Ш.Түвдэндорж: С.Эрдэнээ, Үйлийн үрээс өөр тайлбаргүй энэ орчлонгийн жамыг санаж, үлдэх амьдралаа цэвэрхэн өнгөрөө анд минь

Aдмин / Улстөр

Ардчилсан намын эв нэгдлийн төлөө ИЛ ЗАХИДАЛ (Э. Бат-Үүл, С. Эрдэнэ нарт)

Энэхүү ил захидлыг Та хоёрт МоАХ-ны “Ах дүү тавын” нэг, Ш.Түвдэндорж бичиж байна! Ингэж онцолсон нь ах дүүсээрээ анхны ардчиллын төлөө тэмцэн, түүхийг нь бичилцэж, сонгуульт ажил хашиж, хариуцлагыг нь үүрч ирсний хувьд надад Ардчилсан намын өнөөгийн төлөв байдалд санаа зовних, шийдэл гарц хайх бүрэн эрх бий гэж үзсэнийх болно.

1989 оны сүүлчээр ĸоммунист дэглэмийг эсэргүүцсэн анхны улстөрийн байгууллага МоАХ байгуулагдсан билээ. Тухайн үед МАХН-ыг сөрөх, тэмцэх гэдэг амь зольсон бэрх зүйл байсан нь үнэн. Дэлхийн II дайнд нэг гэр бүлээс мордсон 7 хүүгийн тухай өгүүлдэг “Журавли” (Тогоруун цуваа) дууны түүхтэй зүйрлэм эрсдэлт нөхцөлд нэгэн айлын ах дүү таван залуус сэтгэлийнхээ дуудлагаар тангараг өргөж МоАХ-д элсэж байлаа. Тийм ч учраас Ардчилагчид биднийг Ардчилсан холбооны "ах дүү 5" гэж нэрлэх болсон юм. Задран унах үйл нь ирсэн ЗХУ монгол биднийг зөнд нь орхиж, улс орны хувь заяа дээсэн дөрөөн дээр дэнжигнэсэн хэцүү бэрх цагийг даван туулахад МоАХны зорин тэмцсэн АРДЧИЛАЛ, ЗАХ ЗЭЭЛ л аврал болсныг одоо хэн ч үгүйсгэж чадахгүй.

Одоо цөөн хүмүүс ярихаасаа ч залхдаг болсон гэх "Ардчиллын” нэрээр хуучин "дайсагнагч" тал байсан Япон, АНУ тэргүүтэй ĸапиталист орнууд л биднийг өвөл хөлдөөчихгүй, өвдөг сөхрөөчихгүй дэмжиж "хандивлагч орнуудын зөвлөгөөнийг" удаа дараа зохион байгуулж, сэргээн босгож, шилжилтийн хүнд цагийг давуулсныг бид мартдаг юмаа гэхэд түүх мартахгүй. Ухвар мөчид, богино ойтой зарим хүний муучлан гутаахыг чармайдаг Ардчилсан холбооны олон түүхэн гавьяаны нэгээхнийг дурдахад энэ! Бүдүүн Аагий, Сахал Төмрөө, Говь Баяраа, Мурий Баяраа гэхээр МоАХ-ны ууган гишүүд андахгүй. Бүгд л МоАХ, Ардчилсан намын идэвхитэй зүтгэлтнүүд байлаа. Ардчиллын өрнөл, өлсгөлөн, жагсаал, цуглаан, уналт босолт, айдас, хүйдэс, баяр гунигтай үргэлжид хамт явсан тэд маань биднийг орхин оджээ. Үр хүүхдүүд нь бусад партизанууд, тэдний гэр бүлүүдийн адил хоёр идэхгүй хоосон хонохгүй чадан ядан амьдарч л явна.

image

Ардчилсан тогтолцоог босгох, төлөвшүүлэх, нийгмийн хэм хэмжээ болгохын төлөө амин хувийн амьдралаа зольсон ч үр шимийг нь хүртэж чадаагүй, зөвхөн хийсэн зүтгэсэн үйлстээ сэтгэлээрээ баян явдаг эгэл олон партизануудынхаа дэмжлэг буянаар Э. Бат-Үүл, С. Эрдэнэ тэргүүтэй зарим нөхөд маань нам, төрийн томоохон албан тушаалуудыг удаа дараа хашиж, бусдаасаа илүү боломжинд хүрсэн хүмүүс. Би ах нарынхаа зорилго, үйлсийг бодсон ч, Ардчилсан нам дахь өөрийн замналаа ч бодсон намынхаа хувь заяаны талаар Э.Бат-Үүл, С.Эрдэнэ нарт хандаж үг дайх эрхтэй хүн. 1990 оны хавар Ардчилсан намыг байгуулах гээд хоол ундаа ч умартан хуралдах танхим хайгаад гудамжаар алхаж явах цагт ирээдүйн монгол үндэстний сайн сайхныг мөрөөдөн хөөрөлдөж явснаа Бат-Үүл Та санадаг уу? Тэр өдрүүдэд олон аавын хөвгүүдийн нөхөрлөл эхэлсэн.

Өнөөг хүртэл сайдсан муудсан, салсан нийлсэн, хэрэлдсэн эвлэрсэн, чадсан хийсэн, бүтэлгүйтсэн зүйл ч олон.

