Засаг дахь “зангуу” нь Ц.Нямдорж гэв үү?!
Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болуутаа хамгийн түрүүнд Ц.Нямдоржийг Хэрэг эрхлэхийн сайдаар зарласан. Ц.Нямдоржийнх ч юм уу, өөрийнх нь ч юм уу, “Эхлүүлсэн тэмцэл Ц.Нямдорж энэ суудалд сууснаар үргэлжилж, дуусах ёстой” гэсэн. Хорин оны сонгуульд өвдөг шороодчихоод гэртээ сууж байсан Ц.Нямдорж ингэж Төрийн ордонд, засгийн хойморт гарч ирсэн байдаг. Улс төрийн хүрээнд энэ томилгоог их хачнаар тайлбарладаг. Ганцаараа эхлээд, сүүлд “Шударга тав”-ын нэг болсон Л.Оюун-Эрдэнийн тэмцлүүдийн ард “асаалттай танк” шиг байсан ахыгаа ийн шагнасан гэдэг юм. Ортой байж мэдэх л юм.
Ингэж залуухан засагт багтсан Ц.Нямдорж Хэрэг эрхлэх газрыг нь даргалаад бараг жил хагас боллоо. Сайд болсноосоо хойш нэг тийм сул болчихсон харагддаг. Байнгын хороо, чуулган дээр гишүүд асуулт тавихаар “Эргээд хариулъя, тодруулаад хариу явуулъя” гэдэг. Гэвч тэр нь худлаа аж. “Мэдэх юмаа мэднэ” гэдэг шиг Ц.Нямдорж оролцох асуудалдаа тун гүнзгий ордог бололтой юм.
Ийм үг ярьдаг хүн нь УИХ-ын гишүүн Б.Энхбаяр байдаг юм. Нэгэн цагт нэг баг явсан хоёр л доо. Ц.Нямдорж сайд, Б.Энхбаяр дэд сайд байв. Ийм ойр ажиллаж байсан хүмүүс бие биеийнхээ тухай оргүй мэдээлэл ярина гэж бодоход хэцүү.
Б.Энхбаяр хамгийн сүүлд гэхэд л тун эвгүй “юм “ ярьсан. Эдийн засгийн байнгын хорооны 2022 оны зургадугаар сарын 7-ны хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Тэр үеэр Б.Энхбаяр “Миний хувьд өнөөдөр их сайхан өдөр байна. Яагаад гэвэл энэ хуулийг Ц.Нямдорж сайд дөрвөн жил дарсан. Авлига, хулгай төрийн өмчит компаниудад хамгийн их байгааг бүгд мэддэг. Авлигатай тэмцэх газраас энд 10 их наядын авлига байна гэж 2019 онд зарласан.
Энэ хууль орж ирж байгаа нь их юм. Гацаагч түгжил хөндлөн хэвтчихээд энэ хуулийг явуулахгүй байсан. Одоо ч байгаа.
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хууль Төрийн өмчийн тухай суурь хуультай хамт орж ирэх ёстой байсан юм. Ц.Нямдорж ЗГХЭГ-ын дарга болонгуутаа ХЗДХЯ-наас татаж аваад өөрөө дарчихсан. Ямар учиртай юм гэхээр энд тэнд өөрийн хүнээ тавьдаг. “ТЭЦ-4”-ийн С.Анхбаяраас эхлээд хахуулийн хэргээр ял шийтгүүлсэн хүн олон бий. “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой олон зүйл яригддаг. Өөрөө ч ил цагаан ярьдаг. Хүүхдийнхээ юмыг захисан гэхчлэн ярьдаг. Тиймээс энэ хуулийг оруулж ирдэггүй байсан.
Харин Х.Нямбаатар сайд оруулж ирлээ. Хууль оруулж ирсэн, ажил хийж байгаа хүнээ гоочилмооргүй байна гэж гишүүддээ хандаж хэлье. Хийхгүй, араар сууж, нуугддаг эс үйлдэл илүү хортой юм. Харин Х.Нямбаатар гал атгаад, шүүмжлүүлээд, дайруулаад байгаа ч ажил хийгээд байгаа. Үүнд нь баярлалаа. Авлига, хулгайтай тэмцье гээд бодит реформоо оруулж ирж байна” гэв.
