Ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэсэн нь сайн жишиг үргэлжлэх ёстой үйлс
САЛХИТЫН ОРД САЙН ЖИШИГ, ҮРГЭЛЖЛЭХ ЁСТОЙ ҮЙЛС...
Хорин гэр бүл хүртдэг баялгаас 200 мянган ахмадад түгээж чадсан-
Өнөөдөр Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга яг хаана зогсож байна вэ? Салхитын мөнгөний ордыг ахмадууддаа зориулсан ажил нь лав түүнд халтай тусч байх шиг байна. Сүүлийн 30 жил Монголын баялгийг хэдүүлхэнээ хүртэж ирсэн нөхдийн хонзонг улам дэвэргэсэн бололтой. Тэрбээр “Уул уурхайн баялгийг зөвхөн та хэдэн гэр бүл хүртэж суухгүй ээ, тэтгэврийнхээ зээлэнд дарлуулсан 200 мянган ахмаддаа өгнө” гэж хэлээд ҮАБЗ-өөр шийдвэр гаргуулж, УИХ-аар хэлэлцүүлэн хууль баталж, бодит ажил болгосон. Харин энэ ажил цаашаа хэрхэн үргэлжлэх нь нөхдөд таалагдсангүй. “Женког дахиад сонговол мөнгө бидэн рүү биш нийгэм рүү урсах юм байна” гэж тэд үзсэн. Ингээд ч зогсохгүй улс төр дэх гар хөлүүдийг нь тайрч, хамтрагчдад нь хуулийн хариуцлага хүлээлгээд дуусгах нь гэж тэд бачуурчээ. Ийм л айдас хүйдэс, хатгаас шургаа, хараал зүхэл дунд Х.Баттулга зогсож байна. Шулуухан хэлэхэд 200 мянган хөгшдийн тэтгэврийн зээлийг Салхитын ордоор тэглэсэн улс төрийн акц нь түүнийг өнөөдөр ийнхүү ганцаардахад хүргэв. Монгол төрийн тэргүүн нь ард түмнээсээ авсан биш өгснийхөө төлөө, авлигачдыг давраасан бус нухчин дарсныхаа төлөө нүд үзүүрлэгддэг тийм цаг үе иржээ.
Тавантолгойн орд, Эрдэнэт үйлдвэр... Эдгээр газруудад шахаа хийдэг хэдэн том нөхрийн хэдхэн том гэрээг хянаж чадахад улсын төсөвт дор хаяж нэг тэрбум доллартай тэнцэх борлуулалт, татварыг төвлөрүүлж болно. Ингэж болох юм байна гэсэн эрүүл, хууль ёсны үйлдэл нь Салхитын мөнгөний ордын жишээ юм. Төр хэзээ ч сайн менежмент хийж чадахгүй гэдгийг үгүйсгэн, монгол залуучууд энэ уурхайг ажиллуулан тэрбум доллартай тэнцэх борлуулалт хийж, дэд бүтцэд нь хөрөнгө оруулалт хийлээ. Тийм
болохоор монголчууддаа итгэх ёстой, итгэж чадвал тэдгээр ардын хүүхдүүд Салхитын мөнгөний орд шиг бусад олон ордуудаас улс төрчид, шүүгч, прокурорууд, хууль хүчнийхэн авлигал авдгийг таслан зогсоож, ард түмэндээ хувь хишиг хүртээж чадах юм байна. Салхитын орд бол Монголын уул уурхай, эрдэс баялгийн түүхэн дэх шинэ үзэгдэл, итгэл найдвар, ард түмэн баялгаасаа анх удаа хүртсэн түүхэн үйл явдал. Үүнийг гэхдээ түүх, дурсамж болгон үлдээж болохгүй, цааш нь үргэлжүүлэх ёстой юм.
