Үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна

Aдмин / Нүүр

Зургаадугаар сарын 20-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Үүр, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Тэрэлж, Туул, Хүдэр, Сөгнөгөр зүүн хажуугийн Эг, Барх, Балж, Онон, Улз, Хэрлэн, Хангай нурууны арын Чулуут зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-60 см нэмэгдэж, Үүр, Хүдэр, Туул, Балж, Онон, Хэрлэн, Халх, Улз, Ховд гол үерийн түвшинг 10-35 см, Хэрлэн голын эхээр үерийн аюултай түвшинг 10 см даван тус тус хүчтэй үерлэж байна.

Зургаадугаар сарын 21-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 10 см, Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд 30 см тус тус нэмэгдэх төлөвтэй байна.

Ойрын өдрүүдэд төв болон зүүн аймгийн зарим нутгаар түр зуурын аадар бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж нутаглаж буй малчид, аялж, амарч зугаалж яваа ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн

Гадаргын усны судалгааны хэлтэс


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.