Уруул дордойвч элэг дордойхгүйн үлгэрээр - Ардчиллын туйлын зорилгын эсрэг - Журмын нөхөдтэйгээ өргөсөн тангарагийнхаа эсрэг - Одоо мэнд байгаа болон тэнгэрт дэвшсэн олон зуун партизануудын чин хүслийн эсрэг явсан хүн бидний дунд ховор. Гэвч олон жилийн дараа гишгэсэн мөрөө эргээд харахад анхдагчдаас Бат-Үүл Та, дараа үеийнхээс С.Эрдэнэ та хоёр ийм болчихсон мэт санагдана.

Олон түмэн юу гэж боддог эсэх надад хамаагүй. Үнэн гэвэл шилжилтийн эхэн үеийн улстөрийн хамгийн том алдааг 1990 онд МАХН(МАН) -ыг татан буулгаж, улс төрийн ижил тэгш боломжийг бий болгоогүйд оршдог гэж ардчилагчид үздэг. Энэ алдааг Э.Бат-Үүл Та гардан гүйцэтгэсний гайгаар одоо ардчилсан хувьсгал хүрсэн амжилтаасаа ухарч, хуучин дэглэмийн үед монгол улсыг буцаан аваачих хэмжээнд хүрчээ.

Цаашилбал 1994 оны улстөрийн өлсгөлөн, 2016 оны УИХ- ын сонгуулийн хууль зэрэг өрсөлдөгч намд боломж нээж өгсөн хэд хэдэн удаагийн сэжигтэй үйлдлүүд бүрт Таны оролцоо зүтгэл байдгийг эс дурдан Ардчилсан намд “үхлийн” гэмээр цохилт өгөн муужруулсан гуравхан үйлдлийг чинь баримт түшин тоочъё.

1. 1990 оны Хөвсгөлийн өлсгөлөнг зорилгодоо хүрэхээс урьтаж, хулгайгаар МАХН-тай Та минь тохирч гарын үсэг зурсан.

Үр дүнд нь МАН-ыг тараах, улс төрийн намууд нэг ижил гараанаас эхлэх түүхэн боломжийг алдагдуулж, улс төр дэх хөрөнгө хүч, гишүүнчлэл, хүний нөөцийн эрс ялгавартай байдлыг үлдээсэн билээ. Зөвхөн МАН үүрд хожих энэ тохирооны чинь гайгаар Ардчилсан нам парламентын сонгуульд хэзээ ч дийлэнх олонх болж, дангаар засаглаж үзээгүй өдий хүрсэн.

2. 1998 онд Ардчилсан хөдөлгөөний удирдагч С. Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэг гарч ард түмэн буруутныг олохыг шаардаж, тэмцэхэд бэлэн болсон цаг үед Та ямар ч шалтаг шалтгаангүйгээр "Зоригийг МАХН алаагүй шүү" гэх гэнэтийн хачирхам мэдэгдлийг хийсэн билээ. Таны энэ болчимгүй мэдэгдлийг хүлээж байсан мэт тухайн цагийн эрх баригчид “Ардчилсан хүчнийхэн нэгнийгээ нухсан” гэх ойлголтыг тархаан дэвэргэж, дараа дараагийн сонгуульд ашиглах болсон. Өнөөдөр ч тэр муухай ойлголт амь бөхтэй байгаагийн буруутан нь өөр хэн ч биш,

Та! МАН цаг үргэлжид хожиж ирсэн үр дүнгээс хөөж бодвол Тантай өдий хүртэл тохиролцсон, хамссан улс төрийн тоглолтыг явуулсаар иржээ гэж хардмаар.

3. 2008 оны 7 сарын 1-ний өдөр. Шударга бус сонгуулийн булхайг иргэд сонгогчид эсэргүүцэн босож, эрх баригч МАХН-ынхан гэмгүй таван иргэдээ буудан хороосон ээдрээтэй цаг мөч. Молеĸул Б.Батбаяр, Э.Бат-Үүл Та хоёр бусдынхаа үгнээс зөрж МАХН-ынхантай үгсэн УИХ-ын гишүүний тангараг өргөснөөр ирц бүрдэж хууль бус гэгдэж байсан УИХ-ын бүрэлдэхүүнийг хууль ёсны болгосон байдаг. Улмаар дэлхийн улс төрд урьд хожид байгаагүй холион бантан монголд хэрэгжин “стандарт бус Засгийн газар” нэрээр эрх баригчид, сөрөг хүчинтэй нэг хөнжилд орж МАНАН бүлэглэл үүсэх үндсийг тавьсан билээ.

МАН-ын зүгээс МАНАН-г АН гэж харагдуулахаар сурталчилсны үр дүнг 2016, 2020 оны УИХ, Сонгинохайрхан дүүрэгт явагдсан 2021 оны УИХ-ын нөхөн сонгууль тус тус харуулсан. Бат-Үүл Та "айлын эрх хүүхдэд" сүнсгүй ялагдсан гутамшигт түүх энд бичигдсэн.

Таны энэ ялагдал мөн л тэр жилийн Булганы нөхөн сонгууль шиг МАН-ын захиа даалгавраар явагдлаа гэж олон хүн дүгнэж байсансан. Тэгээд ч МАНАН гэдэг нэрнээс АН маань яаж салах юм бүү мэд. Би Ардчилсан намын Ерөнхий Нарийн Бичгийн даргаар 2 удаа, Нийслэлийн Намын даргаар мөн 2 удаа сонгогдон ажиллаж байсан хүний хувьд намын аппаратын зардал, гишүүдтэйгээ ажиллах, хурал зөвлөгөөн хийх зэрэгт санхүүгийн болон бусад биет дэмжлэг чухал байдгийг яс махаараа мэдэрсэн. Бид хувь, хувьсгалын амьдрал хэцүүдэх цагтаа нэг л хүнийг тойрч, зулгааж, мөлжиж аврагддаг байсан. Ядарсан цагтаа гуйж очдог хирнээ, ялсан мөчдөө тэр хүнийг Та үргэлж гадуурхаж, муулж ирсэн байдаг.

