Могойд хатгуулахаас болгоомжил

Aдмин / Нүүр

Сүүлийн үед нийслэлийн суурьшлын бүсэд бамбай хоншоорт гэх хортой могой орж ирэх болжээ. Ихэвчлэн хад асгатай газраар амьдардаг энэхүү могой нь 70 орчим см урттай, ерөнхий зүс хул шарга юм уу, хар хүрэн өнгөтэй. Гэвч өнгө нь маш хувирамтгай байдаг гэнэ.

Тухайлбал, ой мод бүхий нутгийнх ихэвчлэн тод хар хүрэн, говь цөлийн бүсийнх цайвар юм уу, бор шарга байна. Нуруу ба сүүлний дагуу хөндлөн цагаан судалтай. Энэ судал заримдаа дундуураа тасархайтсан, биеийн хоёр хажуугаар тууш эгнэсэн цайвар бараан толботой. Хүүхэн хараа нь босоо.

Нүд хамрын хооронд гүнзгий хонхортой тул зэрвэс ажиглахад хамрын 4 сүвтэй мэт байдгаараа бусад могойноос хялбар ялгагдана.

Могойд хатгуулсан тохиолдолд нэн яаралтай хамгийн ойр байрлах эмнэлэгт очих шаардлагатай. Хэрэв нийслэлд энэхүү могойтой таарвал Нийслэлийн байгаль орчны газрын 318003, 323780 утсанд холбогдохыг анхааруулж байна.


Сэтгэгдэл

Зочин [202.126.88.91] 2022-06-22 05:48:50

Могой хамгаалах өдөр могойд хатгуулчихвал яанаа

Зочин [202.126.88.191] 2022-06-22 05:19:07

Үнсүүлэх ч гэсэн яадгийн пизда

Зочин [192.82.92.151] 2022-06-22 03:29:35

Могой хатгадаггүй хаздаг гэдгийг зөв ойлгож ярих нь чухал

МБА [103.212.119.130] 2022-06-22 04:30:42

Хэрүүлч муу сда вэ


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.