Бурхан багшийн их дүйчин өдөр ямар үйлийг цээрлэж, ямар үйл хийх хэрэгтэй вэ?

Aдмин / Нүүр

Зуны эхэн сарын шинийн 15 буюу Бурхан багшийн их дүйчин өдөр өнөөдөр тохиож байна.

Бурхан багшийн их дүйчин өдрийг Азийн бурхны шашинтай орнууд 2000 жилийн тэртээгээс тэмдэглэн ирсэн. 1999 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас Бурхан багшийн Их дүйчин өдрийг олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэсэн байдаг. Манай улсын хувьд, 300-400 жилийн тэртээгээс энэ өдрийг тэмдэглэж ирсэн.

Харин хуулийн төслийг Д.Оюунхорол нарын гишүүд санаачлан өргөн барьж, УИХ 2019 онд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулж Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын 15-ныг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон бүх нийтээр амрах болсон юм.

Уг хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүдийн зүгээс нийтээр тэмдэглэх баярын өдөрт өөрчлөлт оруулахдаа ёс суртахуунлаг өдөртэй болж, эх дэлхийгээ хайрлах, эцэг эх, үр хүүхэд гэр бүлээ энэрэн асрах, буян нүглээ эргэцүүлж, нигүүлсэнгүй байхад чиглэсэн гэдгийг сануулж байсан билээ.

Их дүйчэн өдөр Бурхан багшийн амьдралын гурван том тэмдэглэлт явдал давхацдаг.

Тодруулбал:

Бурхан багш эхийн хэвлийд оршсон,

Номын хутгийг олсон,

Нирваан дүрийг үзүүлсэн гэх гурван том цаг хугацаа нэг өдөр давхацдаг учраас Их дүйчэн хэмээн нэрлэдэг.

Энэ өдөр буян хурааж, сайн үйл хийхэд буян арвиждаг гэж үздэг учраас хүн бүр сэтгэлээ ариун байлгаж, буян хураах үйлд оролцдог байна.

Бурхан багш энэрэл хайр, нигүүлсэл түгээн дэлгэрүүлж, ертөнцийн бодит оршин тогтнолыг одоогийн шинжлэх ухаан байгаагүй үед тайлбарлан номложээ.

Эл өдөр ямар үйлийг цээрлэж, ямар үйл хийх хэрэгтэй вэ?

Бурхан багшийн Их дүйчэн өдөр 10 хар нүглийг тэвчиж, 10 цагаан буяныг туурвих учиртай.

Бие, хэл, сэтгэл гурвын буруу явдлаас болж л жаргалтай амьдралынхаа төлөв түвшин байдлыг алддаг.

10 хар нүгэл дотор, уур омог, хүсэл тачаал тэргүүтэй маш олон үйл багтдаг бөгөөд тухайн өдөр хэрүүл тэмцэл хийх, хулгай хийх, амьтны амь таслах, өс хонзон санах, бусдыг доромжлон гүтгэх, өгөөгүйг авах зэрэг үйлийг цээрлэдэг.

Дүйчэн өдрөөр зохиогдох арга хэмжээ

08:30-09:30 цагт Сүхбаатарын талбай дээр бясалгалын Флашмоб болно.

09:30-10:30 цагт "Энэрэл хайрыг түгээе" уриатай баярын парад явна. Чиглэл: Сүхбаатарын талбайгаас Гандантэгчэнлин хийд рүү

10:30-14:00 цагт Гандантэгчэнлин хийд дээр Бурхан багшийн их дүйчэн өдрийн баярын нээлт, ёслол хүндэтгийн үйл ажиллагаа болно

11:00 цагт Батцагаан дуганд Энэтхэг улсаас залж авчирсан Бурхан багшийн эрдэнийн их ринсрэлийг залж, сүсэгтэн олноо толилуулна

13:00 цагт Жавзандамба хутагт төвөөс эрхлэн гаргасан "Цогт Наландрын 17 бандида нарын намтар" номын нээлт

11:00-19:00 цагт Жавзандамба хутагт төв болон Буддын шашны байгууллагууд, сүм хийдүүд асар майханд үйл ажиллагаагаа танилцуулж, номын худалдаа явуулна.


Сэтгэгдэл

иргэн [124.158.68.166] 2022-06-14 10:25:46

хүн бүрийн ажил амжилттай амьдрал нь сайн сайхан байх болтугай

Зочин [66.181.185.92] 2022-06-15 14:38:51

Burhan bagsh

Зочин [148.60.92.227] 2022-06-14 10:10:57

muu charlabeb mini zail!!!!cham sig munag hereggyi ee!!

Иргэн [66.181.182.238] 2022-06-14 03:55:47

Энэ бурхан биш ээ.Зурмал амьгүй хөрөг шдээ!!!!!!!@


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.