Г.Занданшатар: Нуугаад хаагаад өөрсдийгөө хуураад явж болохгүй. Ирээдүйд бид Монголоос хөөгдөж! “МАН-ынхан юу хэлчхэв”

Aдмин / Улстөр

Монгол Улсын гадаад өр хоолойд тулсан хутга шиг хүн бүрийн санааг зовоох боллоо. Өрнөөс өрийн хооронд өөдөө харах заяагүй юм шиг аж төрцгөөх нь авлигачдаа даврааж, алс мэтээ тооцоогүйн гор. УИХ-ын дарга асан З. Энхболд: Монгол хүн бүр 15 сая төгрөгийн өртэй байсныг сүүлийн 6-хан жилд дахин 15 саяар нэмж 30 сая төгрөгийн өрөнд оруулан МАНдуулж байна. Эхний 15 саяын өр нь 1921-2016 хооронд 95 жилийн турш тавьсан өр... хэмээн жиргэжээ. Иргэдийн амьдрал туйлын хүнд, өдрийн хоолоо арай ядан олдог өлөн зэлмэн байдалтай бүтэн давхраа үүсээд байхад энэ их мөнгө хаашаа хэний карма руу ороод усанд хаясан чулуу шиг алга болдог юм бэ?

УИХ-ын дарга Г. Занданшатар: Нуугаад хаагаад өөрөө өөрсдийгөө хуураад явж болохгүй. Ирээдүйд би Монголоос хөөгдөж явахгүйн тулд та нарт үүнийг хэлж байна. "Та нар өрөнд бариулчихсан шүү дээ, хулгайч нар аа" гэж хэлүүлэхгүйн тулд. Үнэн бодитоор нь ярих хэрэгтэй. Ирээдүйд ил болно шүү дээ. Өрийн хавханд улсаа хийчихсэн эрсдэлд орохгүйн тулд хэлэх хэрэгтэй" хэмээлээ... Цочсон хүний цоорхой амаар унагасан үг биш байлтай.

Өнөөдрийг хүртэл гэрээсээ нандин, үнэтэй юмаа авч гараад хямдхан зарж уудаг архичин шиг үр хүүхдүүд нь болсон ард түмнээ тарчиг ядуу амьдруулж, уул уурхайгаас олдог түүхий эд, ашигт малтмалаа урд зүг рүү уралдан ачиж хямдхан өгөөд өөрсдөө дангаараа цулайж, гаднаас олж ирсэн зээлээ ах дүү хамаатан саднаараа нийлж цөөхүүлхнээ шамшигдуулдаг, цоорхойтой тор шиг өрийн нөхөөсийг ард түмнээрээ төлүүлж хэдүүлхнээ хаан шиг амьдардаг улс төр бизнесийн бүлэглэлийн цэвдэг сэтгэлгээг өөрчлөхгүй бол өөд нар үзэхгүйгээр зогсохгүй газар нутгаасаа тасалж харьд алддаг гашуун түүхийн хойноос гулсан орчих вий дээ. Хятадаас авсан зээлээ төлж чадалгүй газар нутгаа алдаж, тусгаар тогтнол нь хэврэгшсэн хэд хэд орны бодит жишээг дэлхий харж байна.

Монголчууд өртэй хүн өөдөлдөггүй өттэй мал таргалдаггүй, өрөнд баригдаж, өтөнд идэгдэх гэх зэргээр онон цэцэлжээ. Өрийн хямралаас гарах арга замууд нь үндэсний үйлдвэрлэлээ бодлогоор дэмжих, экспортын тогтмол орлого, төсвийн үр ашигтай зарцуулалт, аж үйлдвэржилт, хөрөнгө оруулалт татах, шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх зэргээр эдийн засгийн бодлогоо цогцоор нь шинэчлэн хөгжүүлж, иргэн бүр эх орондоо гар газар хөл хөсөр жарган суух бололцоог бүрдүүлбэл сая Монгол Улс бодитойгоор хүчирхэгжин орших биз ээ. Дорвитой бодлого босгоод өгөхөөр гацааж, булаацалдаж, мушгин гуйвуулж, харлуулдаг МАНАНгийн хар сүүдэр, ирж яваа цагийн дууг дуулахыг хүсэгч, харьж яваа цөөхөн бичил мафиуд, авлигын авторуудын өлөн хүсэл мөд арилаасай.


Сэтгэгдэл

зочин [202.9.46.56] 2022-06-29 04:14:20

Хүрэлсүх гарч ирж нэг ард иргэд тайвшираа биздээ, үгүй бол монголыг идэж уугаад дуусгаж байсан биздээ том жижиг ах нар, одоо дахиад толгойгоо өргөөд цор цор гээд эхлээ юүдээ

Зочин [66.181.160.14] 2022-06-20 07:21:31

Яахав хөөрхий санаа зовсон хүний үг л гэж ойлгоё,хот хөдөөгүй иргэд маань ихгэж ярьж хэлдэг болсон. Ийм өрөнд оруулсан этгээдүүдийн хөрөнгийг/Ерөнхийлөгч,ЕСайд,төрийн сайд,түшээдүүд,УИХ-ын гишүүд гм/хурааж,өөрсдийг нь яллах хэрэгтэй,энэ бол бурханы шийтгэл гэж үзэх ёстой,учир нь тэд болохоороо хагартлаа баяжсан эхнэр,хүүхэд,ах дүүсээрээ баян тансаг амьдардаг жирийн иргэд бид тартагтлаа тулталаа ядуу амьдрах учиргүй шүү дээ,шудрага ёс гэж ярьд луйварчид аа.