Эхнийхийг нь чадсан юм, хоёр дахийг чадна гэсэн эрмэлзэл Ерөнхийлөгчид байх ёстой. Байгаа ч гэж бодож байна. Үр шимийг нь үзлээ, туршлагатай боллоо. Өнөөдөр нөхцөл байдал муу байна. Бидний эргэн тойронд дүрэлзсэн гал, хаанаас ч шүршиж мэдэх бууны ам, юунд итгэж найдахаа мэдэх аргагүй цаг үе оршин байна. Ийм ээдрээтэй, эмзэг цаг үед, хэнд ч найдаагүй явж ирсэн, мөнгө барьж үзсэн, газрын цээжинд гарсан, бэлтгэлтэй хүн төрд хэрэгтэй. Өнөөдөр Төмөр замын бүтээн байгуулалт, нефть боловсруулах үйлдвэр, арьс ширний үйлдвэр... гээд олон чухал сэдвээр нийгэмд хэн ойрхон, бодитой ярьж чадах вэ. “Иргэддээ нэг сая төгрөг өгөөд хатуу хөл хорио тогтоож нэг мөсөн наад вирусээ дарж ав” гэж хэзээ, хэн эхэлж хэллээ. Эрх баригчид хэрхэн үгүйсгэж байлаа. Өнөөдөр хар! Түүний хэлснээр болж байна. Түүний өрх бүрт нэг сая төгрөг өгөх санал одоо иргэн бүрт 300 мянга болж очиж байна. Монголын эрх ашгийн төлөө хэлсэн үг хэзээ ч хэрэгждэг, хүлээн зөвшөөрөгддөг, итгэл найдвар болдог юм байна.Салхитын ордоор ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх ажил санаан зоргоор, амар байгаагүй шүү дээ. Их ч ярьсан, их ч ойлгуулсан, эрх баригчидтай ойлголцсон. Оршил ихтэй ажил. Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны аравдугаар сарын 19-ний өдөр “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орохдоо анхлан Салхитын мөнгөний ордын тухай мэдээллийг ард түмэнд хүргэсэн юм. Дундговь аймгийн Гурвансайхан суманд байх Салхитын мөнгөний ордыг Ван, Ян хэмээх хоёр хятад эзэн суучихаад, хоорондоо булаацалдаад, Монголын цагдаа, прокурор, шүүхээр дуртай шийдвэрээ гаргуулан нэгнийгээ шоронд хориулж байна” гэж. Улмаар “Ийм эрээ цээргүй, манай хуулийг уландаа гишгэсэн
үйлдлийг мэдэж байх ёстой УИХ-ын гишүүд нь Жижиг дунд үйлдвэрийн санг тоноод завгүй явж болохгүй” гэхчлэн мэдэгдэж том гал өөр дээрээ дуудсан. Ийм зэвүүн мэдэгдлийн хариу түүнд заавал ирэх нь тодорхой байсан. Ирж байгаа нь энэ, идэж мэрж байгааг нь та бид одоо харж байна.
Салхитын ордоор ахмадуудын тулгамдсан асуудлыг шийдсэн шиг аймаг бүрт асуудлаа шийдээд явах ордууд бий. Түүнийг хуулийн дагуу эдийн засгийн зөв эргэлтэд оруулж болдог загварыг Ерөнхийлөгч Х.Баттулга гаргачихлаа. Мэдээж амаргүй. Жишээ нь энэхүү Салхитын ордыг авсан хятад эзэд нь Монгол улсын олон хуулийг зөрчин баялгаа нууцлаж, манай шүүх, прокурор, цагдаагийнханд авилга өгч байсан нь илэрсэн. Салхитын жижгэвтэр орд ийм байгаа юм чинь бусад ордууд ямар эрсдэл дунд байгааг хэлж мэдэхгүй. Энэ мэт эрсдэлтэй уул уурхайн орд бүхэн эрээ цээргүй үйлдэл бүрийг дагуулж байгаа. Монгол улсын Ерөнхийлөгчийн түвшинд асуудал яригдаж, Ерөнхийлөгч нь өөрөө туг нь болж, золиослогдож байж ард түмэнд үр өгөөжөө өгч байгааг бид харлаа. Уг нь бол ингээд араас нь залгуулаад байгалийн баялгийг ард түмэнд хүртээх ажил хуулийн хүрээнд хийгдэх, эрчимжих ёстой юм. Гэтэл өнөөдөр Ерөнхийлөгчийг ингэж алах шахаж байгаа юм чинь бусдыг бол... гэсэн бодол хүмүүст төрж эхэллээ. Бодит үнэн ийм болохоор өнөөдрийн аймхай, хулчгар, эргэж буцсан шийдвэртэй эрх баригчид үргэлжлүүлэн юу ч хийж чадахгүй нь тодорхой.Салхитын ордыг эзэмшиж байсан компанийн зүгээс 154 мянган тонн хүдэр экспортод гаргах гэж байхад нь зогсоож, 100 сая долларын овоолготой байхад нь төрд эргүүлэн авсан байдаг. 2019 он солигдохын өмнөхөн Салхитын мөнгөний ордын дээж хэмээн 50 кг цалин цагаан мөнгийг Монголбанкинд тушааж, үнэт метал худалдан авах гэрээ байгуулсныг УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдсэн. Тухайн ордоос одоогоор 500 кг мөнгө олборлосон байгаа. Тэтгэврийн насны зээлтэй иргэдийн өрийг нэг удаа төлөхөд 150 кг мөнгө л шаардагдана. Одоо олборлочихоод байгаа бэлэн мөнгөний нөөц нь 500 кг гэхээр Монголын Засгийн газар ард түмнийхээ амьдралыг өөд нь татах боломж дүүрэн байгаа биз. Гэвч үүнийг хийх хүсэл эрмэлзэлгүй эрх баригчидтай
байгаадаа Ерөнхийлөгч сэтгэл дундуур байгаа. “Тэд хийхгүй бол би хийнэ” гэж зүтгээд өнөөдөр галын шугаман дээр ганцаараа зогсож байгааг нь ард түмэн харж байна.