Долоо хоногийн өмнө Хөгжлийн банкны асуудлаар байгуулагдсан Хянан шалгах түр хорооны хуралдаан дээр Б.Энхбаяр “Найдваргүй эргэлзээтэй байгаа зээлд “Хөтөл”, “Кью Эс Си” компанийн 520 тэрбум төгрөг байна. Энэ бол Худалдаа хөгжлийн банк. Энэ “Хөтөл”-ийн хувьчлалыг хувьчлахгүй гэдэг шийдвэр Засгийн газраас орж ирчихээд байгаа шүү дээ. Бид хэлэлцэх эсэхийг нь шийдсэн. Хөтөл өртэй гээд яваад байна. Энэ хувьчлалыг нь болъё гэдэг УИХ-ын тогтоолыг гаргачихаар өртэй, юутай ийтээгээ төрд ирэх вий дээ. Санхүүгийн тооцоолол хэрэгтэй байна. Нэг талаасаа "Сахал" Д.Эрдэнэбилэг гэдэг мафийг будаа болгож байна гэж байгаа ч нөгөө талаасаа буруудах вий. Ц.Нямдорж сайд шударга ёсныхоо цамцаа ураад дууслаа л гэнэ. Яасан ч урагдаж дуусдаггүй цамц вэ. 20, 30 жил ураад л байдаг. Хүн харахад шударга ёстой юм шиг боловч эргээд энэ компанийн өрийг төрөөр төлүүлэх гэж байгаа заль яваад байгаа юм биш биз гэх хардлага байна” гэсэн.
Сарын өмнө УИХ-ын чуулган дээр Ц.Нямдорж болон “Петрочайна Дачин Тамсаг” компанийн холбоо сүлбээний талаар ярьсан. Тэрбээр Газрын тосны хуулийг УИХ дээр ахалж батлуулсан Ц.Нямдорж сайдын нутгийн хүмүүс дараа нь энэ компанитай гэрээ байгуулж, ажиллах хүч нийлүүлсэн. Их хэмжээний ашиг хүртсэн. Үр дүнд нь Дорнод нутгийн ард иргэдэд хүртээлгүй болсон гэсэн юм.
Өөр ноцтой мэдэгдлүүдийг ч хэд хэдэн удаа хийсэн. Б.Энхбаярын хэлдгээр Ц.Нямдорж чухал гэж болохуйц ажлууд дээр усан онгоцны зангуу шиг тээглэчихээд хөдөлгөдөггүй гэж байна. Ер нь бол Ц.Нямдорж “дан дээл”-тэй сайд. Үндсэн хууль өөрчлөгдвөл явах сайд нарын жагсаалтын нэгдүгээрт түүний нэр бий.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл
ЗОЧИН [122.201.24.226] 2022-06-17 01:03:01
ЭНЭ ЗӨНӨГ БИ "ИДЭЖ ЦАДАЖ ХАНААГҮЙ БНАА" ГЭЭД ТООНООР ОРООД ИРСЭН, ЭНЭ ХҮҮРТ ИЧИХ БУЛЧИРХАЙ БАЙХГҮЙ ШҮҮ, ТӨРИЙН АЛБЫГ ТӨРЛИЙН АЛБА БОЛГОЧИХСОН, ТЭР ХУЛГАЙ ЛУЙВРЫГ БОЛ ТООЧООД ДУУСАШГҮЙ, ДАЛАЙ ШИГ БАЯН ТҮҮХТЭЙ, ХОГ ДОО, ХҮНД ЕР НЬ ИЧИХ БУЛЧИРХАЙ ГЭЖ БАЙМААР ДАА.
зочин [66.181.176.238] 2022-06-16 17:08:43
Энэ хүн одоо 66-67 настай биз дээ? Сэтгэх хурд, бор тархи, асуудлыг хүлээн авах-ойлгох чадвар зэрэг нь ямар болсон бол оо? эсвэл бүх асуудалд хариулт тайлбар нь бэлэн болчихсон ямар ч чадваргүй, босоо суугаа мартдаг зөнөг өвгөн болсон уу? Үтэр түргэн тэтгэвэртээ гараач ээ, мөн агентлагийн дарга, байгууллагын удирдлагаар 10-20 жил ажиллаж байгаа 60-аас дээш насны лантуу шиг дарангуйлагч, төрийн байгууллагыг хувийн компани мэт үздэг хуулиа дээдэлдэггүй, биелүүлдэгггүй хөгшчүүлийг удирдах ажлаас нь хурдан чөлөөлж, залуучуудад боломж олгож, өндөр хөгжилтэй оронд боловсрол эзэмшсэн, харилцааны соёлтой, чадвартай мундаг залуучуудыг удирдах ажилд томилооч ээ.
Зочин [66.181.160.19] 2022-06-16 04:58:37
Хуурамч Шудрага царайлагч луйварчин,хоёр нүүртэн,одоо ч зөнөлөө дөө юм ярихаач байчихажцаг нь болсон байх даа.
