И.Мөнхжаргал: Аймгийн болон сумын ИТХ-ын сонгуульд АН-ын 15 нэр дэвшигч ялалт байгууллаа
Өнөөдөр буюу 2022.06.21-ний өдөр Ардчилсан намаас долоо хоног бүрийн мягмар гарагт зарлан хуралдуулдаг хэвлэлийн бага хурал боллоо. Хэвлэлийн хурлын үеэр Ардчилсан намын Ерөнхий Нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал хэлэхдээ:
Ардчилсан намаас нэр дэвшигчид маань өнгөрсөн нөхөн сонгуульд амжилттай оролцлоо. 15 газар Ардчилсан намаас нэр дэвшигчид ялалт байгуулсан амжилтыг үзүүллээ. Булган аймгийн ИТХ-д Б.Ариун-Эрдэнэ, Булган аймгийн Орхон сумын ИТХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Б.Даваасүрэн нар бүтэн ялалт байгуулан ялалтын салхийг эхлүүлсэн бол Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ИТХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Н.Ихзаяа, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын ИТХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч М.Батжаргал, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ИТХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Н.Бурмаа, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын ИТХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Б.Лхамсүрэн, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын ИТХ-д Ардчилсан намаас нэр дэвшигч Т.Амарсанаа, Өмнөговь аймгийн Булган сумын ИТХ-д Ардчилсан намаас нэр дэвшигч С.Өлзийдүүрэн, Хөвсгөл аймгийн Түнэл сумын ИТХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ж.Самбаллхүндэв, Галт сумын ИТХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Л.Цэнд-Аюуш, Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын ИТХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч С.Амарсанаа, Дундговь аймгийн Гурвансайхан сумын ИТХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч У.Хүдэрчулуун, Баянхонгор аймгийн Өлзийт сумын ИТХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Эрдэнийн Гонгор, Төв аймгийн Баянжаргалан сумын ИТХ-ын нөхөн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Б.Цогтгэрэл нар тус тус ялалт байгуулж Ардчилсан нам хоёр газар нэмж засаглахаар болж байна.
Тус сонгуулийн үеэр маш ноцтой зөрчил илэрлээ. Тэрхүү зөрчил нь иргэдийн хурууны хээг таниулах төхөөрөмжин дээр алдаа гарч тухайн мэдээлэл болон зураг таарахгүй байх мэдээллүүд гарч байна. Улсын бүртгэлийн газрын мэдээллийн санд байгаа мэдээлэл өөрөө гажуудалтай байна гэж ажиглагчид, сонгуулийн хороог зохион байгуулагчид дүгнэлт хийж, акт үйлдсэн байна. Үүн дээр иргэн хурууны хээгээ уншуулахад тухайн хүний мэдээлэл нь гарч ирэх боловч зураг нь зөрж байна. Үүнийг Улсын бүртгэлийн газраас тайлбарлахдаа мэдээлэл буруу оруулсан, зураг нь гацсан гэсэн тайлбарыг өгч байгаа юм. Иргэний бүртгэл дээр гарч буй алдаа дутагдлууд хэрээс хэтэрч байна. Өнгөрсөн долоо хоногт манай нам дээр нэг хүн 3 регистрийн дугаартай байгаа талаар мэдээллийг ирүүлсэн. Регистерийн дугаар гэдэг хувь хүний талаарх мэдээллийн нууц бөгөөд нэг хүн 3 төрлийн регистертэй байх боломжгүй учраас та үүнийг тагнуулын байгууллагад хандаж шалгуулах ёстой гэсэн зөвлөгөөг өгсөн байгаа.
Өнгөрсөн өдрүүдэд УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар орон нутагт ажиллаж иргэдээс санал авч байна. Ямар төсөл, ямар өөрчлөлт орох талаар албан ёсны тогтоол, шийдвэргүйгээр зөвхөн аман хэлбэрээр санал асуулга явж байгаад маш их шүүмжлэлтэй байна. Ялангуяа нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг бодолцож үзэлгүй, эдийн засагтаа дорвитой арга хэмжээ авахгүйгээр Үндсэн хуулиа өөрчилнө гэдэг нэрийн дор иргэдээс санал асуулга авахаар хандаж байна.
