Г.Равдан гуайд алга ташна

Aдмин / Нүүр

Ардын жүжигчин Г.Равдан гуай “Гэгээн муза” наадмын тайзан дээрээс янзын “үг” хэллээ. Тэрбээр “...Бурхад чуулдаг энэ тайзан дээр, энэ цаг үед Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар ярьж байна. Өнөөдөр энэ тайзны гол эзэд нь уран бүтээлчид байх ёстой. Тэрнээс биш сайд нар, Ерөнхий сайд биш, яамны түшмэл биш. Цаашид анхаараарай. Ажлаа албан өрөөндөө хий. Энэ гишүүд театрт очдоггүй. Жүжиг мэддэггүй. Боломж олдлоо гэсэн шиг ажлаа сурталчилдгаа болиорой” гэсэн юм. “Зрител” алга ташсан. Үнэндээ л алга ташмаар үг л дээ. Загатнасан газар маажсан.

Соёлын яамны Б.Сэргэлэн гэдэг дарга шагнал гардуулах гэж тайзан дээр гарч ирээд шал өөр юм ярьчихжээ. Тэр нь Г.Равдан гуайг бухимдуулжээ.

Уг нь бол энэ байдаг л юм. Хэвийн үзэгдэл. Монголд угаасаа л ингэдэг. Ийм болчихсон. Хэдэн хүн махийж байж нэг арга хэмжээ хийнэ. Нээлт дээр нь дарга нар бөөнөөрөө цуглана. Гардаж хийсэн хүмүүс нь гадаа хүлээнэ. Тууз хайчилдаг нээлт бол бүр олон “зочин”-той. Тууз нь харагдахгүй, хайч нь хүрэлцэхгүй. Зүгээр ч нэг очихгүй. Очоод тэр арга хэмжээнд хамаатай, хамаагүй баахан юм ярина. Тэр нь бараг л хэнд ч хэрэггүй. Хэрэгтэй байсан ч бүгд мэдчихсэн мэдээлэл ярина. Зочдын зорилго тодорхой. Тэр арга хэмжээ хэвлэлд гарна. Хэлснийг нь дарга нар харна. Ерөнхийдөө зочид үг хэлж сонсогчид нойрмоглодог. Яг ийм байдлаар ямар ч арга хэмжээг гал дээр ус хийж буй мэт унтраана.

Тийм учраас бүгд үүнд дургүй. Гэхдээ хэн ч Г.Равдан гуай шиг ил гаргаж хэлж байсангүй. Яахав, урлагийнхан, тэр дундаа Г.Равдан гуай зэргийн зангараг ингэж хэлэлгүй ч яахав. Ёстой л тэвчээр нь тасарсан байх л даа. Ядахад яам нь сайдаасаа эхлээд сав л хийвэл бүтэлгүйтэж байдаг. Бүтэлгүй ч юу байхав, төрийн ажлын туршлага, дадлага байхгүй. Төрийн хүний нуруу бүр “нет” учраас тэр. Соёлын яамныхан энэ талаар суралцах шаардлагатай.

Ер нь бол манай дарга нар баллана. Хэдэн гишүүн бол Ерөнхийлөгчийн зарлигтай төрийн шагналуудыг өвөртөлж аваад гараад давхичихна. Тойрогтоо оччихсон “Богдын боорцог” шиг тараана. Энэ бага хэрэг. Хаа байсан хотоос хэдэн зуун км-ийн алсад худгийн нээлт, бригадын төвийн байшингийн шав тавих ёслол дээр оччихсон л хайч барьчихсан зогсож байдаг. Тэгтэл өнөөх худаг, байшин хоёрыг нь тэнд амьдардаг хэд гээд очихгүй арга хэмжээ байхгүй л дээ.

Иймэрхүү байдлыг муухайгаар “Эсгий хийх газар юу хэрэггүй” гэдэг сэн. Дарга болгон толгойдоо хиймээр үг. Г.Равдан гуай бараг ингээд л хэлчихсэн хэрэг. Иймээс цаашид дарга нар ингэж “найр тарааж” явдагаа болих хэрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [202.9.47.146] 2022-06-18 12:17:24

Равдан гуай өөрөө уриагүй, бас нэг пялдага ларга гь урьсан биз. Равлан гуайд алга ташин дэмжье, шударга үнэнийг шууд хэлчихдэг пялдаганахыг мэддэгүй Равдан гуайд бас дахин алга ташиж дэмжье.

Зочин [64.119.31.162] 2022-06-18 02:17:18

Браво

zochin [103.229.121.173] 2022-06-18 02:09:38

Коммунист МАН аа гэж

Зочин [203.91.115.53] 2022-06-17 03:08:07

Равдан үнэн байдлыг л шууд хэлчихсэн байна зөв манай дарга нар хүний хийсэн ажлыг өөрөө хийчихсэн мэд урдуур нь гүйгээд л энэ тэнд дэл сул юу байна хусах гээд л олбог дөлбөг хийгээд мөн ч хэцүүхэн амьтат шүү дээ нэн ялангуяа луйвардахдаа гарамгай хулгай нь баригдахаараа гүрийгээд л хүний эрх яриад яая даа энэ луйварчидыг гайгүй та нарыг нэг л нартай өдөр тонилгоно доо

Зочин [103.161.242.174] 2022-06-17 01:31:21

Гоё гэхэд ч багадхаар ёстой нэг хэлжээ. Равдан гуай өшөө ч бүр улайстал нь хэлэх ёстой хүний нэг. Далчиганасан улс төрч нэртэй дарганцарууд хаа газрын нээлт ёслолыг үймүүлж юу ч биш болгодгийг бүгд мэднэ..

зочин [43.242.241.151] 2022-06-17 01:10:15

ёстой доо

Зочин [103.26.194.229] 2022-06-17 01:06:22

Соёлын яамтай болгоод өгөөч гээд л уйлагнаад байдаг байж билээ . Соёлын яамтай болоод Соёлын яамных нь төлөөлөгч арга хэмжээн дээр нь ирээд ЗГ ынхаа соёл урлагийн бодлогын талаар хэдэн үг хэлэхэд огт буруу юм алга л бна шүү дээ . Анхнаасаа тэр урлагын бурхад чуулдаг газраа яах гэж Засгийн төлөөлөгчдийг урьж пялдагнасан юм бэ


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.