Цэвэр, бохир усны шугам угсарч байна
Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, иргэдийн тав тухтай орчинд амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор цэвэр, бохир усны шугам суурилуулалтын ажил хийж байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хороонд буюу Их Нарангийн эцсийн буудлаас урагш авто зам дагуу ф315мм-ийн шугамаар Баянхошуу коллекторын үндсэн худагт холбох, 2.8 км урттай бохир усны инженерийн шугам суурилуулалтын ажил хийж байгаа юм. Мөн тус хэсэгт цэвэр усны шугамын суурилуулалтын ажил хийнэ.
Төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбогдсоноор Сонгинохайрхан дүүргийн 3, 4, 26 дугаар хорооны иргэд хашаандаа бохир усны сүлжээнд холбогдож, бохир усаа шийдэх боломжтой байгаа юм.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг “Баткомплект” ХХК хийж гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Сэтгэгдэл