Өнгөрснийг одоо ингээд харахад, хэрэвзээ Салхитын ордыг төрийн мэдэлд аваагүй бол хамаг баялаг нь Хятад руу урсаж, Монголын нэр бүхий 17 шүүгч хагартлаа баяжин, ард түмэнд юу ч наалдахгүй өнгөрөх байлаа. Иймэрхүү байдалтай эх орны маань хичнээн их баялаг хаашаа алга болсныг, хэний халаасанд орсныг бид мэдэхгүй яваа нь өнөөдрийн эмгэнэл юм.
Монгол Улсын Үндсэн хуульд заасан байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн “Салхитын алт, мөнгөний орд”-ыг 2043 он, 2047 он хүртэл ашиглах тусгай зөвшөөрлүүдийг цуцалж, улмаар тус ордод хайгуул хийх, ашиглах зөвшөөрлийг төрийн мэдлийн “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-д шилжүүлж, төсвийн хөрөнгө оруулалтгүйгээр олборлолтын үйл ажиллагааг нь эхлүүлсэн нь том эр зориг байлаа. Өнөөдөр “Эрдэнэс Силвер Ресурс” компани таван жилийн хугацаанд 750 тонн мөнгө олборлож, цэвэршүүлэн Монгол банкинд тушаах зорилготой ажиллаж байгаа юм билээ. Тус компани нь төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд “Салхитын мөнгөний орд”-д зөвхөн дотоодын аж ахуйн нэгжүүдийг туслан гүйцэтгэгчээр ажиллуулж, шууд болон шууд бусаар 1000 орчим өрхийн орлогын баталгааг хангаж байх шиг байна. Жилд 300 мянган тонн хүдэр баяжуулах хүчин чадалтай үйлдвэрт нь монгол инженерүүд 80 хувийн сэргээн засварлалт хийжээ. Улмаар хоёр дахин өндөр хүчин чадал бүхий “Хүдэр баяжуулах үйлдвэр-II”-ийг ашиглалтад оруулах нь. Энэ бүгд нь 21 аймагт байгаа орд газар, байгалийн баялгийг энэ жишгээр ашиглан, Монголын ард түмэн үр өгөөжийг хүртэх их боломж байгааг монгол инженерүүд харуулж байгаа сайхан жишээ гэж харж байгаа.Нам гүмхэн говьд орших энэхүү ордыг хэн ч мэддэггүй байсан нь саяхан. Өнөөдөр монголчуудаас “Салхитын мөнгөний ордыг та мэдэх үү?” гэхэд “Мэдэлгүй яах вэ, тэтгэврийн зээл тэглэж байгаа уурхай шүү дээ” хэмээн бүгд хариулна. Баялагтаа эзэн суусан энгийн сайхан жишээ энэ. Үүнийг л Монголын ард
түмэн хүссэн. Цаашид ч хүснэ. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр баялгийг тэгш хуваарилах “төрийн нийтийн” зарчим ингэж анх удаа Салхитын мөнгөний орд дээр бодитоор хэрэгжсэн. Эндээс харахад эрдэс баялгийн ордыг явуулж байгаа үйл ажиллагаа, газрын доорх нөөцөөр нь их бага гэж дүгнэх биш, харин хүртээх нөлөөллөөр нь том гэж харах ёстой юм байна. Ахмадуудаа дэмжиж болсон юм, одоо амьдралд хөлөө олох гэж яваа залуу үе рүүгээ энэхүү бодлогыг чиглүүлэх ёстой. Үүнийг хийх нь Ерөнхийлөгчийн хувьд алхам тутамдаа баялгийг хэн өмчилж, хэн хүртэх вэ гэсэн амаргүй асуудалтай тулгарахад хүргэнэ, тулалдах болно.
