МОНГОЛЫГ МӨХӨӨХ "МОРГЕНТАУ" ТӨЛӨВЛӨГӨӨ
1944 оны сүүлээс дэлхийн 2-р дайнд ялагчидын хувьд дайныг өдөөгч, түрэмгий Германыг яах вэ гэдэг асуудал чухам л тэдний "шүдний өвчин" болсон юм. Ингээд дайнд ялагч нар фашист Германыг хоёр хуваан ЗХУ зүүн Германыг, Америк баруун Германыг мэдэлдээ авсан. Зүүн Германы хувьд ЗХУ-ын шууд нөлөөгөөр коммунист улс болсон бол АНУ-ын хувьд баруун Германы хувь заяаг шийдэх нь тийм ч амар асуудал биш байв. Европод ноёрхолоо тогтоож цаашид дэлхийг мэдэн захирах амбицтай байсан Германыг хүчирхэг хэвээр байлгах сонирхол олон улсын түвшинд хүч түрэн гарч ирсэн шинэ гүрэн АНУ-д байгаагүй, гэхдээ бас бүр мөсөн “юу ч биш” болгох нь тэдний хувьд тун эрсдэлтэй алхам байсан. АНУ-ын дээд түвшний зарим улс төрчид Германы аж үйлдвэрийг бүрмөсөн устгах замаар тэднийг хэн ч биш, юу ч биш болгох ёстой гэсэн хатуу байр суурьтай байсан бөгөөд энэ бодлогыг хэрэгжүүлэх “Моргентау төлөвлөгөө”-г боловсруулaн бэлдсэн байжээ. Гэвч Германчуудын аз дайрч энэ төлөвлөгөө хэзээ ч хэрэгжээгүй юм. Хэрэгжсэн бол өнөөдрийн манай дэлхийн аж үйлдвэрийн тэргүүлэх улсуудын нэг болсон хүчирхэг Герман сураг ч үгүй байх байсан бизээ. Харин Моргентау төлөвлөгөө боловсруулагдсанаас хойш яг 45 жилийн дараа хэрэгжсэн байдаг бөгөөд харамсалтай нь анхлан зориулагдсан Германдаа биш Монголд хэрэгжсэн юм.
Моргентау төлөвлөгөө гэж яг юу вэ?
Аливаа улсын хөгжлийн хөдөлгөгч хүч, эдийн засгийн хүчин чадлын тулгуур нь аж үйлдвэржилт гэж үздэг тул хүчирхэг Германыг бүр мөсөн дарах, цаашид сэхэн өндийх аюулаас сэргийлэх хамгийн найдвартай арга нь Германы аж үйлдвэрийг устгаж зөвхөн газар тариалан ХАА-д түшиглэсэн эдийн засагтай, чухамдаа хэн ч биш, юу ч биш улс болгох төлөвлөгөөг тухайн үеийн АНУ-ын сангийн сайд, нөлөө бүхий улс төрч Хенри Моргентау боловсруулсан бөгөөд энэхүү төлөвлөгөө нь түүхэнд түүний нэрээр “Deindustrialization à la Morgenthau” буюу “аж үйлдвэрийг устгах Моргентау төлөвлөгөө,” товчоор “Моргентау төлөвлөгөө” хэмээн нэршигдэн үлдсэн юм.
Моргентау төлөвлөгөөний гол агуулга нь юун түрүүнд Германы цэрэг, дайны холбогдолтой үйлдвэрлэлийг устгах, улмаар бусад үйлдвэрүүдийг устган зөвхөн хөдөө аж ахуй, газар тариаланг үлдээж бусад төрлийн үйлдвэрлэл явуулахыг хориглох байсан. Газар тариалан дангаараа тухайн үеийн Германы 65 сая орчим хүн амын 60 хувийг л тэжээх боломжтой бөгөөд үлдсэн 40 хувийг өлсгөлөн хувь заяанд нь даатгах замаар хүн амыг цөөлж эдийн засгийн тэнцлийг нь олуулна хэмээн төлөвлөж байсныг үзвэл Моргентау төлөвлөгөө нь тун энэрэлгүй хатуу төлөвлөгөө байсныг илтгэнэ. Эдийн засагч хүний хувьд энд хоёр зүйл онцгой анхаарал татаж буй юм.