Тиймд эрх баригч намын зүгээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд яг ямар өөрчлөлтийг оруулах талаар тодорхой мэдээллийг өгсөний үндсэн дээр иргэдээс санал асуулга авмаар байна. Тодорхой биш асуудал дээр санал асуулга явуулж үүнийг дэмжих үү, эс дэмжих үү гэдэг асуулга гэж байдаггүй. Эрх баригчдыг энэ асуудал дээр нухацтай хандахыг анхааруулж байна.
Мөн сонгуульд амжилттай оролцож, аймаг, сумдын ИТХ-д ялалт байгуулсан нэр дэвшигчдийг цахимаар оролцууллаа. Сэлэнгэ аймгийн ХЭГ-ын газрын дарга А.Сарантуяа хэлэхдээ:
Ардчилсан намын нэрийн өмнөөс энэ удаагийн нөхөн сонгуульд оролцсон нийт намын гишүүд, ялалт байгуулсан нэр дэвшигчиддээ маш их баярлаж, талархаснаа илэрхийлье. Манай Сэлэнгэ аймгийн хувьд 5 суманд сумын ИТХ-д нэр дэвшигчид маань ялалт байгуулсан байгаа. Тиймд нэр дэвшигч нараа дэмжиж ажилласан сумдын намын хорооны гишүүд, удирдлагууддаа баярласнаа дахин илэрхийлье. Сонгуулийн өмнөхөн Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Булган гэсэн аймгуудад намын даргын ажил хүлээлцэж байна гэсэн нэр томъёотойгоор мэдээллийг тарааж эхэлсэн. Энэ нь бодит байдал дээр С.Эрдэнийн асуудал УДШ дээр албан ёсоор шийдэгдээгүй байхад С.Эрдэнийн гарын үсэг бүхий тушаалтай ажил хүлээлцэх албаны хүмүүс нэртэйгээр орж ирсэн. Энэ удаадаа бидний зүгээс энэ хүмүүсийг хүлээж авч уулзсан. Гэтэл ажлыг хүлээлцэх талаар ярьсан. Сэлэнгэ аймгийн намын хувьд өнгөрсөн 2 жилийн туршид цар тахлын нөхцөл байдалд намын тогтвортой хэвийн үйл ажиллагааг явуулахад Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын ХЭГ болон сумдын намын хорооны гишүүдийн үүрэг, оролцоо маш их байсан гэдгийг хэлээд хөөгөөд гаргасан ийм үйл явц болсон. Намын даргын асуудлыг УДШ албан ёсоор шийдвэрлээгүй байхад битгий орон нутгийн намын байгууллагуудыг үймүүл гэсэн шаардлагыг бидний зүгээс тавьсан.
Нэг ч намын байр тамга, тэмдэг хүлээлцэж аваагүй байж авсан мэтээр худал, хуурмаг мэдээллийг олон нийтэд санаатайгаар тарааж байгаад харамсаж байна.
Сэтгэгдэл
zotsin [125.39.46.46] 2022-07-07 15:52:41
s erdeniin niigemiin daatgaliin mongoiig ugaasan, nas barsan humusiin ner deer avsan , kapital bankad hadgalj huu mongo idsen , niigemiin daatgaliin mongoiig uren taran hiisen , undselelguigeer bayjisan hergiig n siveed l bgaarai. s erden bol gemt heregten
зочин [43.228.129.40] 2022-06-21 17:19:25
Ардчилал бол эрх чөлөө , тусгаар тогтнол үнэт зүйл юм
Zochin [66.181.161.79] 2022-06-21 11:14:51
Ta nariig hen songoson ym be uhsen atsni chin yalalt
Зочин [202.126.90.14] 2022-06-21 10:19:56
Ялалт байгуулсан АНы гишүүдэд бхяр хүргэж ажлын амжилт хүсье
сэлэнгэ [202.21.125.150] 2022-06-21 07:46:14
СЭЛЭНГЭ АЙМГИЙН 5 СУМАНД АН ЯЛЖЭЭ. 2 ЭРГҮҮ ХҮҮХЭН СОНГОСНЫХОО БУЯНГ ЭДЛЭХ ЦАГ АЙСУЙ... БАЯР ХҮРГЭЕ...