СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нэг сарын дотор 7 хүүхэд усанд эндэж, амь насаа алджээ

Aдмин / Нүүр

Сурагчдын амралт, аялал жуучлалын улирал эхэлсэнтэй холбогдуулан эцэг эх асран хамгаалагчийн хайхрамж болгоомжгүй байдлаас үүдэж бага насны хүүхэд зам тээвэр болон ахуйн ослын улмаас амь насаа алдах тохиолдол гарсаар байна. ЦЕГ-аас өгсөн мэдээллээр сүүлийн нэг сарын хугацаанд 7 хүүхэд усанд эндэж, амь насаа алджээ.

Иймд эцэг эх асран хамгаалагчид анхаарал болгоомжтой байж, гэр бүлийн хүрээнд амарч зугаалахдаа голын эрэг орчмоос зайдуу байрлах, амралтын газруудад гол, нуурын эргээрээ хамгаалалтын зурвас татаж, аюулгүй байдлаа хангахыг уриалж байна.


Сэтгэгдэл

зочин [59.153.86.75] 2022-06-20 10:32:19

Элбэгдорж ,Батүүлийн ардчилал нэрт баг зүүсэн анархизм монгол улсад хэр их гай авчирсан нь өдөрөөс өдөрт тараа таниулж байна .30 жилийн анархи тогтолцооноос бас нэг ашиг хүртэгч нь МАН үүнийг сонгогчид мэддэггүй мэдэхийг хүсдэгч үгүй . ард олны дийлэнх хэсэг нь социализмын үеийн нэгдлийн эмчилгээ тэжээлийн цэгт тэнхэрүүлж байгаа малаас ялгагдахгүй сэтгэлгээтэй улсаас халамж хүнс хүсэгчид .монгол хүний алтан амь өнгөрсөн гучин жилд ямарч үнэ үгүй болжээ энэ цаашидч үргэлжлэнэ

зочин [192.82.67.109] 2022-06-20 08:04:44

Хайран сайхан хүүхдүүд ум сайн амгалан болтугай. Эцэг эхчүүдийг буруутгахаасаа өмнө хүүхэд, иргэдэд ээлтэй, аюулгүй, осолгүй, эрсдэлгүй, тав тухтай, ариун цэврийн байгууламжтай амралтын цэгүүд, газруудыг олноор бий болгох тал дээр төр засаг анхаараасай. Явган хүний зам нь ч хүртэл иргэдэд ээлгүй, 2 хүн хоорондоо зөрөх боломжгүй хэтэрхий нарийхан, эвдрэл гэмтэл бартаа саад ихтэй, дэгэн догон байдаг биз дээ? Явган хүний замаар нь зөвхөн явган хүн биш бас дугуйтай хүн зорчдог биз дээ? Иргэдээс татвар гэж хурааж авсан мөнгөө иргэдийн сайн сайхан, чанартай амьдралын төлөө зарцуулаад байна уу? эсвэл дарга сайд нарын тансаг хангамжинд зарцуулаад байна уу?


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.