Нэгд: аж үйлдвэрийг нь устгах замаар хэн ч биш, юу ч биш болгох гэсэн нь улс орны хөгжилд аж үйлдвэр ямаршуухан ач холбогдолтойг харуулж буй юм. Аж үйлдвэрлэлийн өндөр ач холбогдол нь салбарын “өсөн нэмэгдэх ашиг бүхий үйл ажиллагаа”-нд (increasing-return activity) буй бөгөөд аж үйлдвэрлэл нь эдийн засгийн нөөц, бололцоо, өгөх ашгийн хувьд өндөр, хамгийн үр өгөөжтэй салбар юм.
Хоёрт: зөвхөн газар тариаланд түшиглэсэн улс болгох замаар хөгжлийг гацаах, хүн амыг нь цөөлөх гэсэн ойлголт нь “дундран багасах ашиг бүхий үйл ажиллгаа” (diminishing return) буюу байгалийн баялаг, газар тариалан, мал аж ахуйд түшиглэсэн эдийн засаг нь маш хязгаарлагдмал нөөц, бололцоотой байдаг гэдгийг сануулж буй хэрэг юм. Эндээс дүгнэн хэлхэд улс орны хувьд чухам ямар салбарыг хөгжүүлэх, дагнах, бизнес эдийн засгийн ямар үйл ажиллагаа явуулах нь хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох төдийгүй улмаар оршин тогтнохуйг шийдэх чухал хүчин зүйл болдог түүхэн сургамж харагдаж байна. Нэг үгээр хэлбэл улсыг устгая гэвэл аж үйлдвэрийг нь устга, хөгжлийг нь гацаая гэвэл газрын баялгаа ухах болоод газар тариалан, хөдөө аж ахуйгаас өөрийг мэдэхгүй болго гэсэн үг л дээ. Хөдөө аж ахуй бол эдийн засгийн чухал салбар, бидэнд өл залгуулна, гэхдээ дан ХАА-гаар дагнах нь ихээхэн учир дутагдалтай юм.
Германд зориулан бэлдсэн Моргентау төлөвлөгөө яагаад хэрэгжээгүй гэж? Германуудад аз дайрсан уу? Америкчуудын хувьд Моргентау төлөвлөгөөнөөсөө татгалзах улс төрийн гэж хэлж болхоор хэд хэдэн шалтгаан байсан. Моргентау төлөвлөгөөний дагуу Германыг хэн ч биш, юу ч биш болгосон тохиолдолд АНУ европ дахь хүчирхэг холбоотон болж болох нэг улсаа алдана. Энэ нь АНУ-ыг дайны бас нэг ялагч, урьдны холбоотон, одоогийн өрсөлдөгч ЗХУ-ын өмнө хүчгүйдүүлэх нөхцөл үүсгэж болох аж. Нөгөө талаас гарал угсаа нэгтэй Гермөн үндэстнийг өлсгөлөнд автуулан үгүй хийх, хэн ч биш, юу ч биш болгох хүсэл зориг ихэнх Америкчүүдад байгаагүй бизээ, тэгээд ч хэрэгжсэн тохиолдолд ялагчын нэр хүндэд яав ч сайнаар нөлөөлөх төлөвлөгөө биш байсан.
Энэ асуудал дээр дурдахгүй өнгөрвөл учир дутагдалтай мэт санагдах нэг зүйл нь Моргентау төлөвлөгөөг зохиогч Моргентау нь Еврей хүн байсан бөгөөд магадгүй тийм учраас тэр Гитлерийн Германы еврей үндэстний эсрэг хэрэгжүүлсэн бодлогыг эсэргүүцэх үүднээс Германы асуудал дээр хатуу байр суурийг барьж байсан байж болох юм. Тэрвээр сангийн яамны сайд хүн атлаа өөрт шууд хамааралгүй Германы хувь заяаг шийдэх улс төрийн асуудалд хэт оролцох боллоо хэмээн шүүмжлэлд өртөж АНУ-ын зарим нөлөө бүхий улс төрчид дургүйцлээ илэрхийлж байсан байдаг.
Тиймээ, Германууд азтай хүмүүс. Германыг үгүй хийх Моргентау төлөвлөгөөнөөс аварч эсрэгээр нь бүр өөд нь татах санаачилгыг гарган хэрэгжүүлсэн гол хүн нь тухайн үеийн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Борнс, Төрийн нарийн бичгийн даргын албыг залгуулан авсан Жеорж Маршал, өмнө нь ерөнхийлөгч байсан Херберт Хоовер нар юм. Жеорж Маршал “European Recovery Program,” хожмоо Маршалын төлөвлөгөө хэмээн нэрлэгдэх болсон Европыг сэргээн босгох төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд дайнд ялагдсан Герман улс (Холбооны Герман) чухам энэ л төлөвлөгөөний ачаар хөл дээрээ өндийж ердөө 15-хан жилийн дотор аж үйлдвэржсэн, дэлхийн тэргүүлэх хөгжилтэй улсын байр сууриа эргүүлэн олж авсан юм.
