Турк Финланд, Шведтэй хэлэлцээ хийхээс татгалзжээ
ЛОНДОН. /Financial Times/. Финланд, Шведтэй гурван талын хэлэлцээ хийх НАТО-гийн саналыг Турк улс хүлээж аваагүй тухай “Financial Times” сонин энэ талаар мэдээлэлтэй эх сурвалжуудаас эш татан мэдээлэв. Дээрх хэлэлцээг Финланд, Швед улс НАТО-д элсэх шийдвэр гаргасны дараа үүссэн маргааныг шийдвэрлэх зорилгоор явуулахаар төлөвлөж байсан байна.
Эх сурвалжуудын нэгийнх нь мэдээлснээр, уулзалтыг лхагва гарагт хийхээр төлөвлөсөн байсан ч болоогүй байна. “НАТО-гийн зуучлалтайгаар гурван талын уулзалт хийх нь эцсийн зорилт байсан, гэвч бид хүрч чадсангүй” гэж эвслийн өндөр албан тушаалын төлөөлөгч хэлжээ.
Финланд, Швед улс НАТО-д элсэх хүсэлтээ тавдугаар сарын 18-нд албан ёсоор өгсөн билээ. Хоёр улсын хүсэлтийг хэлэлцэх үйл явцыг эхлүүлэхэд Анкара хөндөлдсөн байна. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган тус улсад хориглосон Курдийн ажилчны намтай холбоотой улс орнуудыг эвсэлд элсүүлэхийг дэмжихгүй гэж мэдэгдсэн билээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл
Tamela Cisneros [45.152.202.211] 2022-09-27 09:18:56
Hello, I saw that you are a financial advisor or work in the financial field. Maybe you're already using LinkedIn to grow your network in a sustainable way and attract more clients to your business. I can relate, because I use LinkedIn to do just that, in an automated way! To make it easier for financial advisors to attract new clients in an automated and predictable way, I've created a free checklist that will help you grow your LinkedIn network in an automated way, too. You can download this free checklist right now at https://bit.ly/3RPMBJb It's called "The Linked Success Code", it's free, and it includes the following information you need to get started right away: + How to optimize your LinkedIn profile + The best times to post for maximum reach + How to grow your network on autopilot. You can download the checklist at https://bit.ly/3RPMBJb Let me know if there is anything else I can do for you. I wish you the best of success! Yours sincerely
bByambaa [202.55.188.36] 2022-06-17 06:43:04
Erdogani zuv.
зочин [66.181.176.238] 2022-06-16 17:16:35
Энэ хүн Путин гуайн үгээр ажилладаг уу? нэгэн цагт тэр 2 цуг бизнес эрхэлж байсан уу? заримдаа муудаад л, заримдаа зүү орох зайгүй болоод л байдаг уу? оросын талыг баримтлагч биз дээ? Тун ойлгомжгүй, маш осолтой, яаж ч мэдэх хүн үү? Туркууд бидний өвөг дээдэс болох гэж зүтгээд байдаг хачирхалтай сонин хүмүүс үү? Энэ 2 улс тэр эвсэлдээ элсэх байх даа?
Зочин [202.126.89.196] 2022-06-16 10:09:45
Туркүүд 2 үзүүрт зүү