Үүнийг намын үе үеийн удирдлага, гишүүд, аппаратын ажилтнууд гэрчилнэ. Гэр бүл тань ч гэрчилнэ. Гэтэл зовох цаг бүрт чинь халуун гараа сунгаж явсан жинхэнэ анд, хандивлагчаа өдөр бүр шахуу өстөн дайснаа хэмээн дуудаж, хаа хамаагүй зүйлд хүртэл гүтгэн, элдвээр доромжлох болсныг чинь одоо бид харж, сонсоод гайхан хачирхдаг. Аминд чинь орж явсан олон явдлыг мэддэгийн хувьд тэсэлгүй хэдэн үг тэрлэж байна. Эр хүн ядарч, дор орж болно.

image

Гэхдээ яаж ч ядарсан, хар амиа аргацаахын төлөөх адгуу хүслээрээ хүн ёсны наад захын хэм хэмжээг таслах учиргүй гэх ёс зүй бидний үеийн хотын хүүхдүүдийн амьдрал, өссөн орчинд төлөвшсөн байдаг. Та дошныхоо ёсыг гутамшигтайгаар эвдлээ. Аугаа өвөг дээдсийнхээ түүхээс тань мэт ийм жудаггүй хүнийг монголчууд хэзээ ч үнэлж байгаагүйг одоо цагийнхан сайн мэднэ. Бидний ах нар та нарын бас маниусын үе сайдсан муудсан аль ч тохиолдолд жудаг зааж “хамраа нээлгэж цус гойжвол бууж өгдөг” ёс зүйг мөрдөж ирсэн дээ. Уг нь Та хоёрт маань уулзвал ярилцах түүх их л байгаа байх даа.

Юунаас болоод ийм хүний мөсгүй, жудаггүй зан гаргаад явааг чинь ойлгох юм алга. Би цаг үргэлжид намынхаа дүрэм журмыг мөрдөх, гишүүдийн олонхийн шийдвэрийг дагах ардчилсан журмаа барьж ирсэн учир өөрийгөө зөвийн талд зогсдог гэж ойлгодог. Тэр ч утгаараа намын олонх илт дэмжсэн хүнийг тууштай дэмжинэ.

Та чаддаг юм бол Ардчилсан намын 113 мянган гишүүнийг “долоогчид” гэж дуудаарай !!! Хэдхэн хүнд “долоох” магадлал байдаг байж магад, нийт гишүүд бол хэзээ ч үгүй шүү, Бат-үүл даргаа!МАН-д үргэлжлүүлэн үйлчилсээр тэдний даалгавраар журмын андаа "зарж идэх" явцдаа Ардчилсан намын үй олон гишүүдийн итгэл, сэтгэлийг дэвсэлж өөрийгөө ч, өөрийнхөө байгуулалцсан намаа ч шившиглэж яваагаа ухаарах зай Танд үлдсэн болов уу? 90-ээд оны эхэн үеийн Үүл, одоогийн Бат-Үүл баатар хоёрт ямар ялгаа байгааг хэлж өгөөч?! Та тавиул туршуул биш юм бол Ардчилалдаа, журмын андууддаа сүүлчийн тусаа хүргэж, намыг сэргээн босгоход гай бололгүй, амаа хамхин, гараа татаж хойш суувал хэрэг болж магадгүй юм.

АН эвлээд бүтчихвэл ард түмэн итгэлээ алдчихаагүй байгаа нь өчигдөр болж өнгөрсөн орон нутгийн сонгуулийн дүн харуулаад л байна. Хувийн өчүүхэн эрх ашгаа нийтийн төлөө умартаж, үлдсэн насаа бусдад гай бололгүй амар эдлэхийг Таниас хичээнгүйлэн хүсье.

Миний сайн найз асан С.Эрдэнэ минь ээ. “ЭрдэнээТүвдээ” гэж хоршоо үг болтлоо хэлхэлдэж, андалж явсны хувьд чамд хэлэх хатуу боловч үнэн үг байна. Би чамайг хэзээ, хэрхэн МоАХ, Ардчилсан намд орж ирснийг чинь мэднэ. Нийслэл, Баянгол дүүрэг гээд нам дотроо хамтран ажиллаж, МАХН-тай хэрхэн тэмцэлдэж явснаа санаж байгаа юу? Чи бид хоёрт ажлын тал дээр ч, гэр бүлийн хувьд ч үй зайгүй нөхөрлөж явсан цаг их тул чамайг багагүй мэднэ.

Чи бид хоёрт хувийн, хувьсгалын өс нэгээхэн ч байхгүй. Ханан гэр холдож, хадан гэр ойртсон насандаа төрөлх намынхаа хувь заяагаар тоглох цаг мөн үү, эрэгцүүлэн бодооч гэж анддаа хэлмээр байна. Үлдэх насаа сэтгэл тайван, буянтай өнгөрөөх талаар бодооч. Журмын нөхөд чинь чамайг үзэн ядаж, хараалаар булаад удлаа.