Монголыг Мөхөөх Моргентау Төлөвлөгөө
1990 онд Америкаас нийлүүлсэн ардчилсан хувьсгалийг хийн зах зээлд шилжин орох үед Монгол улс ДНБ-ийхээ 30-35 хувийг аж үйлдвэрлэлээр бүрдүүлдэг аж үйлдвэржсэн хөгжингүй улс байв. Улс төрийн шинэчлэлтэй зэрэгцээд зах зээлийн системд шилжих ажиллагаа эхэлсэн бөгөөд энэ нь өнөө эдийн засагчид, судлаачдад ихэд танил сонсогдох болсон “шок эмчилгээ” бую цочрол өгч мансууруулаад эмчлилгээ хийх гэгч аргаар манай улсад хэрэгжсэн юм. Шок эмчилгээний үр дүнд ердөө гуравхан жилийн дотор зөвхөн архинаас бусад үйлдвэрлэл 90 хувиар унаж эдийн засаг 7.5 дахин агшин үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулах хэмжээнд хүрч байсныг санахад эмчилгээ биш харин харвал эдийн засгийн хорлон сүйтгэх ажиллагаа явагдсан гэлтэй.
Зах зээлд хурдацтай шилжиж түргэн сэхээх нэрийн дор Монголын эдийн засгийн тогтолцоог бүрмөсөн нурааж ахин мөддөө сэхэхгүй болтол доройтуулах ажлыг өнөөг хүртэл Монголын эдийн засгийг ил, далдаар залсаар ирсэн бүлэг этгээдүүд гардан гүйцэтгэсэн бөгөөд харин шокоор салгануулан эмчлэх арга гэгчийг манай эдийн засаг санхүүг үе үе бусниулан дампууруулж гаршсан нэг нөхөр санаачилж гадаад зөвлөхөөрөө заалган хэрэглэсэн гэдэг. Энэ талаар дараа дэлгэрэнгүй ярих болно. Ямартай ч манай 90-ээд оны “гарамгай удирдагчид” шок эмчилгээ гэх гадныхны зөвлөсөн аргаар Монголын эдийн засгийн бүтэцийг үүн дундаа 70 жилийн нөр их хөдөлмөрөөр бүтсэн аж үйлдвэрлэлийн цогц тогтолцоог Норвегийн эрдэмтэн Эрик Райнертын харамсангуйгаар шоглон хэлснээр “ганцхан шөнийн дотор” хувьчлал нэрийн дор гайхам хурдацтайгаар устгасан бөгөөд үр дагаварт нь Монголын эдийн засаг зөвхөн уул уурхайн түүхий эдийн экспорт болоод амин зуулгын хөдөө аж ахуй гэсэн хоёрхон салбараас бүрмөсөн хараат болсон. 90-ээд оны зах зээлийн шилжилт нь хэдийгээр Моргентау гэж нэрлээгүй ч зорилго, агуулга, хэрэгжилт, бий болсон үр дүнгээс нь хархад яах аргагүй Монголыг мөхөөх Моргентау төлөвлөгөө байсан юм.
Америкад Герман улсыг, Герман үндэстнийг тэднийг мөхөөх Моргентау төлөвлөгөөнөөс аврах Маршал, Борнс, Ховард гээд хүмүүс байсан бол Монголыг Моргентау төлөвлөгөөнөөс аврах хэн ч байгаагүй юм! Угаасаа Монголчууд биднийг биднээс өөр хэн ч аврах билээ дээ?
