Оффшор, 60 тэрбум, ЖДҮ, Хөгжлийн банкны луйвар, ҮХНӨ, өмхийрсөн мах! Энэ улсад эзэн байна уу?

Aдмин / Нүүр

Улс төрийн технологи гэдэг ойлголт уг нь нийгмийн сайн сайхны төлөөх зорилго, зорилтыг үр ашигтайгаар шийдвэрлэхийн тулд улс төрийн субъектийн ашиглаж буй хэрэгсэл, арга барил, үйлдлийн цогц гэдэг ч үүнийг бохир улс төртэй хутган, ард түмний чадавхийг нээн илрүүлэх, судлахад бус тэдний нийгмийн ухамсар, иргэний идэвхийг бууруулж, амь аргацаасан хүлцэнгүй байлгахад чиглүүлсэн нь харамсалтай. Өөрөөр хэлбэл хулгай хийхийн тулд өмчийн эзнийг хууран мэхэлж, цаг нөхцөөх заль төдий үйлдэл...гэж хамгийн энгийнээр ойлгоно. Тод жишээ нь үр ашиггүй, хавтгайрсан халамжийг шиврээ бороо мэт шээрэгнүүлэн тараах, хүнсний талон, НӨАТ-ын урамшуулал хэлбэрээр халамжилсан дүр үзүүлэх явдал.

Төрийн бүх эрх мэдэл нэг намын атганд төвлөрсөн нь шударга ёсны шаардлагыг шуугианаар дарах, хөшигний ард авлигын уул овоог ард түмний зовлонгоос хүрздэн булах явцгүй бохир улс төр газар авахад хүрсэн жишээг саяхны ЖДҮ, 60 тэрбум, оффшор зэрэг хулгайн хар шуурга, цар тахлын хариуцлагагүйн зудыг АН-ыг хямрааж, ард түмнийг талцуулан дарахыг, хил гаалийн хаалт, үнийн өсөлт, өрийн дарамтыг Хөгжлийн банкны хэрэг гэгчээр булзааруулсан дүр эсгэх ч адагтаа өнөөх нь “жоомоо алах гээд гэрээ шатаав” гэгчээр хулгайн тогтолцоог угаар нь ганхуулах шахсан тул ганц нэг хүн шоронд хорьсон болоод анхаарлын төвөөс холдууллаа. Эдийн засгийн тусгаар тогтнол, чадавхыг бэхжүүлэх бодлогыг үнсэнд хаясан шалз мэт мартан, үйлдвэржилт, төмөр зам, гадаад харилцаа, хөрөнгө оруулалт, ард түмний амьжиргааг, гацааж, тарамдуулж, таягдсан. МАН-ын нэр хүнд навсайхыг ойлгоод сонгуулийн хугацаанаас өмнө ҮХНӨ нэрийн дор дахин намын жагсаалтаар төрд нүүрлэсэн төмөр нүүрт, ширэн дотортнууд нь үлдэх, иргэд нийтээрээ сонгодог Ерөнхийлөгчийн парламентын гишүүд нь булааж авах, Үндсэн хуулийн суурь дархлааг өеөдгөх олон хорт үйл ажиллагааг гүйцэлдүүлэхээр “наадам” нэртэй арьс нөмөрч харанхуй шөнөөр хутга ханцуйлан айсуй.