Аймаг бүрт том, жижиг уурхай бий. Аймгууд төсвийн царай харахгүйгээр жижиг уурхайнууддаа өөрсдөө менежмент хийж, зээл авахгүйгээр мөнгөө босгоод, Ерөнхийлөгчийн тогтоосон жишгээр ажиллах боломжтой. Үүнийг л эрх баригчид хийчих. Тухайлбал “Хармагтайн орд” энэ жишгээр ажиллаж болно. Тус ордын техник, эдийн засгийн үндэслэл бэлэн болсон. Энэ ордын тухайд яг Салхитын орд шиг ард түмэнд өгөөжтэй ашиглаж болохыг Ерөнхийлөгч Х.Баттулга санал болгосон. Сэлэнгэд мөн “Бороо гоулд” алтны уурхай байна. Энэ бол үндсэн орд. Үүнийг яг ингэж ашиглаж болно. Гээд цааш нь яривал аймаг тус бүрт ашиглах боломжтой ордууд бий. Ганцхан өнөөдрийн эрх баригчдын эх орон, ард түмнээ гэсэн сэтгэл зүрхнээс шалтгаалах асуудал. Хийе гэвэл тэд хийнэ, хийхгүй гэвэл хийхгүй, ердөө энэ.
Салхитын мөнгөний ордоор ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх тухай хууль батлагдахад баахан хүн түүн рүү дайрсан. Яагаад ч бүтэхгүй зүйл гэж. Нэгэн нэртэй нийтлэлч “...Салхитын ордоор улс төр хийж, хөгшчүүлээр тоглож байна. Ахмадуудын тэтгэврийг тэглэнэ гэж бүтэхгүй юм ярьж попрохоо боль...” хэмээн загнасан. Нэгэн нэр бүхий хуульч “...Тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр гаргах эрх Ерөнхийлөгчид байхгүй. Хууль дээдлэх ёсыг уландаа гишгэсэн учир ҮХЦ-д түүнийг өгч байна...” гэж мэдэгдсэн. Тэгээд юу болцгоосон юм, бүү мэд. Амьдрал үнэндээ бидний бодож дүгнэж байгаагаас огт өөр л дөө. Болохгүй гэсэн орд нь болж бүтээд, үгүйсгэж байсан бүх хүмүүсийн аав ээжийнх нь тэтгэврийн зээлийг тэглээд өгсөн.
Салхитын орд маргах аргагүй сайн жишиг, үргэлжлүүлэх ёстой үйлс мөн. Хүн ч тэгээд магтсаныг олж хардаггүй, муулсныг л хардаг даа. Шүүмжлүүлдэг улс төрч л удаан оршин тогтнодог. Цаг хугацаа ард түмний дэмжлэгийг бий болгодог. Тэр хүртэл их юм туулна. Тухайн үед зээлгүй байсан ахмадуудад энэ тавдугаар сард багтаан нэг сая төгрөгийг олгох гэж байна. Монголбанк үүнд зориулсан дансаа нээж, уул уурхайн салбартайгаа гэрээгээ хийж эхэлсэн байлгүй дээ... Х.Баттулгын эхлүүлсэн ажил хүссэн, эс хүссэн ч үргэлжилж байгаа нь энэ. Эцэстээ ард түмэн бодит үр дүнг л хүсдэг. Салхитын мөнгөний ордыг нийгмийн хамгийн эмзэг хэсэг болсон 200 мянга гаруй ахмадуудад тэгш хүртээсэн. Ээжийнх нь тэтгэврийн зээл хүүхдийнх нь амьжиргаа болж, ядаж нэг мужааны багаж авчихсан хоолоо залгуулж яваа......Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга уламжлал ёсоор 2020 он гарах мөчид ард түмэндээ хандан мэндчилгээ дэвшүүлэхдээ;
“ … Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй билээ. Туурга тусгаар Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө залуу насаа зориулсан ахмад буурлуудаа өрийн дарамтаас салгах зорилгоор алдагдсан байсан Салхитын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал нэгдэн шийдвэр гаргасныг он солигдох энэ мөчид ахмадууд та бүхэндээ дуулгаж байгаадаа баяртай байна…хэмээн зарласан юм.
