Төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрөх байдал эрс нэмэгджээ
Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан байна.
Хэлэлцүүлгээс Байнгын хорооны тогтоолуудыг гаргажээ. Тухайлбал, Монгол Улсын Их Хурлаас баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” урт хугацааны бодлогын баримт бичигт 2030 он гэхэд эхийн эндэгдлийн түвшинг 100,000 амьд төрөлтөд 15, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшинг 1,000 амьд төрөлтөд 9, нялхсын эндэгдлийн түвшинг 1,000 амьд төрөлтөд 8 болгож бууруулах зорилтууд тавьсан.
Энэхүү удирдамжид эх, хүүхдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахад чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийг нэмэгдүүлэх эх, хүүхдэд ээлтэй гэр бүлийн орчныг дэмжих, эрүүл мэндээ хамгаалах асуудлаар иргэн, гэр бүлийн хүлээх үүрэг, хариуцлага, иргэн, байгууллагын үүрэг хариуцлага, бусад салбарын хамтын ажиллагааг сайжруулах зорилгыг тусгажээ.
Ажлын хэсэг эх хүүхдийн тусламж үйлчилгээ, түүний дотор нэн шаардлагатай тусламжийн хүртээмж хангалтгүй, урьдчилан сэргийлэх үзлэг, жирэмсний хяналтын чанар сул байгаа нь эх, хүүхэд өвчлөх, эндэх шалтгааны нэг болж байгаа ба төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрж байгаа асуудлыг цогцоор нь судлах, Эрүүл мэндийн тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд эх, нярайд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр ажиллахаар болжээ.
Сэтгэгдэл
зочин [66.181.176.238] 2022-06-16 17:18:33
Эмч нар нь ажлаа маш сайн хийж гүйцэтгээч ээ, сурталчилгаа ойлголтуудыг маш тодорхой мэдээлээч ээ.
Зочин [66.181.180.184] 2022-06-17 03:03:23
Эмч нар үзлэгний цагтаа өвчтөнөө үзэж дийлэхгүй байхад юун ухужлгатай мантай Насанд хүрсэн малнууд өөрсдөө эрүүл мэндээ хайрлахгүй заваарчихаад эмч мэмч ч гэх шиг хуцах юм
Зочин [103.229.122.207] 2022-06-16 10:50:13
АН -ын БУЯНААР ТЭМБҮҮ ДЭЛГЭРСЭЭЭН , ХАРИН МАН-ын буянаар тэмбүүнээс салсан нь үнэн шүү хө.Гэхдээ гайхуулаад байх юмгүйэээ МОНГОЛЧУУД БҮГД УГ ҮНДСЭЭРЭЭ ТЭМБҮҮТЭЙ БҮҮР МОНГОЛ ХҮН ҮХСЭНИЙ ДАРАА НЬ ЯСАН ДЭЭР НЬ ТЭМБҮҮНИЙ ТОЛБО ТОДОРДОГ ЮМ ГЭСЭН ШҮҮ ТИЙМ БОЛОХООР ЧИ ТЭМБҮҮТЭЙ БИ ТЭМБҮҮГҮЙ ГЭХ ХЭРЭГ БАЙХ Ч ҮГҮЙ БАЙХ ШҮҮ ТЭНЭГ ҮҮ ДЭЭ
Зочин [64.119.24.37] 2022-06-16 15:24:11
Тэмбүү дэлгэрээд алиагаа алдлаа гэж бн тэгээд одоо аль нам нь улсаа удирдаж бга билээ тэр нам ард иргэдээ тэмбүүнээс салгах ажил муу хийж бгаан биш үү
Зочин [66.181.179.232] 2022-06-16 09:27:37
100 жилийн өмнөх үедээ эргээд очсон бололтой
Зочин [202.9.46.60] 2022-06-16 07:32:11
Яана даа Ардын хувьсгалын ачаар ТЭМБҮҮ ЛАМ 2 ООС САЛСАН НЬ ҮНЭН ШҮҮ
Зочин [59.153.112.165] 2022-06-17 13:45:25
Za shaaldaa
Зочин [64.119.19.24] 2022-06-16 09:52:52
Ардын намын ачаар ТЭМБҮҮ, ЛАМ хоёртоо буццад наалдсан шүү дээ, хө.