Ингэж амьдрах сайхан уу, ийм байдалтай хорвоог туулах амар уу?! Чи УИХ-ын сонгуульд ялагдаад намын даргын сонгуульт ажлаа өгчихөөд эргээд хуурамч тамга хийж аваад дарга хэвээрээ байгаа мэтээр дэлхий дээр байхгүй гажуудал үүсгээд зууралдаад байгаа чинь юуны учир вэ? Би чамайг албан тушаалд ийм ихээр шунан тачааддаг гэж бодож чадахгүй. Эсвэл ямар нэг мултрахын аргагүй барьцаанд орсон ч гэж бас бодохгүй байна. Одоо бид нас залуу гэхээргүй боллоо. Эр хүний жудаг зааж уучлахаа уучлаад, орхихыг орхиод, мартахыг мартаж үз анд минь.

Өөрийг чинь өдий хүргэсэн намаа зүрхнээсээ хайрлан, олон зуун мянган гишүүдээ хүндэтгэн, өсч яваа залуу үедээ сайны дууриал үзүүлээд, хэлэлцэж ярилцаад, хувь заяаг нь буухиалуулан өгвөл яасан юм бэ?! Энэ нам биднийг үгүй болсон ч эх орны хөгжил цэцэглэлтийг түүчээлэх, ардчилсан тогтолцоог үргэлжлүүлэх учир жанцантай.

Бид ардчилагчдад гай болж, хөлийг нь туших, ĸоммунист дуршилд зай тавьж өгөх эрхгүй. Ардчиллыг Ардчилсан намтай булшлахыг оролдвол хэдэн үедээ яс чинь амрахгүй, сүнс чинь төрлөө олохгүй шүү! Үйлийн үрээс өөр тайлбаргүй энэ орчлонгийн жамыг санаж, үлдэх амьдралаа цэвэрхэн өнгөрөө анд минь.

Ганц биеийнхээ амин ашгийг асар олон журмын нөхдийн хүсэл зоригоос илүүд үзэх нь хэзээ ч уучлагдахгүй хар нүгэл болно шүү. Эргэцүүлэн бодоод, эрүүл ухаанаар шийдээрэй анд минь! Эцэст нь Бат-Үүл, Эрдэнэ та хоёрыг эрийн жудаг харуулж, энэ цагаас эхлэн намынхаа эв нэгдэлд бүхнээ зориулахаас буцахгүй гэдэгт би найдсаар байгаа. Итгэл найдвар хамгийн сүүлд бөхдөг гэдэг. Ардчилалын төлөө бүхнээ зориулсан Ах нар маань ч тэнгэрээс “Итгээд үз” хэмээн надад шивнэж байна. Ах нарын минь тэнгэрт дэвшсэн партизан андууд ч мөн хамт харж байгаа. Тэдний итгэлийг хүндэлж, сүнсийг амирлуулахыг Та хоёроосоо андын хувиар, дүүгийн журмаар хичээнгүйлэн гуйя.

Хүндэтгэн ёсолсон: МоАХ-ны 5 дахь дарга Шаравдоржийн отгон хүү Түвдэндорж

image

Эх сурвалж: Өглөөний сонин


Сэтгэгдэл

Зочин [202.21.111.11] 2022-07-08 11:09:53

Оюутан цагийн найзын зураг байна

Зочин [124.158.69.183] 2022-06-24 11:17:28

Э..Бат -Үүл, С.Эрдэнэ хоёр байгаагүй бол өдийд Жонхуу АН -ын толгойд гарчихсан, түүнийг бөгсийг долоогч Түвдэн ЕНБД болчихсон бүхнийг жонхууруулж байх байлаа. Та хоёрт баярлалаа. /МоАХ -ны ахмадууд/.

Зочин [59.153.113.32] 2022-07-15 04:13:00

ХЭРЭЭ ХЭРЭЭНИЙХЭЭН ХАРЫГ ГАЙХАЖ БАЙНА АРД ИРГЭД ТАА НАРЫГ МЭДНЭЭ 30 ЖИЛ ХУУРТЛАА ОДОО БОЛОО

zochin [103.126.107.254] 2022-06-24 07:16:03

Үйлийн үр гэдэг нь ганц Эрдэнэ гэдэг хүнд хамаатай зүйл бололтой

Ардчиллын анхдагчдын нэг [202.126.89.75] 2022-06-23 18:44:20

Эрдэнээг яаж ч муулаад түүхэн үнэнийг гуйвуулж чадахгүй! Эрдэнэ хийсэн ажилтай хэлэх үгтэй л улстөрч дөө! Женко хэмээх Х.Баттулга шиг Монголоо, ардчиллаа, АН-аа худалдаагүй урваагүй!! Тэр 113-н мянган гишүүн саналаа өгсөн гэдэг чинь шал худлаа шүү дээ?!! Энэ Түвдэн мэтийн луйварчдын зохиосон үлгэр!! Женко Түвдэнгийн том ах Алтангэрэлийн Махимпексийг нь Зикатай нийлж луйвраар булааж авсан луйварчин! Түүнээс болж Алтангэрэл сэтгэлээр унаж архи хэтрүүлэн ууж хордож нас барсан шүү дээ Түвдэндоржоо?!! Чи ахыгаа алсан алуурчныг дагаж явааг чинь тэнгэрээс ах чинь харж л байгаа байх даа?!!

Зочин [202.21.100.78] 2022-06-24 02:44:53

үнэндээ энэ 2 шоронд орохоос айж байгаа,ардчиллын бужянаар түрийний бөөснүүд толгойд гарсан даа

Зочин [202.21.100.78] 2022-06-24 02:43:47

үнэн бөгөөд хатуу хэллээ,баяр хүргэе

Зочин [103.212.119.149] 2022-06-23 09:58:30

YG UNENDEE ARDCHILAL DOTOR ERDENEE SHIG ULSIIN AJLIIG URAGSH YVUULDAG HUN BHGUI SHDEEEE HAMT OLON NI MEDNE DEEE.

