Лам цэрэг буюу байлдагч Г.Ганболд
Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн журамт үүргээ 18 нас хүрсэн залуус нэр төртэй гүйцэтгэсээр байна. Шинэ үеийн залуусын олонх нь цэргийн зарлан ирэхэд элдэв шалтаг тоочилгүй аав, ээждээ үнсүүлээд Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэрэгт алба хаахаар морддог сайхан жишгийг дүү нартаа үлгэрлэн харуулсаар байна. Тэдний нэг нь Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, байлдагч Ганзоригийн Ганболд. Түүний бусдаас ялгарах онцлог нь лам бөгөөд 7 дугаар ангиасаа Өвөрхангай аймгийн төв ганданд шавилан сууж, Энэтхэг улсын буддын гүн ухаан, бурхны шашны 6 том дацангийн нэг болох “Балдан Бравун Даш Гоман” хийдэд 2015-2020 онуудад суралцсан байна. Түүнийг лам болох эхлэлийг хүргэн ах нь тавьсан гэх бөгөөд цэргээс халагдаад үргэлжлүүлэн Гандантэгчэнлин хийдэд шавилан суух төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
Бурхны шашинд суралцагч хүн 22 жил тасралтгүй сурч байж, буддын гүн ухааныг илүү ойлгодог учраас түүний ойрын төлөвлөгөө нь Энэтхэг улсад үргэлжлүүлэн суралцах хүсэлттэй яваагаа дуулгана лээ. Байлдагч Г.Ганболд цэрэгт ирснээс хойш бол шашны зан үйлээ хойш тавьж, зөвхөн цэргийн сургалт бэлтгэлд илүү шамдан суралцаж байгаа, хэрэв дайчин нөхөд нь хүсвэл хийморийн сан тавиад өгчихдөг гэсэн. Саяхан болсон Зэвсэгт хүчний болон Ерөнхийлөгчийн нэрэмжит “Марш-тусгай бэлтгэл”-ийн цогцолбор тэмцээнд оролцох танкийн тусгай хорооныхоо офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагчдадаа хийморийн сан тавьж өгсөн, тэд ч өөрсдийн хүч хөдөлмөрөө бүрэн дайчилж сайн оролцсон тухай тодотгож байлаа.
Байлдагчийн аав Б.Ганзориг, ээж Д.Энхжаргал нь Улаанбаатар хотод хувиараа хөдөлмөр эрхэлдэг, эхээс тавуулаа, өөрөө ихэр гэнэ. Ихэр Г.Гансүх нь өдгөө “Этүгэн” дээд сургуульд эрүү, шүдний эмчээр суралцдаг байна. Энэтхэгт суралцаж байхдаа ихрээ их санадаг байсан, одоо нас биед хүрээд харьцангуй гайгүй болж. Түүний бурхны шашнаас ойлгосон гол цөм нь энэрэнгүй байх зарчим гэсэн. Ямар нэгэн шашин шүтэхдээ биш хамгийн гол нь бусдын төлөөх бодь сэтгэлийг олсон, эрэлхийлсэн хүн хамгийн агуу байдаг. Муу бүхнийг хүлцэн тэвчиж сурах нь сэтгэлийн амар амгаланг олоход тусалдаг.
Хүн чанар нь сэвтсэн хүн цээжиндээ байнга зовуурьтай явдаг гэдэг шүү дээ. Тэгэхээр бусдын сайн сайхны төлөө тэр дундаа уучилж өршөөх сэтгэлтэй явахыг онжавууддаа хэлэх дуртай. Бас өөрсдийн амьдралыг гэрэл гэгээтэй болгохын төлөө хичээн зүтгэхийн зэрэгцээ өрөөл бусдын амьдралд өөрийнхөө сүүдрийг унагахгүй байхыг чармайх хэрэгтэй гэв. Миний энэхүү сургамж, зөвлөмж нь аль нэг шашныг магтсан үйлдэл биш бөгөөд зүгээр л зөв иргэн байх, эерэг хүмүүжилтэй байхыг ойлгуулах хүсэлтэй маань холбоотой гэж нэмж тодотгов. Тэрээр цэргийн албанаас их олон зүйлийг олж мэдэрч, мэдэж, завгүй цаг хугацааг өнгөрүүлж байгаадаа баярладаг гэнэ. Цэрэгт ирэхээс өмнөх Г.Ганболд, ирсний дараах Г.Ганболд хоёрын хооронд асар их ялгаатай. Тэр нь эх орны хүү гэдгээ ойлгож, омогшил, бахархлыг цэргийн албаны үйл ажиллагаанаас алхам тутамдаа мэдэрдэгтээ талархаж явдгаа илэрхийлээд хайртай аав, ээж, ах эгч, ихэр болон найз нөхдөдөө Зэвсэгт хүчний 256 дугаар ангиас мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Ахлах дэслэгч Д.Болор
Сэтгэгдэл
zochin [124.110.112.245] 2022-06-30 00:45:06
huurhii tsereg huugiin uhliig martagnuulah zorilgotoi odo bga erh medeltnuudiin daalgavraar iim zuil beltgen tsereg neeh enhiin tsagaan tagtaa gej haruulah zorilgotoi l gj harj bn
Монгол [192.82.65.103] 2022-06-22 08:26:57
Хүнийг үндэс угсаа, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж болохгүй, сэтгүүлч лам цэрэг хэмээн гадуурахсан байна. Аримд цэрэг бол цэрэг байдаг. Сэтгүүлчийн бичсэнээр удахгүй хонь цэрэг, нохой цэрэг, талх цэрэг, машинч цэрэг, шоучин цэрэг гээд явах юм байна даа.
Үг [203.98.77.153] 2022-06-22 02:15:54
Лам хүн ч эх орны хүү мөөн. Сайн дураараа тэсвэр хатуужлын сургууль-армид алба хааж, иргэний үүргээ биелүүлж чадаж байгаа сайн лам байна. Өнөө цагийн залуу эрчүүд дотор янз янзын эрчүүд байна, аргагүй. Зарим нь амьдралыг энэ лам хүү шиг гэрэл гээгээтэйгээр харж явахад зарим нь хог харанхуйгаар харахаас өөрөөр харж чадахгүй ч байна. Зарим нь эр хүнийхээ үүргийг биелүүлээд энэ хүү шиг явахад, зарим нь компьютерийн араас, ээжинхээ өврөөс гэрэл гэгээтэй бүхнийг муулж, хогийн сав болон хоног төөрүүлж явна. Хүн байх, хогийн сав байх эсэх нь хүний л өөрийн сонголт доо.
Өөр хийх ажил байдаггүй юм байхдаа [66.181.161.101] 2022-06-18 00:33:29
Хөөе ЛАМ НААД АРМИААСАА ГАРАА САЯ ЦЭРЭГ ҮХСЭН байналээ.
Зочин [66.181.178.146] 2022-06-17 16:08:53
лам нар яагаад баяжаад б.айдаг юм бол цалингүй гээ биздээ
Зочин [203.91.115.51] 2022-06-17 15:53:17
Лам нар хүчин хийж янханчилж байхад ийм мэдээ ч илүү дээ. Манай лам нар жинкэн балайг нь авч байгаа шүү дээ.