Цементийн үнэ тонн нь 350-400 мянган төгрөг хүрч нэмэгджээ
Хил гаалийн асуудлаас болж бүхий л бараа материалын үнэ нэмэгдэж байна. Ялангуяа барилгын материалын үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор хомсдол үүсч эхэлжээ. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногийн сүүлээр цемент тонн нь 300-320 мянган төгрөгийн үнэтэй байсан бол өнөөдөр 350-400 мянган төгрөг хүрчээ.
Манай улс дотооддоо гурван ч том цементийн үйлдвэртэй хэдий ч үнэ нэмэгдсээр л байна. Хамгийн хямд буюу тонн нь 280 мянган төгрөгийн үнэтэй “Хөтөл шохой” цементийн үйлдвэийн цемент хотод олдохгүй байгаа аж. Мөн зарим эх сурвалжийн мэдээллээр шуудай нь тасарсан гэх. Харин МАК, “Мон цемент” зэрэг үйлдвэрийн цемент 380 мянган төгрөгөөс дээш үнэтэй байгаа юм. Цементтэй холбоотойгоор блокны үнэ мөн нэмэгдэх хандлагатай байгаа аж.
Тухайлбал, метр куб нь 190 мянган төгрөгийн үнэтэй байсан блок 220-240 мянган төгрөг хүрээд байна. Энэхүү үнийн өсөлт нь иргэдэд хүнд тусч байгаа юм. Учир нь зөвхөн томоохон аж ахуй нэгж гэлтгүй иргэд зуны цагаар хашаа, байшин барих зэрэг бүтээн байгуулалт өрнөдөг билээ.
Сэтгэгдэл
Наранбаатарыг зайлуул [202.126.90.135] 2022-06-16 10:40:56
Очиж очиж ажил хийдэггүй попорчин Наранбаатарыг Хөтөлийн даргаар тавьдаг нь маш том алдаа болсон.
Зочин [202.126.89.196] 2022-06-16 10:13:24
Наба хүү яасан вэ?
Zochin [66.181.161.11] 2022-06-16 08:02:26
mak uildver deeree 260.600 togrog bga.oochir ihtei shuudai bhgui gd bga.hotod ireed l iim ondor bolood shaglaad bga
Зочин [202.126.88.86] 2022-06-16 05:16:41
Монгол улсыг дампууруулахаар шийдэж энэ номтойбаяр гарамжав хоёр өс хонзонгоо МАНгасуудаасаа ав ард иргэд яасан юм
Зочин [223.11.176.80] 2022-06-16 04:30:20
une buuhiig n huleegeed l suuj bhaas