Өнөөдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна

Aдмин / Нүүр

- Өнөөдөр буюу 2022 оны зургаадугаар сарын 24-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

09:30 цагт: “SOS Medica Mongolia” эмнэлэг Эрүүл мэндийн яаманд SARS CoV-2 вирусийн халдварыг илрүүлэх PCR оношлуур хандивлана.

ДХИС-ИЙН БАГШИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ

09:30 цагт: ХЭҮК-оос санаачлан “Эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлэх олон улсын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын эрүүдэн шүүхийн эсрэг хууль эрх зүйн орчинг сайжруулах, эрүү шүүлттэй тэмцэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудтай хамтарсан хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 99051914

ХУУЛЬЧДЫН ТАЛБАЙ

12:00 цагт: Монголын Хуульчдын холбооноос Хуульчдын өдрийг угтан 16:00 цаг хүртэл "Хуульчдын өдөр" өдөрлөг зохион байгуулна. Уг өдөрлөгийн үеэр иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгнө. Мөн хуульчийн мэргэжлийн шалгалтад оролцогчдод зориулсан зөвлөгөө, мэдээлэл болон хуульчдад нэгдсэн бүртгэл, хуульчийн үргэлжилсэн сургалтын багц цаг хангах, гишүүний татвартай холбоотой үйлчилгээ үзүүлнэ.

“ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ”

12:00 цагт: Дорноговь аймгийн Улаанбадрах сумын иргэд Засгийн газарт шаардлага хүргүүлэх талаараа мэдээлэл хийнэ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.