Өнгөрсөн шөнө /06.17-18/шатахууны үнэ огцом нэмэгдэж иргэдэд “сюрприз” барилаа

Aдмин / Нүүр

‼️Шатахууны үнэ өнгөрсөн шөнө огцом нэмэгдлээ‼️АИ-95 3910 төгрөг, АИ-92 2390, ДТ-3790 төгрөг болж иргэдэд “МАШ ХҮНД СЮРПРИЗ”барив. Гэтэл энэ асуудлыг хариуцдаг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Ашигт малтмал газрын тосны газар”-ын цахим хаягт шатахууны үнэ 1400-1800 төгрөг хэмээн оруулж төрийнхөн түмний амьдралаас хол тасарсныг нотлов.

Сүүлийн өдрүүдэд АИ-95, AИ-98, Дизель түлшний үнэ огцом нэмэгдэж байна. Харин албаныхан АИ-92 болон шатахууны үнэ тогтвортой байгаа” гэж тайлбарлаж байгаа.

Сүүлийн 10 гаруй хоногт шахахууны үнэ нь огцом нэмэгдэж тэнгэрт хадлаа. Өөрөөр хэлбэл АИ-95, AИ-98 болон Дизель түлшний үнэ өнгөрсөн шөнө 3910 , 3730-3890 боллоо.
Улаанбаатар хотод АИ 95 бензины үнэ 250 төгрөгөөр нэмэгдэж 3910 төгрөгийн үнэтэй болсон байна. Харин Дизель түлшний үнэ 3730-3890 төгрөг болж нэмэгджээ.

image

Энэ нь иргэд болон худалдаа эрхлэгчдэд хүнд цохилт болох төдийгүй өргөн хэрэглээний барааны үнэ өсөхөд нөлөөлнө.

Гэтэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал газрын тосны газрын албан ёсны сайт дээр шатахууны үнэ 2000 хүрэхгүй үнэтэй байх юм. Төрийн байгууллагууд нь нүдэн балай чихэн дүлий бензиний үнэ нэмэгдэж байгааг ч мэдэхгүй байгааг тэдний албан ёсны сайт руу ороод харж болно.

image


Сэтгэгдэл

УБ Иргэн [66.181.178.251] 2022-06-23 12:07:36

Яаж амьдрах болж бнаа:1.Хоол хүнс, бeнзин тос ДЭЛХИЙН ҮНЭЭР. 2 ЦАЛИН, ТЭТГЭВЭР ДӨНГӨЖ ДОЛООХ, ЮМ АМСАХ БИШ ҮНЭРТЭХ ХЭМЖЭЭНД хүрсэн

Ёстой дампуурах нь ээ [202.21.126.30] 2022-06-21 08:50:32

Аж ахуйн нэгжүүд бүр дампуурах нь ээ новш гэж. Бүх материалын үнэ өсөлттэй, шатахуун байнга үнэ нэмэгдэж бн

зочин [192.82.67.109] 2022-06-20 07:40:44

Үгээгүй ядуу, ажилгүй орлогогүй ард иргэдийг яаж амьдар гэж бодоод байгаа төр засаг вэ? Арай хэтэрхий гомдмоор, бухимдмаар юм аа, шатахууны үнэ нь л өсөж байгаа болохоос чанарын хувьд маш муу, хар тугалгатай биз дээ?

Зочин [59.153.112.241] 2022-06-18 07:01:44

92 2390 bolood udaj bga shuu

Зочин [103.26.194.98] 2022-06-18 06:55:10

Ардчилсан намын Сосорбарам, Бат-Үүл мэтийн буруу шүү.

Зочин [192.82.68.13] 2022-06-22 00:44:30

Эргүү малаа сэтгэцээ шалгуул

Зочин [103.10.22.74] 2022-06-18 05:23:49

Хувийн хэвшлээ хянаж чаддаггүй Төр байгаад яана бэ.

Зочин [202.21.97.242] 2022-06-18 05:23:43

энэ хэдэн нефтын бүлэглэлийг зайлуулж төрийн өмчит компани байгуулж нэг литрийг нь хүчээр барих ёстой, татаасыг нүүрсний экспортын орлогоос бүрдүүл.

zochin [202.126.89.37] 2022-06-18 05:04:08

Erhem eronhii saidaa anhaaraldaa avch ugnu uu ard tumen chini duuslaa....

Зочин [202.179.24.39] 2022-06-18 04:21:48

ЗГ тараа эртхэн зайгаа тавьж өгөөчээ

Зочин [66.181.184.17] 2022-06-18 04:15:01

ЗГ ажлаа сайн мэдэхгүй, туршлагыг ЗГ гишүүн болсны дараа халтар хултар эзэмшиж байна.


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.