Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөлд иргэдээс санал авч байна

Aдмин / Нүүр

Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг танилцуулах, саналыг нь авах хүрээнд зохион байгуулсан #BePawsitive2 арга хэмжээ өчигдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо. “Азтай савар” ТББ-аас санаачлан зохион байгуулсан тус арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нар оролцлоо.

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Х.Нямбаатар, Ж.Сүхбаатар нар санаачилсан бөгөөд энэхүү хуулиар нийтийн эрүүл мэндийг хамгаалах, гэрийн тэжээвэр амьтныг бүртгэх, асран хамгаалах, түр харах, үржүүлэх, хүчирхийллээс хамгаалах, эзэнгүй амьтны тоо толгойг бууруулахтай холбоотой харилцааг зохицуулахад оршиж байгаа юм.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хуулийг боловсруулах шатанд гэрийн тэжээвэр амьтан тэжээж сургадаг иргэд болон энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагынхантай уулзаж, санал бодлыг нь сонссон юм. Тэрбээр манай улсад Амьтны тухай хуулиар мал сүрэг буюу гэрийн тэжээвэр амьтнаас бусад амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, түүний нөөцийг зохистой ашиглахтай холбоотой харилцааг, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулиар мал болон ашиг шимийг нь ашиглах зорилгоор үржүүлж байгаа тахиа, гахай дээр нь зэрлэг амьтны эрүүл мэндийг хамгаалах, тэдгээрийн түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагатай холбоотой харилцааг тус тус зохицуулдаг. Харин гэрийн тэжээвэр амьтан буюу нохой, муур, тэдгээртэй адилтгах бусад амьтантай холбогдох асуудлыг зохицуулах хууль өнөө хэр байхгүй явж ирснийг уулзалтын үеэр тэмдэглэв. Мөн Улсын Их Хурлаас боловсруулж, хэлэлцэж буй хуулийн төсөл бүрд салбарын мэргэжилтнүүдтэй уулзаж, санал бодлыг нь сонсохооос гадна https://d.parliament.mn/ цахим хуудсаар дамжуулан тухайн хуулийн төсөлд саналыг авдаг гээд d.parliament.mn/гэрийн-тэжээрэр-амьтны-тухай-хууль хаягаар орж, саналаа өгөхийг уриаллаа.

Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр энэ хуулийн зорилго нь нийтийн эрүүл мэндийг хамгаалах, гэрийн тэжээвэр амьтныг бүртгэх, асран хамгаалах, түр харах, үржүүлэх, хүчирхийллээс хамгаалах, эзэнгүй амьтны тоо толгойг бууруулахтай холбоотой харилцааг зохицуулахад оршиж байна гээд дэлхийн 124 орон энэ харилцааг зохицуулсан хуультай гэдгийг тус арга хэмжээний үеэр танилцуулав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл

Zochin [192.82.71.124] 2022-08-04 12:56:47

Odoo oron bairandaa amar taivan smidrah arga alga bolj . Bairand baigaa um murtluu shunu untuulahgui nohoi hutsana, gaslana . Korodort nohoigoo sheelgene. Gadaa zuleg nogoo gehgui haa saigui tom tom nohoin baas,?! Amitnii erh geed Ork ezentei nohoinuudiin err bidniihees deeguu?! Yadaj bie zasuulahdaa soeltoi bailgamaar bna. Ugui bol hariutslaga tootsdog togtoltsoo mash yaraltai heregtei bna. Tansaglaad yanz buriin amitan tejeej bolood baigaa um chini haritslaga aldval 50,000-500.000, saya hurtel torgoh sanktsi tuluvluhgui bol Ork ezentei tejeever amitad uursnuusuu ch doloon dor Ezentei baih ni tun elbeg baigaa aad huu?!

иргэн [202.179.4.249] 2022-06-20 07:45:49

Хийх ажил алга уу. Эрхэм гишүүдээ. Юмны үнэ тэнгэрт хадаж иргэд чинь туйлдаж байна шүү. Дарга нараа юу ч гэх вэ дээ. Сонголтоо 5 төгрөгнөөс өгдөг толгойгүй иргэдтэй улс ийм л байдаг байх даа хөөрхий. Хойч үе маань юу л үзэх бол

И [66.181.161.75] 2022-06-20 05:49:16

Ийм хэрэггүй юманд л санал хэрэгтэй болоо юу


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.