хэрэгжүүлж байна. Үндсэн хуульт ардчилсан тогтолцоо маань ийм бусармаг үйлдлийг хэрхэвч зөвшөөрөхгүй. Бид тууштай тэмцэх, сөрөн эсэргүүцэх болно.

image


Сэтгэгдэл

Зочин [192.82.90.128] 2022-06-13 11:51:55

Муурны үнэ с

Зочин [192.82.90.128] 2022-06-13 11:51:45

Нохойн баа с


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.