Богдхан ууланд аялж зугаалахгүй байхыг анхааруулж байна
Богдхан уулын хойд хэсэгт буюу Улаанбаатар хотын иргэдийн ихээр аялж зугаалдаг бүсэд ой модны хортон шавж болох якобсын төөлүүрч эрвээхэй, хүрэнцэр хорхой устгалын ажил хийгдэж байна.
2022 оны зургаадугаар сарын 17-18-ны өдрүүдэд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Богдхан уулын хамгаалалтын захиргаа Онгоцоор хортон шавьж устгалын бодис цацах ажиллагаа явагдах тул иргэд, аялагч та бүхэн эдгээр өдрүүдэд Богдхан ууланд аялж зугаалахгүй байхыг анхааруулж байна.
Мөн хортон шавьж устгалын хорны нөлөөлөх хугацаа 30 хоног байдаг гэж БОАЖЯ-наас мэдээллээ.
Сэтгэгдэл