Өнөөдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна

Aдмин / Нүүр

- Өнөөдөр буюу 2022 оны зургаадугаар сарын 17-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

БОГДХАН УУЛЫН ХОЙД ХЭСЭГ

Богдхан уулын хойд хэсэгт буюу Улаанбаатар хотын иргэдийн ихээр аялж зугаалдаг бүсэд ой модны хортон шавж болох якобсын төөлүүрч эрвээхэй, хүрэнцэр хорхой устгалын ажил хийгдэж байна.

Өнөөдөр болон маргааш Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Богдхан уулын хамгаалалтын захиргаа Онгоцоор хортон шавьж устгалын бодис цацах ажиллагаа явагдах тул иргэд, аялагчдыг эдгээр өдрүүдэд Богдхан ууланд аялж зугаалахгүй байхыг анхаарууллаа.

Мөн хортон шавьж устгалын хорны нөлөөлөх хугацаа 30 хоног байдаг гэдгийг онцгойлон анхааруулав.

ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙ

12:00 цагт: Чойжин ламын сүм музейгээс санаачлан “Музей ба монгол бичиг” өдөрлөгийг зохион байгуулна. Өдөрлөгийн үеэр музейн боловсролын хөтөлбөрийг танилцуулах, Монгол туургатны “Мөнх тэнгэрийн бичиг”, “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаанд ирүүлсэн шилдэг бүтээлийн дээжээс танилцуулж, монгол бичгээр унших, бичих шагналт уралдаан, монгол уран бичлэгийн үйлчилгээ, монгол бичгээр хэвлэгдсэн номын үзэсгэлэн, худалдаа зохион байгуулна.

“МОНГОЛ АРТ” ГАЛЕРЕЙ

14:00 цагт: МУЭ-ийн гишүүн зураач, уран бүтээлч Базарсадын Болормаагийн “Code 2” бие даасан үзэсгэлэн III давхарын үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийнэ.

ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОН

17:00 цагт: Залуу зохиолч Д.Уранбилэгийн "Хар авдар" түүхэн зөгнөлт номын нээлт 5 дугаар давхарт Хүндэтгэлийн танхимд болно. Утас: 88550855, 90158505


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.