Үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна

Aдмин / Нүүр

Өнөөдрийн буюу 6 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хэнтий нурууны зүүн хажуугаас усжих Онон, Алтай нуруунаас эхтэй Чонохарайх, Хангай нурууны арын Сэлэнгэ мөрөн, Орхон гол, Сүхбаатар хот орчмоор усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-30 см нэмэгдэж Туул, Онон, Балж, Хэрлэн, Халх, Улз, Ховд зэрэг гол үерийн түвшинг 5-50 см даван тус тус хүчтэй үерлэж байна.

Ойрын өдрүүдэд зүүн аймгийн зарим нутгаар түр зуурын аадар бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх , хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул дээрх гол болон гол мөрний сав дагуу суурьшиж нутаглаж буй малчид, аялж, амарч зугаалж яваа ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.