Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа

Aдмин / Нүүр

Онцгой байдлын байгууллагын 18 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган эрхэлсэн ажил, салбартаа үр бүтээлтэй ажиллаж, улс орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулж буй алба хаагчдад цэргийн дээд цол хүртээж, төрийн одон, медалиар шагналаа.

БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛЫГ:
  • Онцгой байдлын Ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Жамсранжавын Чүлтэмсүрэн,
  • Онцгой байдлын Ерөнхий газрын дэд дарга, хурандаа Лувсандоржийн Болдбаатар нарт хүртээв.
ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
  • Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх 113 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Цогтбаярын Уранчимэг;
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
  • Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын мэргэжилтэн, хошууч Балжиннямын Баттогтох;
ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР:
  • Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн аврагч, тэргүүн ахлагч Халтарын Цогбадрах;
  • Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх 113 дугаар ангийн Хүний нөөц, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад Очирдоржийн Оюунбилэг;
  • Архангай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Бадмаанямбуугийн Ганпүрэв;
  • Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын шуурхай ажлын автомашины жолооч, ахлах ахлагч Батсүхийн Энхбат;
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
  • Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх 113 дугаар ангийн ерөнхий тогооч, дэд ахлагч Баатарын Байгалмаа;
ЦЭРГИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
  • Нийслэлийн Онцгой байдлын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн мэргэжилтэн, хошууч Шохойн Айжан;
  • “Дулааны цахилгаан станц-4” Төрийн өмчит хувьцаат компанийн гэрээт хэсгийн төрөл бүрийн аврагч, ахлах ахлагч Лоосүрэнгийн Бархасбаатар;
  • Нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн нярав Лхагвасүрэнгийн Жаргалдорж;
  • Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн хөдөлмөр хамгаалал, амьсгалын бие даасан төхөөрөмж хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Төртогтохын Түвшинбаатар;
  • Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Батнасангийн Халиунцэцэг;
  • Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр ангийн дуудлага хүлээн авагч Даваагийн Уртнасан;
  • Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх 115 дугаар ангийн үйлчилгээний ажилтан Дуламрагчаагийн Бадамханд;

Шударга журам медалиар:

  • Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Равданбаярын Саруулбат;
  • Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Ганбатын Ганбаатар;
  • Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Жамбаагийн Гансүх;
  • Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Гомбожавын Ганбат нарыг тус тус шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх улс орны аюулгүй байдал, ард иргэдийн амгалан тайван амьдралын нэгэн баталгаа болсон Онцгой байдлын алба байгуулагдсаны баярын мэндийг нийт алба хаагчдад хүргэв.

Ололт, амжилтаа бататгаж, ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг авран хамгаалах, хүрээлэн буй орчны гамшгийн эрсдэлийг бууруулахын төлөө сэтгэл, зүтгэл гаргаж байгаа бахархалт замнал, туршлагаа шинэ залуу үедээ өвлүүлэн сургаж байхыг хүсэв.

Мөн алба хаагчид болон тэдний ар гэр, үр хүүхдэд баяр хүргэж, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:50

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:50

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

Зочин [166.205.147.138] 2022-06-20 15:34:46

Ухна хулгайч ажлаа хийгээчээ.Улс орон чинь дампуурлаа шүү дээ.

зочин [192.82.67.109] 2022-06-20 08:09:18

Шагналын энэ хуучирсан коммунист арга барилаасаа хэзээ татгалзах вэ? Шагнал бүр утгаа алдчихлаа, шагналгүй хүн ер нь үлдэв үү? Тэгш бус 18 жил мэтээр ийм мэт шагнал олгодог бил үү? Хүрэлсүх гуай өөрөө онцгой байдлын газрын дарга байсан биз дээ? одоо ийм мэт шагнал олгодгоо болиоч ээ. цэргийнхэн арай л их, байнга шагнуулж байна уу?

зочин [192.82.69.7] 2022-06-20 07:37:09

Бригадын генерал болж байгаа Болдбаатар чинь Хүрэлсүхийн авгай Болормаагийн төрсөн ах биздээ

Зочин [195.46.106.44] 2022-06-20 07:14:29

Онцгойгын цол шагнал 2 замаа алдлаа...

Зочин [119.40.103.3] 2022-06-20 05:48:53

монгол орон шагналын орон билээ


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.