Эх орон, үр хүүхэд, ирээдүйдээ санаа зовдоггүй иргэн, бие хүн ховор. Харин эрх баригчид үүнийг чадамгай ашиглан хэрэгтэй мэдээллээр боомилон хэрэггүй хов живээр талцуулан, цумралдуулах буюу “ анхаарал сарниулан, арчих технологи”-д ард түмнээ дасгах гэж оролдон араар нь оффшор, 60 тэрбум, ЖДҮ, Хөгжлийн банкны зээлийн асуудал, ҮХНӨ, мах, хүнсний аюулгүй байдал зэрэг улс орны өмнө тулгамдсан олон чухал асуудал, авлига албан тушаалын гэмт хэргийн шалгалт, шийдвэрлэлтийн явц мэтийг орхигдуулжээ. Ажлын таван өдрийн ой санамжтай, таргийн таван ямааны хэмжээний ахуй амьдралтай харанхуй бүдүүлэг ард түмнийг унаашруулан өөрсдөө эрх мэдлийн хөнжилд хөлчүү халуурч, газар нутгаасаа таслан харийнханд таслан танхайрах замаар мянга мянган жилийн түүхтэй төрт ёс, өвөг дээдсийн цусаар бүтэж, ясаар ивэгдсэн тусгаар тогтнолоо хувийн эрх ашиг, наймаа, мөрий, ямбаны хэрэгсэл болгохоор улайрах хэдэн том хувалз нуур нуур гэсээр нугасанд шигдэж, Монгол Улс мөдхөн дагуул, хувь заяаны тохуурхал болох вий.


Сэтгэгдэл

зочин [64.119.26.214] 2022-06-21 16:40:16

Ганцхан эзэнтэй. Тэр Хүрэлсүх. УИХ.ЗГ бүгдийг удирдаж байна.Нэг хүний дарангулалд орж бна. Одоо ҮХӨ бүүр олон жил энэ хүн Хаан сууна

Иргэн [202.9.46.143] 2022-06-18 09:52:19

МАН ын Санхүүжилтыг Сү.Батболд хийж байгаа, мөн Хүрэлсүх , Занданшатар гэх мэт нэлээн олон хүнийг харуулдаж өөрийн болгосон , бараг л Монгол улсын эзэн нь болчихсон

АВЛИГАЧДАД хууль үйлчилдэггүй юм байна [150.129.140.127] 2022-06-18 07:39:09

Нэг гэр бүлийн хоёо хүн хүн дайрч алсан баримтат мэдээг НУУЦаас сонслоо. НЭГ нь хурд хэтрүүлж замын хажуугаар явсан эмэгтэйг дайрч алаад, бөглүү газар тавиад зугтсан. НЭГ НЬ 2,47 БҮХЭЛ СОГТОЛТОЙ жолоо барьж яваад явган хүний гарц дээр оюутанг дайрч алжээ. Хоёр хэрэг хоёулаа хүндрүүлж үзэж Ял өгөх заалттай боловч АВЛИГАЧИН хуулийнхан тэр хоёрт ямар ч ЯЛ өгөөгүй. ГЭМГҮЙД тооцжээ. ХҮН алсан хойт аав нь ШЕЗ ийн дарга болж, БҮР гавъяат хуульчаар шагнуулжээ. НӨГӨӨ залуу нь эмч болсон явна. ЭНЭ хоёрыг холбож байгаа нь ЭЭЖ 3 сургуулийн захирал соронзон. АВЛИГАЧИД хэргээс ялгүй мултарч болдогийг ЭНЭ гэр бүлийн алуурчид харууллаа. МОНГОЛД төр алга.

Зочин [64.119.24.125] 2022-06-18 05:18:52

ХӨГИЙН БОЛОВСРОЛ МЭДЛЭГГҮЙ САГСУУ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ НЭГ ДЭБИЛ ӨВГӨН МХ ХУРЛЫН ДАРГАТАЙ ИЙМ НӨХЦӨЛД МОНГОЛ БАХЬ БАЙДГААРАА НАМАГТ ЖИВСЭЭР БАЙХ БИЗЭЭ

Зочин [202.9.46.136] 2022-06-18 05:03:25

Уул нь гурван сая монголчууд энэ улс орны газар нутгийн жинхэнэ эзэд шүү дээ. Гэвч тэд энэ улс орны газар нутгийн эзэд гэдгээ мэддэгүй улс төрд суугаа урвагч олигархиудыг эзэд гэж ойлгоод байх шиг байна.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.