зочин [119.40.98.177] 2022-06-23 07:36:23

Ах дүү 5 гэж ямар ямар хүмүүс байдын бол, Арай 98 онд нийслэлийн удирдлагыг сайдын суудлаар солилцсон гэж чих дэлсээд байдаг нөхдүүд биш байгаа.

Ж.Онгар [202.179.21.237] 2022-06-22 12:03:59

Журмын нөхөр Түвдээ хэл юмаа тэр хоёрт анхааруулжээ. Ганц Түвдээ биш олон мянган журмын андууд хэлж, анхааруулж байгаа. Даанч тэр хоёрт бодох, сэтгэх ухаангүй болсон бололтой. Ядахдаа АН-ын анхан шатны ганц хоёр үүрийн гишүүдтэй уулзаж, ярилцаж, санал бодлын сонсооч. Жирийн гишүүдтэй өчирхээд яах гээд бгаа юм. Зам тавьж өгөхийг мөн хичээнгүйлэн хүснэм

Зочин [59.153.113.32] 2022-07-15 04:15:57

ЖУРАМИЙН НӨХӨД ГЭНЭЭ ЖУРАМЫН ЖУРАМЛАГЧ ШУНХАЙ ЛУЙВАРЧИД МЭХЛЭГЧ ХУЛГАЙЧ НАР ГЭВЭЛ ЗОХИНО

Зочин [66.181.161.116] 2022-06-22 07:47:21

Оросын гөлөг женокийг дагагчид бол бүгд эх орноосоо урвагчид

Цэвлээ [64.119.24.120] 2022-06-22 03:57:33

Хамтран тэмцэж ,зүтгэж явсан нөхөддөө үүнээс илүү сайхан дурсамж,сургамж өгөх хүн ховор л байхдаа...Та нартай хамтарч ажиллаж байсны хувьд бүгдийг нь мэдэхгүй юмаа гэхэд зах зухаас нь мэднээ.Бусад журмын нөхөд нь та 2-ыг буруу зам руу хөтлөж, хөөргөж,ашиглаж, Ардчиллыг та нараар нухчин даруулах гэж байгааг ойлгох цаг ирэх байхаа....

Зочин [66.181.160.4] 2022-06-23 09:00:42

Тиймдээ. Энэ хоёрт ийнхүү хатуу бөгөөд хүндэтгэлтэй хэлэх бол Түвдөө гарцаагүй мөн. Гэвч энэ2 хэрхэн хүлээж авахыг харьядаа. Таминь.

зочин [202.21.108.3] 2022-06-22 03:44:16

Эрдэнэ, Бат-Үүлээ, ингэж хүн болгонд ноолуулж амьдрах сайхан байдаг юм уу? Эсвэл үнэхээр гарахын аргагүй барьцаанд орчихсон чинь үнэн юм уу? Тийм биш л юм бол одоо больж үз. Эр хүний хиймороо бодоод тайван амьдрахаа бодооч. Тэртээ тэргүй та нарын үе өнгөрчихсөн. Одоо та хоёрт хэн ч итгэхгүй.

ориг [103.57.94.181] 2022-06-22 02:38:39

би баттулгыг 1983 оноос мэднэ. хамт секцэнд явдаг хүүхдүүд нь маш хүн муутай гэж ярьдаг байлаа. түвдэндорж минь нэг өдөр л шилэн хүзүүнд чинь шөвөг шатчихсан байх вий. тэр чинь ёстой чиний карма болно доо.

Z [202.126.89.247] 2022-06-22 01:31:42

Үнэн хэлжээ. Батүүп .эрдэнэ мултрахын аргагүй барьцаанд байгаа бололтой.

Зочин [122.201.23.28] 2022-06-22 00:23:45

Түвдэндорж гэж Баттулгын хүн болж таарав уу даа....

Цэцгээ [202.9.41.150] 2022-06-22 00:47:06

АХ ДҮҮ 5 ЗАЛУУ АНХНААСАА АРДЧИЛАЛЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭСЭЭР ИРСЭН. ЗҮТГЭСЭЭР Ч, ТҮҮХЭН ХУВЬ ЗАЯАТАЙ ЗАЛУУС... ЭНЭ ЗАХИДЛЫГ УНШААД ТҮВДЭНДОРЖДОО БАЯРЛАЛАА. ТҮВДЭНДОРЖИЙН АХ НАР АРДЧИЛАЛЫН ТӨЛӨӨ ,ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ҮНЭН СЭТГЭЛЭЭРЭЭ ЯВСАН БОЛОХЫГ МИНИЙ БИЕ НОТОЛНО. ТЭР УРВАЖ ШАРВАЖ,ТОЛГОЙ НЬ ЭРГЭЭГҮЙ!

Зочин [66.181.191.60] 2022-06-21 22:17:14

Жинхэнэ үнэнийг бичжээ.

Toli [83.215.197.107] 2022-06-21 21:57:14

Ene Bat-Uul ter ued aldah jumgui, zorilgogui hun baisan bolohoor l ene zuglaand orolzoj demii jawsan. Ene hun hezeech uls torch baigaagui, baihch ugui, bolohch ugui. Ene hund jagaad ulsin baatar zol ogson jum eruul uhaantai hun oilgohgui l dee. Za oilgohgui jum mongolin uls tord ih l baina. Ene olon general, hurandaa, gawjat, torin shagnaltnuud geed jahsaaj barahgui.

