“Мөрөөдлөө хадгалъя” хадгаламжийн аяны Супер урамшууллын эзэд тодорлоо
Төрийн банк нь хуримтлалтай дундаж давхаргыг бий болгох, тэднийг санхүүгээ зөв удирдах, хуримтлалтай болох зуршлыг дэмжих зорилгоор “Мөрөөдлөө хадгалъя-2” хадгаламжийн урамшуулалт аяныг энэ оны гуравдугаар сарын 01 – нээс тавдугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд зарласан билээ.
Монгол Улсын өнцөг булан бүрд байрлах Төрийн банкны 500 гаруй салбар нэгжид хандаж, 3 сар буюу түүнээс дээш хугацаатай хадгаламж нээлгэсэн, хугацаагаа сунгасан, хадгаламждаа орлого нэмсэн 100,000 төгрөг тутамд нэг эрхтэйгээр сугалааны эрхээ үүсгэсэн нийт харилцагчдаас 14 хоног тутамд, нийт 46 урамшууллын эзнийг тодруулаад байна.
Тус аяны Супер урамшууллын эзэд буюу Турк улсад хосоороо аялах, iPhone 13 гар утас, iPad, сая төгрөгийн хадгаламжийн эрхийн эздийг энэ оны зургаадугаар сарын 16-ны өдөр Төрийн банкны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулсан бөгөөд тус урамшууллын эздийг хүлээн авч, урамшууллын бэлгийг гардуулан баяр хүргэлээ.
- 1,000,000 төгрөгийн хадгаламжийн эрхийн бичгийн эзнээр Төрийн банкны УБ хотын “МУИС” тооцооны төвийн харилцагч З.Бат-Эрдэнэ
- Ухаалаг цагийн эзнээр Төрийн банкны Баянхонгор аймгийн Хонгор тооцооны төвийн харилцагч М.Чамин
- SCOOTER-ийн эзнээр Төрийн банкны УБ хотын Сонгинохайрхан дүүрэг салбарын харилцагч Р.Даваацэрэн
- iPad -ийн эзнээр Дорнод аймгийн Сэлэнгэ тооцооны төвийн харилцагч Б.Алтансүх
- IPHONE13-ийн эзнээр УБ хотын Зуун айл тооцооны төвийн харилцагч Д.Пүрэвдорж
- Турк улсад хосоороо аялах эрхийн бичгийн эзнээр УБ хотын тавин мянгат тооцооны төвийн харилцагч О.Шагдаржав нар тодорлоо.
Хуримтлалтай дундаж давхарга хөтөлбөрт нэгдэж, өөрийн мөнгөн хөрөнгөө эрсдэлгүй, найдвартай банканд хадгалуулан, өсгөн арвижуулж буй эрхэм харилцагчдадаа талархал илэрхийлэхийн ялдамд мөрөөдөл биелүүлэх “Мөрөөдлөө хадгалъя” хадгаламжийн аяны “Супер” урамшууллын эзэн болсон харилцагчдадаа баяр хүргэе!
Төрийн банк – Эрсдэлгүй ирээдүйн баталгаа







.jpg)


































































.jpg)



Залуу үеэ зүхсэн хөгшид, эцэг, эхээ хараасан хүүхдүүдээр дүүрлээ, монгол
Сергей Лавров: Барууныхан түүхийн жам ёсны явц болох олон туйлт дэлхийн чиг хандлагыг сөрж, Евразийн зүүн хэсэгт нөлөөгөө тэлэхээр улайрч байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв
Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв
Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна
АНУ-ын холбооны шүүх оюутан, сэтгүүлчдэд тогтоосон визийн хязгаарлалтыг цуцалжээ
Ши Жиньпин: Хятад, Орос, АНУ-ын гурван талт дээд хэмжээний уулзалт үр дүнтэй, бүтээлч боллоо
Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина
8660 хүүхэд гэртээ ойр суралцаж, анги дүүргэлт буурч байна
Ши Жиньпин Дональд Трамптай уулзлаа