СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуу жолооч осол гаргаж, 7 настай хүүхэд амиа алджээ

Aдмин / Нүүр

Сүүлийн өдрүүдэд Зам тээврийн ослын улмаас хүний амь нас эрсдэх тохиолдол нэмэгдэх, ялангуяа бидний ухамсаргүй, сахилга соёлгүй байдлаас болж хүүхдүүдийн амь нас эрсэдсээр байна. Тухайлбал: 2022.06.23-ны өдрийн 16:40 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах 1-р багийн нутаг Сүүжийн ус гэх газарт /аймгийн төвөөс баруун хойш 30 дахь километрт/ Хонда фит маркийн автомашин онхолдож зорчиж явсан 7 настай С амь хохирсон зам тээврийн осол бүртгэгдсэн байна.

Автомашины явсан маршрутыг шалгахад жолооч Д нь энэ өдрийн 11:00 цагийн үед 2 хүүхдийн хамт аймгаас баруун хойш 45 дахь километрт байрлах Хавцгайтын аманд очиж, тэндээ согтууруулах ундааны зүйл хэрэглээд буцаж явсан. Жолоочийн согтолтын зэргийг тогтооход 1.55%-ийн согтолттой байсан нь тогтоогдоод байна.

Жолооч та хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох,

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохоос татгалзах,

Явганааар болон зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, үүргээ ухамсарлаж оролцохыг анхааруулж байна.


Сэтгэгдэл

Зочин [103.161.242.107] 2022-06-25 11:24:38

ХОНОГ ТУТАМД Л "СОГТУУ ЖОЛООЧ ...ЖУРАМЛАГДЛАА" ГЭЭД БАХТАЙ МЭТ ЗАРЛААД БАЙХААР АРГА ХЭМЖЭЭГЭЭ ЧАНГАТГАН НЭРЭЭР НЬ ОЛОНД ЗАРЛАЖ УЛМААР АВААР ОСОЛ ГАРГАСАН ЖОЛООЧИД ХЭН АРХИ УУЛГАСАН, УУСНЫГ НЬ МЭДСЭЭР БАЙЖ ЖОЛОО БАРИХЫГ НЬ ЗӨВШӨӨРСӨН ЭТГЭЭДҮҮДЭД ХАТУУ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНАШДЭЭ. ЖИЛ БҮРИЙН СТАТИСТИК МЭДЭЭГЭЭР АВТО ОСЛООР АМИА АЛДАГЧДЫН ТОО ДАЙНТАЙ ОРНООС Ч ДАВЖ БУЙГ АНХААРМААР ЮМ АА

зззз [192.82.83.250] 2022-06-24 13:53:47

Хүүхэд авч яваад алаад, муу сайн архичингууд


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.