Хан Уулын АН-ын гишүүн [59.153.112.248] 2022-06-21 16:15:21

Түвдэн маань тэсгэл алдаад бичиж. Зөв, шударга, голыг нь олж хэлжээ. Одоо ухаарагтун.

0000 [59.153.113.32] 2022-07-15 04:22:11

ХАН УУЛЫН АРДЧИЛСАН НАМ ШУНХАЙ БАХС ДОЛООГЧ НАРААР ДҮҮРСЭН ГЭДЭГИЙГ БИД МЭДЛНЭЭ ЭНД ЭРДЭНИЙ БӨХС ДОЛОГЧ ЦӨӨН БАТТУЛГАНЫН БӨХС ДОЛООГЧ АРАЙ ОЛОН ОЛОН БӨХС ДОЛООГЧ НАР ӨӨРТ АШИГТАЙ ТАЛД Л ДОЛДОЙДОЖ ЯВДАГ ЮМ ДАА ИЙМ Л НАМЫН ГЭШҮҮД ТЭЙ НАМ ДАА

Алатау [178.91.240.100] 2022-06-21 16:09:54

Түвдээ анд минь сайхан авчээ. Бурхан үг ийн бодой. Бид бүгд үүнийг мэдэхийн дээдээр мэднэ. Гэвч энэ хоёр этгээдэд хэлэх ч хэрэггүй гэж үздэг учир дуугүй яваа. Хараал идсэн Үүл, Э хоёр бол урах урвах хоёроор сангаж дээ. Хараал идсэн хоёр бол зайлах мөрөөр зайлахгүй АН-ыг хөлдөө чирлээ. Шившиг дээ. Э. Үүл хоёрт эдгэшгүй хараал тусжээ. Хүний хөлс а цус хоёр энэ хоёрыг алхуулахгүй дээ. Баасанхүү, Тэмүжин гээд ёстой шулам шүргэж, дээдсийн хараал, ороолонгийн маги ниргэсэн амьтад яахав нэргүй болж гүйулээ. Одоо энэ хэд нүгэл бүгд тамыгап хойч үр ачдаа үлдээлээ ш. Тэд л хөөрхий болно л доо. Үйлийн үр гэж

Зочин [202.179.21.233] 2022-06-21 14:52:32

БАТ ҮҮЛ БОЛ НАХЯ ын тагнуул 2008 7 сарын 1 нд ард түмнээсээ урвасан урвагч. Тэмцэгч нарыг дээрэмчид гэсэн шүү.

МоАХ-н партизан [202.21.108.31] 2022-06-21 14:40:11

Энэ бүгд үнэн. Мөнхийн анд гэж байхгүй, мөнхийн эрх ашиг гэж бий. Тэр нь монголын ардчилал. Бат-Үүл нээрээ үнэхээр ардчилсан хувьсгалыг эхнээс нь /5 сарын 9-нд нууц тохироо хийгээд бүх хувьсгалын зохион байгуулалт, эрч хүчийг зогсоогоо биз дээ/ наймаалцсан панзчин, худлаа попрогч, зальт буриад, ичдэггүй шир. Чиний эрээгүй өөдгүй хүн муутай занг чинь бид мэддэг ч хүндэлж, өмөөрч, цаддаггүй баян, ханадаггүй шуналтан болтол чинь дээш шидсэн шүү. Одоо болно.

tanai nam bol haraagdsan nam!!!! [148.60.92.227] 2022-06-21 14:09:59

Ardchilal gedeg bol baidag zyil!!!ta nar ahmad nastanaa hyndlehgyi baigaatai adil ardchilaliin hylgaich luibarchin aluurchidiig bi beer hezee ch ta nart itgehgyi ee!!!ta nariin chadah yum erdee l hylgai hiih,hydal yarih,Ardchilaliin telee temzej baisan alexander Soljinichgii ch men l hydal byy yari gedegiig zarchimaan bolgoj bailaa!!!!

Sereendorjin Enkhtuvshin [66.181.160.37] 2022-06-21 13:22:13

Zuv zuv

Зочин [202.126.89.4] 2022-06-21 14:10:25

Үүнээс илүү үнэн үгүй ! Тоосондоо торойгоод авсандаа хараалтай орохыг өөрсөдөө мэднэ бизээ ! Бат-Үүл , Эрдэнэ гуайнууд ...!!!

лодой [192.82.91.240] 2022-06-21 12:51:43

түвдэндорж минь би чамд нэг л үг хэлье! би баттулгад биш ардчилалд хайртай! үүний төлөө үр гэвэл үхэж чадна. бид тийм байж л энэ ардчилал гээчийг өдий болгосон. үүний тулгуур нь с.эрдэнэ.ийм үед эрдэнэ шиг хүн амьтнаас үнэтэй

Зочин [178.91.240.100] 2022-06-22 06:23:46

Май чи муу тролль. Чамд Эрдэнэ хэрэгтэй байх. АН-д бол нүгэлтэн мэдэв үү

Зочин [103.57.93.219] 2022-06-22 03:08:09

ter ardchilalin 115n myangan gishuud chamaas uhaan muutaitai battulgig demjsen bolj taarch bna ene gishuud ardchilsan namin gishuud bish yumuu S.Erdene ardchilsan namin tulguur baigaagui shuu Tuuhen tsag uyedee hamgin shivshigt 2 bol uul erdene 2 yumaa

