Орон нутгийн ломбардууд зээлийн хүүгээ 3.5-10 хувиар тогтоож хэрэглэгчдийг хохироож байна
Төв аймаг дахь улсын байцаагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын баталсан удирдамжийн дагуу барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчид /ломбард/-ийн үйл ажиллагаа нь хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хяналт шалгалт хийсэн байна.
Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд “Барьцаалан зээлдүүлэх газар зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээг сарын 3 хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиас хэтрүүлэхгүй тооцно.” гэж заасан байдаг.
Гэтэл тус аймагт үйл ажиллагаа явуулж буй долоон ломбардын зээлийн гэрээний сарын хүү 6-7 хувь, алдангийн хэмжээ өдрийн 0.3-0.5 хувь байсан тул хугацаатай үүрэг өгч хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах чиглэл өгсөн байна.
Мөн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг есөн барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчид /ломбард/-ийн зээлийн хүү 3.5-10 хувь буюу хууль зөрчиж гэрээ байгуулах замаар хэрэглэгчийн эрхийг хохироож байгаа нь шалгалтаар илэрчээ.
Сэтгэгдэл
Мягаа [203.91.115.56] 2022-06-22 01:43:22
Ломбардны хүүг бууруулмаар л байна.арай дэндүү өндөр хүү тооцож байна
мятав [103.57.94.181] 2022-06-22 01:17:45
энэ өмнөговьд болж бүтэж байгаа зүйл гэж байна уу? эмнэлэг боловсрол бүгд дампуураад далий шог. сэддоржийг бушуу зайлуулъя! ийм дарга үзсэнгүй. наран баатар энэ тэр муу л байсан. энэ арайл байна
Зочин [103.26.193.199] 2022-06-21 14:41:30
Ингээд Монголд Начин заан Сайн гэсэн 2 монопол сүлжээ ломбардууд л үлдэх нь дээ
Оюунсүоэн [103.26.193.199] 2022-06-21 14:38:06
Банк бус байгууллагууд ломбардтай адил хүүтэй б.на. Тэдний хөрөнгийн хэмжээ нь эрс ялгаатай
Зочин [202.9.46.170] 2022-06-21 08:04:26
Банк болон банк бус санхүүгийн байгууллага, наймаачид худалдаа эрхлэгчид ченжүүд бас хэрэглэгчдийн эрхийг хохироож байна.