Ардчилсан хувьсгалтай зэрэгцээд аж үйлдвэрлэлээ устгах хувьсгал хийгдсэн нь гашуун үнэн юм. Ихэнх жирийн иргэдийн хувьд, тэр тусмаа өнөөгийн бусармаг тогтолцоонд өдөр тутмын амьжиргаагаа дөнгөн данган залгуулж буй иргэдийн хувьд аж үйлдвэржилт, эдийн засгийн хүчин чадал, моргентау төлөвлөгөө энэ тэр бол үнэндээ анхаарал татаад байх, төдийлөн ач холбогдолтой зүйл биш мэт санагдана. Гэвч үнэндээ өнөөгийн энэ тэгш бус, ард түмний оюун санааг мунхруулан боосон хаалттай нийгэм, хөгжингүй орнуудын үйлдвэрлэлийн түүхий эдийн бааз болсон эдийн засгийн гаж тогтолцооны үндэс суурь нь чухамдаа манай улсад 1990-1995 онд үндэсний аж үйлдвэрийг устгах хувьсгал ялж Монголыг устгах моргентау төлөвлөгөө хэрэгжсэнд байгаа юм. Өөрийн аж үйлдвэр гэх юм байгаагүй оросуудаас хуулсан эд байсан, ашиггүй үйлдвэрлэлийн тогтолцоо байсан, хоцрогдсон технологи байсан гэх мэтээр дэмий донгосогчид, өмнөх үеээ ичгүүргүйгээр үгүйсгэгчид нь Монголыг мөхөөх моргентау бодлогыг хэрэгжүүлэгчдийн ард түмний эсрэг үйлдсэн нүгэл, улс оронд минь учруулсан хохирлыг нуух, хаацайлахыг хичээж буй харь санаат, хар бодолт, бэртэгчин этгээдүүд юм. Зуд болход золбин ноход зоолдог шиг гамшиг, хямрал нүүрлэхэд гадна, дотны зарим этгээдүүд хонждог л байх. Гэхдээ та нар барахгүй ээ! Манжууд 200 жил оролдоод баралгүй өөрсдөө зүйл дууссан, Мангадууд 70 жил хүчрэлгүй өөрсдөө гарч явсныг сана! Эцэг өвгөдийн гэрээслэл, эх нутгийн шүтэлцээгээр дархлаажсан Монгол хүнийг та нар барахгүй, барж байсан түүх угаасаа байхгүй!
Аж үйлдвэрлэлийг устгаж болно, харин ард түмний ой санамж, оюун санаа, сэтгэлгээг бол чадахгүй. Үлгэрийн цаг дууссан. Хуурамч ардчилал, хулхи барааны зах зээлийн номлолоороо биднийг доромжлохоо зогсоо! Малаа яаж маллахыг марксизмаар заалгаагүй шиг улсаа яаж хөгжүүлхийг та нар байтугай хэнээр ч заалгахгүй бид. Монгол хүний ур чадвар, оюуны чадавхид түшиглэсэн үйлдвэрлэл, бүтээн байгуулалт Монгол улсын өөдлөн дэгжих зам. Суурь хэрэгцээний бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх замаар гаднаас хараат байх явдлыг арилгах, уул уурхайн түүхий эдийн бүтээгдэхүүний үнээс хамааран хямардаг тогтолцоог халхаас бидний шинэчлэлийн бодлого хэрэгжиж эхэлнэ. Монголыг мөхөөх Моргентау төлөвлөгөө 29 жил хэрэгжсэн ч Монголыг доройтуулснаас мохоогоогүй, мөхөөгөөгүй. Өнөөдөр Моргентау төлөвлөгөө мохон нурж Монгол сэргэн мандах шинэ цаг ирлээ. Шинэ цагийг саяхан шинээр бий болсон ШИНЭ (Шударга иргэдийн нэгдсэн эвсэл) улс төрийн хүчин авчирж буй юм. Тэд хуурамч биш жинхэнэ ардчилалыг, хулхи биш жинхэнэ зах зээлийг Монголдоо авчирч Монгол хүний эрх ашгийн төлөө нийгмийг бүтээн байгуулах болно.