зочин [202.179.15.130] 2022-06-20 06:09:03

Цэрэг гэж юу байдгийг мэдэхгүй байж Хүрэлсүхийг дуурайж ёслох нь инээдтэй харагдаж байна. ХҮрэлсүх ч гэсэн дээ ямар цолтой нь хамаагүй, улс төрд орчихоод ёсолж байдгаа болимоор юм. муухай харагдаж байна. Бас тэр мотоцикль унаад явах ерөнийөлөгч хүнд хэр зохистой юм бол, надад л лав гоё сайхан харагдаагүй

Хамаг Монгол [66.181.160.114] 2022-06-20 03:55:34

МАН -ын луйварчид бол бүгд Хятадын тавиул эрлийзүүд, хээрийн боохой дагасан жингэрүүд юм чинь цаг нь ирж Монгол хүн улсдаа эзэн болж, төрөө барих цагт тэднийг урагш нь хөөж гаргаж л таарна. Яг Барон Унгерн Монголд үүрлэсэн хятадуудыг 1921 онд ихэнхийг нь хядаж, үлдсэнийг нь урагш, хойш хөөж гаргасан шиг. Түүх давтагддаг жамтай!

Зочин [202.9.46.136] 2022-06-18 10:44:35

МӨХӨЖ БУЙ МОНГОЛ ХӨӨРХИЙ. https://www.youtube.com/watch?v=gJ46OBkr1dw

Зочин [103.57.92.133] 2022-06-18 09:00:07

Хөөгдөнө гэж баясчихсан юм бэ. Бүгд амьдрах орон хаусаа бэлдсэн гарах бэлтгэл нь хангагдсан бололтой. Хариуцлагаа хүлээж одооноос хариу арга хэмжээ авах хэрэгтэы

Зочин [122.201.21.127] 2022-06-18 07:54:01

ene teneg ork ulsiin ih hurliin darga geheer l buuljis hureh yum daa mongolchuudaa ta nart

Zochin [89.38.97.116] 2022-06-24 11:18:40

Яг үнэн! Занданшатар чи одоо цэрэг хувцастай байгаа биш, хоосон ёслож маазрахаа боль! Дээр нь Хүрэлсүх гэж эргүү мал худлаа ёсолж тэнэгтэхээ ч бас болимоор юм! Эх орондоо гавьяа байгуулсан цэргийн зүтгэлтнүүд байгаа биш, хоёр донгио!!!!

иргэн [103.212.118.237] 2022-06-18 07:17:34

Та нар биднийг ядууралд өртүүлсэн.!!!!!!одоо худалаа хэлэлгүй өрөө төл юу наадам вэ.!!!!!!!!та нарт одоо Тансаглал хэрэггүй эсвэл Яг одоо Зайл !!!!!!!улсаа хөгжүүлэхгү өрөнд оруулсан.Тэр гадаадад тэр бумаар амардаг хүмүүсээс улсаа төлүүл!!!!!!та нар ч төл ??????!!!!!

Цогбаяр [64.119.22.184] 2022-06-18 06:37:48

1990 оноос хойш ерөнхилөгч. ЕС. ЗГ ИХ-н гишүүнээр ажилласан бүх хүмүүсийг баричилж лагерь байгуулж байгаад үр удмаар нь бүх хөрөнгийг нь хураах хэрэгтэй. Өөрсддөө зориулж баталсан бүх хуулийг хүчингүй болгож үндэслэлгүй олсон орлого ашгийг нөхөн төлүүлэх. Хувааж идсэн гадаадын зээл тусламжийг буруутай хүмүүсээр нь төлүүлэх. Оюуттолгой болон бусад ашиггүй гэрээнүүдиыг нэн даруй цуцлаж тэндээс ашиг хүртсэн үх албан тушаалтны орлогыг хураах. Улсыг хохиролгүй болгосоны дараа гэмт этгээдүүдийг яллах

Зочин [64.119.24.125] 2022-06-18 05:11:52

ЭНЭ НЭГ ТАРХИНГДАА СУМТАЙ ЭРЭМДЭГ ЗЭРЭМДЭГ НӨХӨР БАС НӨГӨӨ ХУЛХИ ХУРАНДААГАА ДУУХАЙЖ ЁСЛООД Л. ИЙМ Л ХЭНЭЭТНҮҮД ТӨРИЙН СЭНТИЙГ ЗАЙДАЛЖ БАЙНААА. ЦАГ НЬ БОЛОХ БАЙЛГҮЙДЭЭ. ХААЯА СҮРЖИН ХУДЛАА ЛООЗОН ХЭЛЧИХЭЭД АЛХ ТОГШИЖ СУУДАГ ЭНЭ ХЭНЭЭТЭЙ АМЬТАН ЗАЙЛАХ ЁСТОЙ ШҮҮ УЛС ТӨРӨӨС


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.