Улаанбаатарын иргэд өдөрт 150 сая литр ус хэрэглэж байна

Aдмин / Нүүр

Хүний өдөр тутмын амьдралын зайлшгүй хэрэгцээний нэг бол ус юм. Хүн хоолгүйгээр долоо хоног амьдарч чадах бол усгүйгээр тав хоног ч амьдарч чадахгүй гэсэн судалгаа байдаг.

Тиймээс монголчууд эртнээс “Ус бол амьдралыг тэтгэгч чандмань эрдэнэ” хэмээн ярьж ирсэн. Өнөө цагт усны хэрэглээ нь хүн бүрийн анхаарал хандуулах асуудлуудын нэг болоод байна. Ялангуяа хүний биед үүсэж буй өвчин эмгэгийн суурь шалтгаан нь ус болж байдаг учраас ундны цэвэр ус эрүүл, аюулгүй байх нь нэн чухал.

Улаанбаатар хотын иргэд гадаргын бус, гүний цэвэр ус хэрэглэдэг. Хотын хүн ам өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж, үүнтэй холбоотойгоор суурьшлын бүс хүрээгээ тэлж, барилга байгууламжууд шил даран шинээр баригдаж байна. Үүнийг даган хэрэглээний болон хэрэглэсэн усны менежмент ч мөн шинэчлэгдэн сайжирч байгаа. Гэсэн хэдий ч нөгөө талдаа зохисгүй хэрэглээ, бүтээн байгуулалт, үйлдвэржилт зэрэг хүчин зүйлийн нөлөөгөөр усны бохирдол бий болж, цаашдаа усны хомсдол үүсэх эрсдэл гарч буй юм.

Учир нь Улаанбаатар хотын иргэд өдөрт дунджаар 140-160 мянган метр куб буюу 150 сая литр ус хэрэглэж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.