Х.Батсуурь /Эдийн засагч/- Х. Батсуурь
Сэтгэгдэл
Зочин [202.9.40.71] 2022-06-20 23:20:21
Хаа холын Америкт МОНГОЛ ямар хамаатай юм бэ? Жаахан багцаатай солиорч болохгүй байна уу? Өнөөдрийн монголын хоцрогдол ТӨРИЙН СУУДАЛД ГУЧИН ЖИЛ ТАСРАЛТГҮЙ СУУСАН ХУЛГАЙ Ч КОММУНИСТУУДЫН ГАЙ Үүнийгээ ард олон чинь өөрсөдөөл сонгосон. Харин ӨНӨӨДРИЙН АЗИЙН ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ УЛС БОЛГОН АМЕРИКИЙН болон БАРУУНЫ ОРНУУДЫН НӨЛӨӨГӨӨР ХӨГЖСӨН БАЙГААГ ЮУ ГЭХ ВЭ чи
Зочин [202.9.40.71] 2022-06-20 23:06:08
Хаа холын Америкт МОНГОЛ ямар ч хамаагүй байлгүй дээ. МОНГОЛ ХӨГЖИХГҮЙ БАЙГАА ГОЛ ШАЛТГААН ДОТООДЫН КОММУНИСТ УЛС ТӨРЧИД ГУЧИН ЖИЛ ТӨР БАРЬЖ ХУЛГАЙ ХИЙСНИЙ ГАЙ үүнийг ард түмэн өөрсөдөөл сонгосон. Харин СОЦ- лагерийн улсууд дотроо хамгийн хоцрогдсон нь монгол-ветьнам-куб улсууд гэж байсныг сонсоогүй юу ХОЦРОГДСОН ХӨДӨӨ АЖ АХУЙН УЛС гэж хочилдог байсан юм. ((( БАС ИХ ӨНДӨР ХӨГЖСӨН ГИЧХЭЖ ЭЭ))) чааваас даа Харин ч 40-50-60-иад оноос ЧӨЛӨӨТ ЗАХ ЗЭЭЛЭЭР ЯВСАН СОЛОНГОС СИНГАПУР ХОНКОНГ гээд л мөн ч олон улсууд өнөөдөр хөгжилын дээд түвшигд хүрсэн байна ЭНЭ БҮХЭНД АМЕРИКИЙН НӨЛӨӨ ТУСЛАМЖ ОРСОН БАЙДАГ
Зочин [66.181.160.14] 2022-06-20 07:13:01
Эрхэм эдийн засагч үнэнийг бичиж,үнэхээр Ардчлал гэгч нэрийн дор Монголын хөнгөн хүнсний хэдэн үйлдвэрээ хувьчлал нэрээр устгаад Ардчлалын гэх тодотголтой Америкийг шүтэн тэдний заавраар явсан Ардчлалын хэдэн хагас боловсорсон савсагнуурууд,тэдний гар хөлүүдийн гай балгаар энэ төлөвлөгөөг Монголд хэрэгжүүлсэн нь үнэн гэдэг нь өнөөгийн Монголын дүр төрх бодитоор харуулж байна.Үүнд Америкийн гар хөл Бямбасүрэн,Энхболд,Элбэгдорж,да.Ганболд,Баяртсайхан,Бат-үүл,Гончигдорж,Баабар гм-ийн төр засагийн толгойд сууж хүн ардын тархийг угаасан луйварчдийн хийсэн ажил явуулсан бодлогын хор уршиг яах аргагүй үнэн. Одоо хэр нь энэ луйварчид энэ бодлогоо явуулсаар байгаа,тиймээс энэ нөхдөөс Монголчууд бид хариуцлага нэхэж залхаан цээрлүүлэх цаг ирэх байх гэж найдна.
ЗОЧИН [202.126.89.70] 2022-06-20 04:26:59
ЭНЭ ТӨЛӨВЛӨГӨӨГ АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ ГЭЭЧ НЭРИЙН ДООР ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЖЭЭ МОНГОЛЧУУД ДАГАН БАЯСАЖ УСТГАН АМРЫГ ХАРАХДАА ГАРАМГАЙ УЛС ТУЛ ТУН АМАРХАН ХЭРЭГЖИЖ ДЭЭ ХӨӨРХИЙ ГОЛ ТОЛГОЙЛОГЧ НАР НЬ ЭЛБЭГЭЭ БАТҮҮЛ ГАНБОЛД ЭНХСАЙХАН БАЯРЦОГТ САХАНБИЛЭГ НАРЫН УРВАГЧИД ДАА
gst [59.153.115.246] 2022-06-20 04:11:31
үнэнийг бичиж дээ
Зочин [202.9.40.64] 2022-06-18 09:39:50
Ардчилал гэх америк маягийн зандалчлал бол аливаа улс орнуудыг буурай дорой байлгаж хэдхэн улс төрчдийг нь мөнгөөр худалдан авч эрхэндээ оруулж, тэдний тусламжтайгаар ард иргэдийнх нь тархийг угааж байдаг нь тодорхой болсон
Зочин [202.9.46.242] 2022-06-18 07:39:37
Ийм лаларын төр шиг төргүй улс шиг улс биш юм чинь хурдан мөхвөл таарна лаларын монгол
зочин [202.9.46.136] 2022-06-18 05:32:52
Монгол бол оршин тогтнол нь эргэлзээ дагуулдаг улс орнуудын жагсаалтанд багтдаг.
Зочин [195.46.106.44] 2022-06-20 04:12:47
Энэ нэг юм юу солиороод байгаа юм бэ. Амны бэлгээс ашдын бэлэг гэж . Ер нь бол удахгшй босно шүү. Тэр үед ийм бэртэгчингүүд ашгийг нь хүртэнэ.