АН-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал: "Иргэн С.Эрдэнийн талаар мянган удаа ярьсан. Одоо ярих ч сонирхол алга"

Aдмин / Улстөр

Өнгөрч буй амралтын өдрүүдэд АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж цаг үеийн асуудлаар тодорхой шийдвэрүүдийг гаргалаа.

Нэгдүгээрт: Ардчилсан нам Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр ямар байр суурийг баримтлах вэ гэдэг дээр улс төрийн зөвлөл хуралдаж тодорхой шийдэлд хүрлээ. ҮХНӨ-ийн асуудал яг ямар шийдлийн хүрээнд ямар өөрчлөлт орох нь албан ёсоор нийтэд танилцуулагдаагүй байна.

Бидний хэвлэлээс авч буй мэдээлэл, төсөл санаачлагчдын бидэнд өгч буй мэдээлэл дээр суурилж бид хэлэлцүүлгээ хийж байна. ҮХНӨ-ийн асуудлаар намын дотоод ҮБХ-ны гишүүд, судлаачид, эрдэмтдийн дунд хэлэлцүүлгүүдийг Ардчилсан намаас өрнүүлж эхэлсэн. Үүнтэй холбогдуулж ҮХНӨ-ийн асуудлыг Ардчилсан намын гишүүд хэрхэн дүгнэж байгаа, дэмжих, эс дэмжих асуудлаар нийт намын гишүүдээсээ санал асуулгыг явуулахаар товлон зарлаж, өнөөдрөөс нийт гишүүдрүүгээ санал асуулгын хуудсыг илгээж байна.

Бидний авч байгаа мэдээллээр УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, давхар дээлийг нэмэн тусгах, парламентийн холимог тогтолцоог оруулж ирэх, төрийн сүлд өөрчлөх гэдэг хэлбэрүүд орж ирэх юм байна гэсэн төсөөлөлтэй байгаа. Ард түмэн маань маш соргог байх ёстой. ҮХНӨ-өөр төрийн сүлд гэдгийг оруулж ирж байгаа нь эрх баригчдын зүгээс башир арга хэрэглэж байна гэх хардалтыг төрүүлж байна. Монгол Улсын төрийн сүлдийг хүн бүр дээдэлдэг учир үүн рүү иргэдийн анхаарлыг хандуулж, ардуур нь ямар өөрчлөлтийг хийх гэж байна вэ гэдэг дээр Ардчилсан намаас туйлын болгоомжтой байна.

Мөн Улс төрийн зөвлөлөөс ҮХНӨ-ийн талаар нийтэд хэлэлцүүлэг өрнүүлэхээр дараах ажлын хэсгийг байгуулахаар шийдсэн. Үүнийг АН-ын дэд дарга Б.Ган-Очир ахалж УТЗ-ийн гишүүн Ш.Түвдэндорж, Д.Пүрэвдаваа, Ш.Батбаяр, О.Алтангэрэл, Улс төрийн бодлогын газрын дарга Д.Бат-Од гэсэн бүрэлдэхүүнтэйгээр байгуулж нийт намын гишүүд, эрдэмтэн, судлаачдын дунд хэлэлцүүлгүүдийг эрчимтэй өрнүүлэх болно. Эцсийн байдлаар АН-ын гишүүдээс авсан санал дээр үндэслэж ҮХНӨ-ийг дэмжих эсэх асуудал дээр албан ёсны байр сууриа илэрхийлэхээр тогтлоо.

Хоёрдугаарт: МУ-ын УИХ-ын 2024 оны сонгуульд АН-аас нэр дэвшигчдээ хэрхэн тодруулах талаар авч хэлэлцлээ. Үүний үр дүн Ардчилсан нам нь анха, дунд шатны нийт гишүүд дундаасаа 2024 оны парламентийн сонгуульд ямар хүнийг дэвшүүлбэл зохимжтой талаар санал асуулгыг хуудсыг өнөөдөр бүх нэгжүүдрүүгээ хүргүүлж байна. Санал асуулга нь ямар хэлбэртэй байх вэ гэхээр нийтдээ нэгжүүд маань 10 хүртэлх хүний нэрийг нээллтэйгээр нэрлэж ирүүлэхээр тогтож байгаа. Энэхүү судалгаанд маань намын бүх гишүүд нээлттэй оролцох бололцоотой байгаа. Үүнийгээ ямар үндсэн шалгуураар тодруулж байгаагаа мөн бичих үүрэгтэй.

#АрдчилсанНам


Сэтгэгдэл

Иргэн [66.181.161.45] 2022-06-17 00:11:44

АН- н нэр хүнд унаж байгаа нь Эрдэнээс болж байгаа.

Зочин [192.82.84.244] 2022-06-15 12:48:28

Эрдэнэ АНыг естой ардчилалгүй муухай харагдуулж байна. Ардчилсан оронд сонгуульд ялагдсан бол маргааш нь даргын суудлаа тавьж өгөөд явдаг даа. Гэтэл бүр 3 сонгуульд намаа навс ялагдуулж цагаан саналын ард гарч онигоо болов . Тэгээд дууссангүй одоо хүртэл би дарга гэж яриад ширэн нүүрлээд яваад байх юм. Эрдэнийг АНын гишүүд дэмжиж байна уу үгүй юу гэдэг санал асуулт явуулъя Шудрага.

Зочин [150.129.141.71] 2022-06-15 08:25:09

ардчилсан нам шүүхийн шийдвэр гараад нэг талдаа гарчихаад байхад энэ хэвлэл мэдээлэл больчихоосой. Эрдэнэ талд нь шүүхийн шийдвэр гарцан шдээ. Төлбөртэй мэдээлэл явуулж ингэж ойлгомжгүй байдалд хүргэхээ болих хэрэгтэй.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.