Яг жилийн өмнө 12-р сарын 26-ны өдөр буюу үндэсний тусгаар тогтнолын өдөр тэрээр нүүр номын чатаар … Тусгаар тогтнолын өдөр эхлүүллээ дээ… хэмээн бичиж билээ.
Би тухайн үедээ юу эхлүүлэв..? хэмээн гайхаж байтал төдөлгүй тэр үеийн засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, одоогийн УИХ ын дарга Г.Занданшатар Хятадын хэсэг нөхөд манай хууль хүчнийхэнтэй хуйвалдаад авчихсан асан Салхитын мөнгөний ордыг төрд хурааж авч буй бичлэг гарч эхэлсэн бөгөөд 53
одоо ойлговол тэрхүү ордыг төрд авснаар ийнхүү 240 000 орчим ахмадын тэтгэврийг ҮАБЗөвлөлийн шийдвэрээр тэглэж буй нь энэ байсан юм...”
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Зочин [203.91.115.49] 2022-06-16 06:03:42
Ахмадаа ялгаж хүний эрх зөрчсөн маш муу шийдвэр байсан Адил тэгш хандсан бол ч яахав
Зочин [202.21.124.129] 2022-06-15 04:13:11
hutsvaa pizdaa. yuostoi muu jishee,..dahij iim yum hiij edoiin zasgiig suiruulj bolohgui
Irgen [202.179.26.53] 2022-06-15 00:02:18
Battulga erunhiilugch sain ajillasan.gehde bi zeel tegluuleegui,ahmadaa alag uzsen tal biii ch uul hun ni mongoloo gesen setgelteiyum bilee
зочин [122.201.22.164] 2022-06-14 15:38:48
Төр засаг халамж тэтгэмжийн бодлогоосоо хэсэгтээ бүрэн татгалзаад, улс орныхоо эдийн засаг, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх ажлын байр, хямд өртөгтэй боломжийн орон сууц олноор нь бий болгоход анхаараасай, иргэд нэн ядуу, өвчтэй, өртэй, зээлтэй, тун хэцүү тарчиг дорой, архичин байна.
Зочин [66.181.180.149] 2022-06-14 13:02:18
зээлийг тэглэх нь хариуцлагаас зугтааж болох хамгийн буруу жишиг тогтоосон зүйл болсон.
Зочин [64.119.19.77] 2022-06-14 11:36:07
Ахмадаа алагчилсан буруу бодлого бүх ахмадад адилхан хуваагаад өгөх байсан Танил талаараа зээл авахуулаад хийсэн ажил.Далимд нь хэдэн настан баярласан . Луйврын нэг арга байсан
m [202.21.109.68] 2022-06-14 11:26:42
teneglel
зочин [192.82.89.157] 2022-06-14 11:26:12
Хамгийн тэнэг, шудрага бус шийдвэр бол тэр байсан.
Д. Билэгт [202.9.41.129] 2022-06-14 11:08:23
Одоо байр, машины зээлтэй олон залуучуудын зээлсэн хугацаа, ажилтай, орлоготой байгаа эсэхийг судалж нэг хөнгөлмөөр юм. Ахмадуудад зээл чөлөөлсөнд үргэлж баярлаж явдаг даа.
Иргэн [192.82.81.251] 2022-06-14 11:04:21
Жонхуу Баттулга Хүрэлсүхтэй эвсэж ахмадуудын тэтгэвэрийг тэглэсэн тэгээд Хүрэлсүхийнхээ араас хутга шааж түгжилдсэн
Ах [64.119.18.106] 2022-06-14 10:53:15
Лайг нь татвар төлөгчид үүрч байна.
Зочин [66.181.186.129] 2022-06-14 10:52:59
Дахиад ахмадуудын авсан зээлийг тэглэх хэрэггүй. Тэр зээлийн чинь ихэнх нь приус болоод хотын түгжрэлд хувь нэмрээ оруулдаг юм. Харин түүний оронд ахмадуудын өндөр насны тэтгэвэрийг ахиухан нэмчих тэр нь шударга болно