Сүүлийн үед тэжээвэр нохой эзнээ урах нь ихэслээ
Нохой чоно шиг сүргийн амьтан. Альфа буюу гэрийн эзэн болон бусад гишүүд үргэлж нохойн дээр байх ёстой. Хоол түрүүлж идэж үлдэгдлээ өгөх , өөрсдөө орон дээр нохой доор гэх мэт зиндааг мэдрүүлж байх ёстой. Цуг унтах, нэг тавагнаас хооллох гэх мэт эрх тэгш харьцаа нь нохойд альфа буюу сүргийн толгойлогчийн төлөөх өрсөлдөөнд оруулж байна гэсэн үг юм.
Түүнчлэн нохойг албан ёсны сургуульд нь явуулах стандарт бий. Гөлөг байхаас нь сургаж, дасгаад гэр бүлд өгдөг Олон улсын журам-дэг байна! Манайд энэ дэг байдаггүй. Нохой тэжээнэ гэдэн амар зүйл биш. Тусгай хөтөлбөрт нохойноос гадна эзэн өөрөө ч хамрагдах ёстой. Хүнтэй адил нохой бүр өөр өөрийн гэсэн хувийн ааш авиртай. Бүх нохой нөхөрсөг биш. Бага насны хүүхэд нохойтой хэрхэн харьцахаа мэддэггүй. Ямар ч нохой тэжээх талаар ойлголтгүй, зөвхөн бага насны хүүхдээ эрхлүүлэх гэж нохой авч өгдөг, манайхан. Нохойг ядрааж эрч хүчийг нь гаргахгүй байгаагаас стрессдэж хазах, хуцах гэх мэт зан гаргана. Нохой бол нохой. Хүн биш !!!Эрт үед эзэн рүүгээ дайрсан, бусдын мал руу дайрч идсэнийг нь цаазалж, үр удмыг нь үлдээлгүй номхон эзэндээ ээлтэйг нь шигшиж авч үлддэг байв. Тэднийг бид DOMESTICATED буюу гэршүүлсэн амьтад гэдэг. Харин сүүлийн үед нохдыг өөрсөддөө тааруулж selection хийхгүй нохдын ааш авирт тааруулж харьцдаг болсон нь хувьсах шалтгаал болж байна. Мөн ноход хүнийг бодвол богино настай. Иймдээ ч хүнийг нэг үхэж байхад хэдэн удаа үржиж олширон нөгөө харгис, эзэндээ ээлгүйнүүд нь олшироод байгаа юм. Хуучин бол хүн рүү дайрсныг нь өршөөлгүй шууд бууддаг байсан.
Хэдхэн метр кв байшиндаа өдөржин цоожлоод, тэр муу амьтан нь улам зовоод стресстеед маш хэцүү байгаа шүү дээ! Ингэж тэжээх нэрээр амьтан тамлаж, ааш занг нь өөрчилж болохгүй. Энэ бол амьтны эрхийг ноцтойгоор зөрчиж буй үйлдэл юм. Ер нь зугаагаа гаргах гэж нэг амьтныг тамлах хэрэг юунд байдаг юм. Ер нь том үүлдэрийн нохойг орон сууцад тэжээхийг хориглох ёстой. Нохой тэжээх асуудлыг ч дүрэм журмаар цэгцлэх шаардлага өнөөгийн Монголд тулгараад буй.
Ер нь асуудал их байгаа. Хүний эрх ч тэр, тухайн амьтны эрх ч тэр их зөрчигдөж байна. Ангийн нохойг анд нь, харуул хамгаалалтын нохойг тэр үйлд нь зориулах ёстой. Орон сууцанд тэжээдэг тусгай үүлдэрийн ноход бий. Тэднийг орон сууцанд тэжээж баймаар байна.
Сэтгэгдэл
Зочин [66.181.176.111] 2024-10-08 21:22:35
Байранд амьдардаг айл нохойгоо салхилуулахдаа хошуувч уяатай авч явах еостой юу сул авч явах еостой юу
hunnu [202.21.127.169] 2022-06-21 09:12:51
Uursduu nohoinoosoo yalgagdahgui bolchihson novshnuud hohi ni.
Зочин [66.181.161.81] 2022-06-21 09:07:21
Нийтийн орон сууцанд нохой тэжээх зөвшөөрлийг хажуу дээд доод айлаасаа бичгээр зөвшөөрөл авсны дагуу өгдөг болох хэрэгтэй байна Бас сар бүр татвар авах ёстой
зочин [192.82.67.109] 2022-06-20 08:36:50
Орцонд ба хажуу айлд нохой хуцна, шал маажна, нохойн хоол байнга үнэртэнэ, бааж шээнэ, иргэд рүү дарйна гээд заваан бохир, эрүүл ахуйн наад захын шаардлага хангадаггүй болохоор орон сууцны байранд нохой ба гэрийн тэжээвэр амьтад байх нь үнэхээр зохимжгүй, маш хэцүү дарамттай, тааламжгүй байдаг. .
Зочин [192.82.80.143] 2022-06-20 07:23:01
Mal amitan tejeej bga mal amitantai ni tsug ene orchlon bh yosgui gbel bloh yum bish vv ene 1 han hvnii delhii gj oilgdg maluud bas bn amitnii yalaa shumuulnii ch delhii gj bdood bhii hvn amitantai yaj haritsan amitan tiim l hariu barin hvn dvrstei maluudaa
Зочин [202.9.46.136] 2022-06-18 10:29:16
kkkk. хохино ээ ямар ч хэрэгцээгүй амьтаныг тэжээсний гор нь гарч байна.
Зочин [192.82.76.238] 2022-06-18 08:57:02
Байранд нохой тэжээх ёстой заваан. Үс ноос нь дийлдэхгүй, үнэр танар гэж ярилтгүй. Монголчууд гадаадынхан шиг өдөр бүр усанд оруулж, эмчийн хяналтанд байлгаж, салхилуулж, сургаж чадахгүй юм бол нохойгоор яадаг байнаа?
Зочин [202.9.46.242] 2022-06-18 07:47:27
Нохой угаасаа муу энергитэй муу санаатай хүнийг таниад байдаг юм Зүгээр байхад чинь нохой чамруу дургүйцэж архирч байвал өөрийгөө хүний адаг гэдгээ л мэдэж ав ..... Амьтан хайрладаггүй орк монголчууд л хүний нохой харахаараа айж цочиж харааж загнаж шүлсээ үсчүүлж байдаг .... Эзнээ урдаг нохой гэж байх ч үгүй энийг бичсэн хүн бас нэг амьтан үздэггүй хөдөөнөөс ирсэн орк лалар байгаа биз Гэртээ ямар нохой тэжээхээ лаларуудаар заалгах уу бас
иргэн [103.212.118.237] 2022-06-18 07:13:58
Энэ том том нохойгоо аймаар хүнтэй хүүхдийн хажууд лицтээр зөрчөөд л аймаар юм хошуувч байхгүй заваан юм.!!!!!!!!сүүлийн үед хүн битгий хэл нохой хүртэл муухай ааш стрэсстэй бна.гэхдээ хаа хаанаа сэрэлж хэрэгтэй шүү.!!!!!!!