баяраа [202.126.88.165] 2022-06-21 16:32:03

лодой тэгвэл наад хёртойгоо тонил

Тунгалаг [95.12.116.248] 2022-06-21 13:38:45

Үхсэн хатсаны чинь Эрдэнэ шиг хүн Хүн биш урвагч ,Ардчиллыг АНтай нь хамт устгаж бгаа Урвагч энэ Эрдэнэ БатҮүл Сосорбарам Битон нартай санаа нэг яваа Урвагчид МАНАНгийн тавиул ноход гэдгийг нүдтэй ухаантай болгон харсаар удлаа.Харин энэ Түвдэндорж гэдэг хүнийг Ардчиллын анхдагчдын нэг гэж мэдэхгүй галзуу солиотой Эрдэнэ гахайн намч авгай нар мэддэггүй юм бналээ тэгэхээр ямар юмны ардчилагчид байхав дээ та нар Эрдэнэтэйгээ адилхан сүүлд гарч ирээд Эрдэнээ дагаад далийж яваа толгой нь эргэсэн сүгүүд байж таарна

Зочин [103.26.193.35] 2022-06-21 11:36:28

ШОРОНГООЧ ИРСЭН С.ЭРДЭНЭ ИХ ХУРЛЫН ГИШҮҮН БОЛСОНДОО БАЯРЛА.ЯАГААД ШОРОНГЫН ЯЛТАН БАЙСАН ХУЛГАЙЧЫГ ШАЛГАХГҮЙ ИХ ХУРЛЫН ГИШҮҮН БОЛГОДОГ ЮМ БЭ

Зочин [59.153.114.218] 2022-06-21 15:35:06

Шоронгоос ирсэн гээд С.Эрдэнийг их бичих юм уул нь эрийн хуйх хийсэн ажилтай хэлэх үгтэй хулгайчдаа бас ч үгүй хүн чанартайлаа шоронд орох гэж байсан Женког ЕК-чид нэр дэвшүүлж үхэн хатан зүтгэж гаргачихаад гишүүдээсээ уучлалт гуйхавдээ АН-аа баллаж дараа нь миний буруу буруу хүнийг ЕК болголоо гэж үнэнээ хэлдэг тийм л эр хүний үлдэгдэл бга юм.

Зочин [192.82.91.247] 2022-06-21 10:49:49

2 жил бодож байж ягтаа тулахын цагтаа хэрэглэж байгаа 13 мэхний чинь нэг энэхүү үнэхээр тэгэж АН-г сүйрүүлээд байсан юм бол хөөчихгүй яасан юм вэ? Баттулга минь

Зочин [95.12.116.248] 2022-06-21 13:39:54

Нэрээ биччихээч Эрдэний хамсаатнууд ёстой манарсан солиотой троллууд гэдэг нь энэ харагдаж байна

АН МоАХ анхдагч [202.9.46.50] 2022-06-21 10:47:39

Түвдээ Бултахын аргагүй үнэнийг л бичиж ээ. Үүл хэзээч Эрдэнийг хүн гэж тоодоггүй яаж доош нь дарах уу гэж хандсаар ирсэн. Энэ 2 бол яг одоо Ялаар наймаалцсан янханууд болсон нэг тэрэгний дугуйнууд болоод хамт өнхөрч яваа. Үүл гэр бүлээч Женжогоор тэжээлгэж явсан Женкогоос л авч идэхийн ДЭВ шингэчихсэн хүн дээ. Эрдэнэ одоо болоо. МоАХ АН чамд бол өргүй ЧИ ХАРИН ШОРОНГООС ТОСОЖ АВЧ ӨНӨӨДРИЙН БИРД БОЛТОЛ БАЯЖУУЛСАН МоАХ АН-д ӨРӨӨ ТӨЛӨӨД ШОРОНГҮЙ үлдэж Үлдсэн амьдралдаа нүгэлээ наминчилж хойд төрөлдөө халуун тамд унахгүйг хичээх болсон

МоАХ, АН ын 90 оны анхны жирийн гишүүн. [192.82.80.85] 2022-06-21 08:34:05

Би Түвдэндоржтой санал нэг байна. Бат-Үүл, Эрдэнэ, Сосорбарам болон ардчиллын анхны удирдагчид, үүсгэнэ байгуулагчид та бүхнийхээ гавьяа зүтгэлийг ард түмэн мартахгүй. Гэвч 2020 н оноосон та нарын ажил, ааш зан танигдахын аргагүй өөр болж олон алдааг дараалан гаргасан. Энэ алдаагаа бусад руу чихэж бусдыг гүтгэж муулах чинь арай хэтэрч байна. Энэ буруу үйлдлийнхээ оронд алдаагаа засаж бүгдээрээ хэлэлцэж харилцан буулт хийж эвлэлдэн нэгдэж АН аа аварч үлдэхийг та бүхэндээ уриалж байна. Та бүхний 2020 оноос хойш гаргаж байгаа үйлдэлийг харахад МАН д барьцаалагдсан МАН ын төлөө зүтгэж байгаа юм шиг ард түмэнд ойлголт төрүүлээд байна. Та бүхний үйлдлийг ард түмний 80% нь буруутгаж байгааг өөрсдөө сошилоос харж байгаа биздээ. Та нар Женког муулах тусам нэр хүнд нь өсөж, та нарын нэр хүнд унаад байх юм. Женко нэг удаа телевизээр ярихдаа С.Эрдэнэ бол сайн улс төрч, намын сайн дарга, Бат-Үүл сайн найз гэж та нарыг дэмжиж магтаж байхыг сонссон. Одоо сайн найзууд эвлэрч нэгдэж АН ыг монголыг авр