Зочин [192.82.74.87] 2022-06-16 03:07:23
Одоо цагийн Исмэл тайжийг төрийн төрийн том сэнтийд залж ажиллуулж байгаа Оюун Эрдэнэ өөрөө Исмэлтэйгээ нэг тэрэгний 2 дугуй байж таарна.
Зочин [202.126.90.40] 2022-06-15 07:36:47
Халх Монголд гай болж ирсэн удамтай хазгай энэ этгээд Монголчуудыг шахан увс этгээдүүд төр засаг, газар нутагт бүлэглэн шаваад байгаагын ард байж магадгүй.
Иссс [202.131.248.206] 2022-06-15 05:19:05
Хэрэгтэй албан тушаалд очих гэх мэт үедээ мэнгэт нэг юм гаргаж ирээл анхаарлийн төтд орно хүсэл нь биелэнэ! Лайтай тавилан юм даа!
Зочин [150.129.143.49] 2022-06-15 05:15:55
Хүү нь төрийн нарийн гээ биздээ. Зоригийн хэргийн их мэдэгч гээ биз дээ. бас амбаар ярьдаг гэсэн байхаа. Яагаад 70 хүрэх гэж буй Нимдорж, 80 хүрэх гэж буй Багабади , 90 хүрэх гэж буй Дэмбрэл нар төрийн хормойноос зүүгдээд байна. Но ногоо атгачихсан юм биш биз. иргэн бид түмэн хардах эрхтэй
Зочин [66.181.160.70] 2022-06-15 04:57:52
Нямдоржийг маш их шудрага царайлаад тэр нь дандаа хуурамч зөвхөн баг л байдаг, багаа авангуутаа мөн л идэж уухаа урьвал болгоод хувийнхаа луйвраа хийж эхэлдэг төрийн том хуйлгайчийн нэг л дээ.Одоо болоош дээ,төрөөс зайлуулах хэрэгтэй.
Зочин [184.191.68.198] 2022-06-15 04:22:38
МЭНГЭТ ҮХЭЖ БАЙЖ МОНГОЛЫН ТӨР ЦЭВЭРШИНЭ ДЭЭ
Зочин [202.21.109.43] 2022-06-15 03:15:46
Одоо Нямдорж хэнд ч хэрэггүй болсон.Монгол улст хийсэн юм байхгүй,сайн хэрүүл хийхийг заадаг.Нас хүнийг дарнаа гэж хорвоогийн жамаар өвгөн болсон.
Zochin [202.126.89.128] 2022-06-15 07:58:48
Oyuk l nyamkad hergvi bolson baih haha
Иргэн [64.119.30.125] 2022-06-15 02:41:57
Нямдорж одоо болоошдээ тэтгэвэртээ гараачээ
Зочин [66.181.160.86] 2022-06-15 02:20:18
Манай нам \ МАН \- аа сонгууль хаяанд ирчихээд байгаа үед Нямдоржоор бүү оролдуулаад байгаарай . Төрд биш юмаа гэхэд манай намд хэрэгтэй зайран шүү . Зоригийн хэргийн захиалагч үүцэнд нь байхыг үгүйсгэх арга байхгүй шүү . Хэдийгээр Батүүл , Элбэгдорж , Багабанди , Баяр , Энхсайхан , Булган нарын ач холбогдол багасч байгаа ч гэсэн АН МАНЫН өмхий арилаагүй байгаа шүү ...
иргэд [192.82.74.76] 2022-06-15 02:14:43
Идэж цадсан баймаар юм,ингэж хэлүүлэж байхаар зайлаачдээ,энэ өөрөө ичидгүй юмаа гэхэд эхнэр хүүхэд нь тас загнаад ажлаас нь салгаасай билээ,тэгвэл монголчуудад мөн их тус болохсон
Иргэн [192.82.70.77] 2022-06-15 01:26:58
Энэ Зөнөг өвгөнийг зайлуулаач!!!!!!!энэ байсан цагт өөдлөхгүй.зайлаач !!!!!!!!
мэнгэт [202.21.125.150] 2022-06-15 01:07:29
ЭНЭ ЗГ ӨНГӨРСӨН... ДУУСГААД ДАМПУУРУУЛААД Л ДУУСНА... САЙН Ч ИДЛЭЭ...
zochin [73.111.180.213] 2022-06-15 00:32:10
manaid baugaa 1 shudarga toriin xun dee
Зочин [146.70.45.6] 2022-06-15 08:27:56
яг ш дээ,,,,, хэ хэ хэ хэ,,