ҮСХ: Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 1.450.100 мянган төгрөг байна

Aдмин / Эдийн засаг

Манай улсад нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 1,450,100 төгрөг болжээ.

Энэ нь өмнөх оны мөн үеэс 135.2 (10.3%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 11.9 (0.8%) мянган төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хорооноос нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтийг танилцуулахдаа хэллээ.

Дундаж цалинг хүйсээр авч үзвэл

  • эрэгтэйчүүдийнх 1.6 сая
  • эмэгтэйчүүдийнх 1.3 сая төгрөг байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд энэ оны нэгдүгээр улирлын байдлаар нийт 46.9 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 717.7 мянган ажиллагч хамрагджээ.

Нийгмийн даатгалын шимтгэл төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс хоёр (4.4%) мянгаар, өмнөх улирлаас 569 (1.2%)-өөр, ажиллагчдын тоо өмнөх оны мөн үеэс 35.7 (5.2%) мянгаар өссөн бол ажиллагчдын тоо өмнөх улирлаас 1.5 (0.2%) мянгаар буурчээ.

Тайланд хамрагдсан нийт даатгуулагчийг салбараар нь харвал:

  • 108.2 (15.1%) мянга нь боловсролын салбарын
  • 98.9 (13.8%) мянга нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбарын
  • 79.1 (11%) мянга нь төрийн удирдлага, батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгааллын салбарын
  • 73.4 (10.2%) мянга нь боловсруулах үйлдвэрлэлийн салбарын
  • 46.7 (6.5%) мянга нь хүний эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйл ажиллагааны салбарын
  • 45.8 (6.4%) мянга нь барилгын салбарын
  • 42.1 (5.9%) мянга нь тээвэр, агуулахын үйл ажиллагааны салбарын
  • 40 (5.6%) мянга нь уул, уурхай олборлолтын салбарын
  • 29.3 (4.1%) мянга нь cанхүүгийн болон даатгалын үйл ажиллагааны салбарын
  • 154.2 (21.4%) мянга нь бусад салбарын ажиллагчид байна.

НДЕГ-ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2022 оны нэгдүгээр улирлын тайланд хамрагдсан 717.7 мянган ажиллагчдын сарын медиан цалин 1,066.7 мянган төгрөг байна. Медиан цалин өмнөх оны мөн үеэс 120.9 (12.8%) мянган төгрөгөөр өссөн бол өмнөх улирлаас 1.4 (0.1%) мянган төгрөгөөр буурчээ.


Сэтгэгдэл

ЗОЧИН [66.181.187.159] 2022-06-17 06:08:51

ХААГУУР ИЙМ ӨНДӨР ЦАЛИН ӨГӨӨД БАЙНАА? АЖИЛД ОРЧИХ ЮМСАН. БИТГИЙ ИНГЭЖ ХУДЛАА ХӨӨРӨГДСӨН ЦАЛИНГИЙН ДҮН ТАВИАД БАЙГААЧ???

Өндөр настан [202.9.40.244] 2022-06-17 04:56:29

Яг ямар аргачлалаар ийм тоо гаргаад байгаагаа л ил гаргачихаач

зочин [66.181.176.238] 2022-06-16 17:24:16

Энэ тархи угаалтаа болиоч ээ, өдрөөс өдөрт иргэдийн ахуй амьдрал нүдэн дээр муудаж, туйлдаж, өвчтэй зовлонтой, өлсгөлөн ядуу дорой байхад хаанаас ийм тоо гаргаад яриад байдаг юм бэ? Хоцрогдсон арга зүйгээ хурдан өөрчлөөч ээ, солиоч ээ. эсвэл төр засагтаа тохируулаад ийм тоо гаргаад, иргэдээ доромжлоод тохуурхаад байдаг юмуу? ямартаа ч бодит байдлаас маш их хазайсан, үнэнд огт нийцэхгүй, худал тоо байна аа....

Зочин [103.229.122.207] 2022-06-16 11:04:39

Цалингийн доод хэмжээг нэмэх хэрэгтэй яаж 420000 гаар амьдрах болж байнаа. ЮМНЫ ҮНЭ БАРАГ ЦАГ МИНУТААР ӨСӨЖ БАЙНА ҮҮНД ТАВЬЖ БАЙГААХЯНАЛТ ГЭЖ ЮУЧ АЛГА, НАЙМААЧИД ,ХҮНСНИЙ ДЭЛГҮҮРҮҮД, ТҮЦ, ХООЛ ЦАЙНЫ ГАЗАР ГЭЭД ЯМАР ХЯНАЛТГҮЙ ҮНЭЭ НЭМЭЭЛ ХУДЛАА ЯРИАЛ ИРГЭДИЙН МӨНГИЙГ САНААГААРАА САНАСАНААРАА ДЭЭРЭМДЭЖ БАЙНА. МӨН ТАКСИНД ЯВЖ БАЙГАА ЖОЛООЧ НАР БҮҮР УЛААН ДЭЭРЭМЧИН ТОНУУЛЧИН ИЙМ НИЙГЭМД ИРГЭД ЯАЖ АМЬДРАХ ЮМ БЭ?????? ЗАСГИЙН ГАЗАР,ЕРӨНХИЙ САЙД АААА!!!!! САНГИЙН САЙД, ХНХ САЙД АА!!!! 420000-600000 төгрөгний ЦАЛИНТАЙ ХҮМҮҮС ЯАЖ АМЬДРАХ ВЭ?????ЭНЭ АЙМШГИЙН ХАРГИС ЗАХ ЗЭЭЛИЙН ТОГТОЛЦООНД ХИЧНЭЭН АЖИЛЛААД Ч 420000 МЯНГА ШҮҮДЭЭ ЯАЖ АМЬДРАХ ЮМ БЭ ТА НАР БОДДОО ҮР ХҮҮХДЭЭ ЯАЖ ТЭЖЭЭХ ВЭ ҮНЭХЭЭР ХЭЦҮҮ ҮНЭХЭЭР ЗОВЛОНТОЙ БАЙНА. ЦАЛИНГИЙН ДООД ХЭМЖЭЭГ 800000 гаас дээш болгох хэрэгтэй шүү төр засаг минь. ХҮН АИЬДРАХ ГЭЖБАЙНА ХҮҮХЭД ТОГЛОХ ГЭЖ БАЙГААН БИШ ШҮҮ ХҮНИЙ АМЬ АМЬДРАЛ ШИЙДЭГДЭЖ БАЙНА

Зочин [202.179.21.233] 2022-06-16 10:46:17

Энэ худал тоо байна. Хүмүүсийн худадан авалт маш муу байнашүү дээ. Эсвэл ажилгүйдэл тийм өндөр байна уу. Хэрэв ийм өндр бол яагаад өдөр тутмын хэрэглээ туу байна вэ

Зочин [66.181.179.232] 2022-06-16 09:28:46

Энэ нэг балай газрыг татан буулгах хэрэгтэй юм бна даа

Зочин [122.201.21.24] 2022-06-16 05:58:21

худлаа ярь 1 саяын цалинтай хүн цөөхөн л байгаа шүү

Зочин [202.126.90.61] 2022-06-16 07:54:38

Чи л цалин авдаггүй байхгүй юу


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.