Зочин [59.153.86.196] 2022-06-21 08:27:17

Jinhene vnenig bivhjee. uhaarah bailgvidee. daan chdee

МоАХ -ны ардууд. [124.158.68.143] 2022-06-21 08:26:33

Э.Бат -Үүл, Элбэгдорж С.Эрдэнэ ........нар бол ардчилалын амин сүнс. Ялангуяа С.Эрдэнэ зоригтой эр, бараг амь насаараа ардчилалаа хамгаалчих шиг болов. МоАХ -ныхон С.Бат -Үүлдээ, С.Эрдэнэдээ арай илүү хайртай байх шүү. .Жэнко Түвдэн нар ардчилалыг мандуулах гэнвүү, хөөрхийс..... та нар үүнийг одоо ч ойлгоогүй яваа. Түвдэнгийн бичиж байгаа гүтгэлэг нь инээдэмтэй, илт коммунист маркийн солиорол аятай юм. Чааваас, Жэнко Түвдээд алба, амьдрал амалсан гэдэг нь үнэн юм байна.

Зочин [103.57.93.219] 2022-06-22 03:12:07

115,n myngan gishuud chine hun bish yumuu ardchilsan nam erdene elbegee uul narin nam yumuu hutsaad baigaarai ardchilsan nam bitgii hel ardin nam jiriin irged ch ene heden soliotuudin uildlig haraad oi gutaj bna

Зочин [202.179.21.233] 2022-06-21 14:55:02

Түй май

Зочин [148.60.92.227] 2022-06-21 14:12:47

Ta nar hen ni hen ch bis?....mulguu nohoinuud aa!!!haraal idsen gajig nobsnyyd aa!!!ard tymen ta nariig bygdiig chini haraana?Mongoliig byryy tiis ni ergyylsen eh ornoosoo yrbasan nobsnyydiig haraana?....hezee ch sain aayzehgyi ee!!malnuud aa?...........

Зочин [95.12.116.248] 2022-06-21 13:40:13

Хаха ардууд чихшиг

dn [202.126.88.236] 2022-06-21 10:46:22

чамд ч бас үйлийн үр ирнэ

иргэн [192.82.66.11] 2022-06-21 07:53:41

Үүлийн талаар бичсэн бүгд үнэн

Төгөлдөр [192.82.87.45] 2022-06-21 07:53:36

Энэ дээр бичсэн бүхэн таалагдлаа. Гэхдээ энэ түвдэндорж гэж хүн бас л нэг төрөөс төрсөн баян луйварчин шиг харагддаг.

Анхдагч гишүүн ардчилагч Төмөрөөгийн паралель ангийн охин [59.153.115.68] 2022-06-21 07:04:40

Үнэхээр чин үнэнийг бичсэн танд талархлаа. Ах дүү тавыг болон ардчилалаар тамгалагдсан эхний манлайлагч хэдийг танихгүй мэдэхгүй хүн Монголд бхгүйэ. Үзэл бодол итгэл үнэмшлээсээ ухарч няцахгүй эвлэлдэн нэгдээсэй. АН ын 200 мян гишүүдийн дийлэнх нь алдах зүйлгүй ядуучууд хэвээрээ бгаа ч ардчилалд хамаарах бүгдийг өмгөөлөн өмөөрч үзэлцсэн хэвээрээ л шүү. Нийгмийн золиос болсон гишүүдээ болон ардчилалаа бүү хөсөр хаяж урваж шарвахаа зогсоогооч Бат үүл, огцорсон дарга Эрдэнэ хоёр. Монгол ялна.

зочин [66.181.161.47] 2022-06-21 07:00:34

энэ буурал чинь жинхэнэ урвагч дүлзэн юм бишүү яагаад баатар болсийн бол

зочин [103.26.193.15] 2022-06-21 06:59:15

зөв л санал гэхдээ эсрэг талд нь зогсоод бодоод үзвэл юу бодогдох бол

Ардчилсан намын гишүүн. [192.82.69.166] 2022-06-21 06:52:07

Би Батүүл МАХН-г татан буулгах санал гаргахад хэлж байсан үгийг чихээрээ сонсож байсан хүн л дээ.Тэгэхэд МАХН-г татан буулгачих бол Монголын түүх юм даа гэсэн санааг илэрхийлж байсан юм шүү.Батүүл эх орон ард түмэн гэсэн том үзэл санааг хэлж явдаг хүн.Женко гэж панзчинтай зүйрлэшгүй хүн шүү Женкогийн хулгай хийсэн таван төгрөгт сонин биш ээ.Жинхэнэ Ардын Намын хошного долоож бүх сонгуульд ялагдуулж цайлган сэтгэлтэй намын гишүүдийг хуурч явах шаардлага байхгүй.Ардчилсан намын өнөөдрийн нөхцөл байдлыг үүсгэгч урвагч Женко шүү.Муу ч сайн ч Эрдэнэ үүний эсрэг намын дүрмээ баримтлан зогссон шүү.Хууль дүрэм журмаа л дагна шүү.

Зочин [103.57.93.219] 2022-06-22 03:16:24

бөөлжисний эмож чамд өгчий хэлсэн үгийг нь сонссон гэнэ Ардын намтай нахнаасаа тохироотой явсаныг чи баталчихлаа Женко үүлийн хажууд эр хүн шиг эр хүн шүү ядаж л танай 2 дэбийлтэй садал суудлын төлөө үхэн хатан амь тавьж зүтгэхгүй 2т ардчилсан нам ганц үүл эби эрднээ нарын хувийн өмч биш шүү 115н мянган гишүүд бүгд жкнког дэмжиж байна тэд бүгд одоо чиний яриагаар намаа хуваах гээд байна уу


54 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
54 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.