Өнөөдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна

Aдмин / Нүүр

Өнөөдөр буюу 2022 оны зургаадугаар сарын 15-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО

08:30 цагт: Орон нутгийн дахин сонгуулийн үйл явцад хар машины шинэчилсэн хулгайн тохиргоог турших гэж буй талаар баримттай мэдээлэл өгч, шударга сонгууль зохион байгуулахыг шаардан жагсаалыг Ардчилсан намаас зохион байгуулна.


ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

10:30 цагт: “Бакула Ринбүүчи” сэдэвт шуудангийн маркийн анхны өдрийн нээлтийн арга хэмжээ болно.


АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР

10:30 цагт: Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар Ланд крузeр машиныг сая төгрөгөөр хувьчилсан уу, аймгийн засаг дарга авто осол гаргасан уу, нарансэвстэйн боомтын асуудал, талын мэлтэст хүмүүс алт ухаж байгаа юу зэрэг асуудлаар сэтгүүлчдэд холбогдох мэдээллийг өгнө.


ДОТООДЫН ЦЭРГИЙН 05 ДУГААР АНГИ

11:30 цагт: Дотоодын цэрэгт 2022 оны 1 дүгээр ээлжийн цэрэг татлагаар татагдан ирсэн хугацаат цэргийн алба хаагчдын "Цэргийн тангараг" өргөх ёслолын арга хэмжээ болно. Утас: 99952822, 99731771


"МОНГОЛ НЬЮС" МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11:30 цагт: Нутгаа зорин баруун хязгаараас зүүн хязгаар хүртэл гүйсэн монгол морьдын талаар Монголын эрийн гурван наадам-Их шүтээн ТББ, Биг блью фловер ХХК-иас мэдээлэл хийнэ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.