Согтуудаа амиа хорлохоор өндөр хүчдэлийн шонд дээр гарсан байжээ

Aдмин / Орон нутаг

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд байрлах цахилгааны тулгуур багана дээр 1 хүн согтуугаар гарсан, унаж болзошгүй гэхдуудлага Онцгой байдлын албанд өчигдөр иржээ.

Дуудлагын дагуу аврах ангийн алба хаагчид очиход 40 настай Б гэгч иргэн согтуугаар Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын 35 кв-ын 25 метрийн өндөртэй тулгуур багана дээр амиа хорлож болзошгүй байдалтай гарсан байжээ.

Иймд Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн хүчдэлийг 22:10 цагаас 00:30 цаг хүртэл тэжээлээс нь салгуулж, нийт 3 цаг ярилцлага хийн тухайн иргэнийг эсэн мэнд буулгаж, аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.


Сэтгэгдэл

иргэн [183.177.99.230] 2022-06-24 03:32:30

Үхэхдээ бас бусдыг хорлож үхэх гэдэг энэ хүмүүсийг яалтай билээ

Зочин [202.55.191.194] 2022-06-24 03:15:45

СОЦ үед сэлэнгэчүүдийг зовхи нь өөдөө гэдэг байсан гэсэн одоо согтуу сэлэнгэчүүд болж дээ...шонгийн модон дэр гарч хүн айлгадаг болжээ ккк

Зочин [202.9.47.21] 2022-06-23 09:21:32

Архичин монголчууд хөөрхий:


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.