Хамран сургах тойрог тогтооход бүх талын оролцоог хангана
Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээний хүрээнд хамран сургах тойргийг тогтоох аргачлалыг төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд бүх талын оролцоог ханган төлөвлөдөг байхаар аргачлалыг шинэчилсэн.
Энэ хүрээнд ачаалал өндөртэй 38 хорооны хамран сургах тойргийг шинэчлэн тогтоох уулзалт хэлэлцүүлэг өнөөдрөөс эхэлж байна.
Хуваарийн дагуу ажлын хэсэг хороо тус бүрт ажиллана. Ингэхдээ
Тэгш, хүртээмжтэй, ялгаатай хэрэгцээг хангаж, хүүхдийн эрхийг дээдлэх;
Тухайн цэцэрлэгийн хүчин чадлаас давсан хэт өндөр ачаалал үүсгэхгүй байх;
Ачаалал өндөртэй авто зам, гүүр, далан давуулж тогтоохгүй байх;
Төр хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлах;
Бүх талуудын оролцоог хангахыг эрхэмлэнэ гэж БШУЯ-наас мэдээллээ.
Сэтгэгдэл