Ардчилсан нам Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар “Иргэн” Д.Ламжавтай уулзалт, хэлэлцүүлэг хийлээ
Ардчилсан нам Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар албан ёсоор, нэгдсэн байр сууриа илэрхийлээгүй байгаа. Цаашид Ардчилсан намын хувьд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар тодорхой байр суурийг илэрхийлэх зорилгоор цуврал хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж байна. Энэ удаагийн хэлэлцүүлэгт /2022.06.14/ олон нийтийн дунд “Иргэн” хэмээн алдаршсан Д.Ламжав оролцлоо.
Тэрээр Монгол Улсын Үндсэн хууль, Үндсэн хуулийн хамгаалалт болон өөрчлөлтийн талаар тус тус байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр хэлэлцүүлгийн үеэр хэлэхдээ, “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нэрээр Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болбол энэ нь “ Ард түмэнд олгосон эрхийг хураан авч буй ухралт” болно. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нэрийн дор МҮОНРТ-ээр хэлэлцүүлгүүд гарч байна. Энэ нь ард түмнийг хууран мэхлэх дайнд мордсоныг харуулж байна хэмээн онцлон дурдав.
Өнөөдөр болсон хэлэлцүүлэгт Ардчилсан намын нэгжийн дарга, удирдлагууд болон Үндэсний бодлогын хорооны гишүүд оролцож асуулт асууж, санал бодлоо солилцлоо.
Сэтгэгдэл
Иргэн [202.21.108.243] 2022-06-14 22:45:14
Үндсэн хуулийн өөрчлөлтийн цаана юу нуугдана вэ? Эрх баригчид Үндсэн хуульд өөрчлөлт хийх замаар Ковидоор айлгаж байгаад Ковид нэрийн дор идэж уусан төрийн мөнгөө нуух зорилготой шүү. Идэж уусан нь илэрэх бий гэхээс үхтлээ айж үүнийг далдлахын тулд пропорциональ эсхүл холимог тогтолцоогоор сонгууль 24 онд явуулж УИХ-д хэдэн суудал авах зорилготой. Үүнийг ойлгож ядаад байх юмгүй. Үндсэн хуулийн өөрчлөлтийг зогсоож чадвал 24 онд ардчлал ялна шүү.
Зочин [66.181.160.86] 2022-06-14 14:12:24
Ламжавын энэ санаа бол " ардчилалын " тугийн дор 30 гариу жил зүтгэж , мөнөөх алдарт сонгогчдын 40 гариу хувийг эзэлж явсан монголын ард түмний тэр хэсгийнхний ҮЗЭЛ САНАА мөн л дөө . Харамсалтай нь , иргэн Ламжав маань 2019 онд МАН НАм ба Занданшатарын ИВЭЭЛ дор ЦАГ БУСААР ҮХ - ийг өөрчилсөний үр дагавар бөгөөд үргэлж лэл нь энэ . Тэгэхээр иргэн Ламжавт ахиад олз орж ирэх байх аа . Нэг иргэн ч гэсэн мажийтлаа хоолоо олж идэх арга замаа олсон нь яамай даа ...
Иргэн [192.82.81.251] 2022-06-14 11:01:56
Энэ нэг хэдэн хийх юмаа олж ядсан юмнууд байх юм жонхуугийн суганы үснүүд хэрээ ламжав бас юу вэ
Зочин [202.126.89.81] 2022-06-14 11:55:29
Ламжав багш чам шиг боловсролгүй халтараас төө илүү. Юу ч мэдэхгүй хар массын төлөөлөл халтар гөлөг байж битгий олон юм хуц. Ламжав багш чамайг бопвол ҮХ батлалцаж явсан хүн шүү.