ГХЯ: Японд манай улсын иргэн амиа алдсан нь үнэн
Өнгөрсөн баасан гариг буюу энэ сарын 17-ны шөнө Японы Йокохама мужийн Исого-кү хотод гурван автомашин мөргөлдсөний улмаас нэг хүн амиа алдаж, гурван хүн хөнгөн бэртсэн бөгөөд нас барсан эрэгтэй нь Монгол Улсын иргэн байсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд байршсан.
Энэ тухай Гадаад харилцааны яамнаас мэдээлэл өглөө. Тус мэдэгдэлд "Японы талаас манай улсын иргэн авто ослоор нас барсан тухай мэдээллийг өчигдөр Токио дахь Элчин Сайдын Яаманд албан ёсоор ирүүлсэн. Нас барсан иргэн 32 настай эрэгтэй. Гадаад харилцааны яамны Консулын газраас ар гэрийнхэнд мэдээллийг хүргүүлэх, шаардлагатай туслалцаа дэмжлэгийг үзүүлэн ажиллаж байна" гэжээ.
Сэтгэгдэл
Зочин [148.60.92.227] 2022-06-21 13:58:05
ZALUUS AA!!!!!!!!!!!NEG L YUM BODOHGYI BOL,....ta nar yadagaa aldlaa syy!!!!!!!!!!!!!!!!