Хуульч О.Алтангэрэл: Өнөөдрийн бидний энэ байдал төсөв хулгайлж хувьдаа баяжихаас өөр юмгүй, сүртэй мэдэгдэл хийхээс өөр юмгүй хэдэн хөгийн новшнуудыг сонгосны л гай
Хуульч О.Алтангэрэл: Өнөөдрийн бидний энэ байдал төсөв хулгайлж хувьдаа баяжихаас өөр юмгүй, сүртэй мэдэгдэл хийхээс өөр юмгүй хэдэн хөгийн новшнуудыг сонгосны л гай.
Бензин түлш, долларын үнэ өсөөд байгаа юм биш шүү, байдаг үнээрээ л байгаа. Харин бидний хэрэглэдэг төгрөг үнэгүй болоод байна. Яагаад төгрөгийн ханш сулраад байна гэхээр дарга нар шиг ОХУ-Украйны дайн энэ тэр гэж "бүлт үсрээд" байх юмгүй зүгээр л бид арчаагүйгээсээ болж экспортоо хийж чадахгүй, төсөв хулгайлж хувьдаа баяжихаас өөр юмгүй, сүртэй мэдэгдэл хийхээс өөр юмгүй хэдэн хөгийн новшнуудыг сонгосны л гай.
Төрийн толгойд байгаа одоогийн хэдийг анх гарч ирж байхад доллар, бензин аль аль нь хоёр мянга хүрээгүй байсан. Төгрөгийн ханш сулрахад бид улам ядуурч байгаа. 2016 онд сардаа сая төгрөгний орлоготой байсан гэр бүл өнөөдөр олж байгаа дүн нь хэвээрээ боловч дунджаар 40% ядуураад 600 мянгатай тэнцэнэ. Энэ хэдэн дарга нар амьдралыг чинь сайжруулах нь байтугай байгаагаас чинь хулгайлчихлаа гэсэн үг шүү дээ.
60 сая төгрөгөнд хоёр өрөө байр авна гэсэн мөрөөдөл одоо алсраад 100 гаран сая болоод талийсан. 8%-ийн зээл 6% боллоо гэсэн ч эсрэгээрээ огт гарахаа больсон.
Хийж бүтээж улс орноо өөд нь татах байтугай ард иргэд, үндэстнээ ядууралд хүргэчихээд, бас болоогүй ирээдүйн боломжыг нь хулгайлж өөрсдөө хөлжчихөөд, эцэст нь Үндсэн хууль буруутай мэтээр сурталдаж байхад ингээд л гэдсээ хүүлүүлэх хонь мэт дуугүй хэвтэж байгаа бид арай л ноомой мэт. Санагтун, сэрэгтүн!
Сэтгэгдэл
АЛТАНГЭРЭЛ ХҮҮЛЬЧ АА. [202.179.25.48] 2022-06-27 03:31:41
ТА УРАГШАА ГАРЧИХ АА. ӨНДӨР БОЛОВСРОЛТОЙ САЙН ЁС ЗҮЙТЭЙ ХУУЛЬЧ ЗАЛУУС ТА НАРТ ИТГЭЖ БАЙНА. БИД ДЭМЖИНЭ. ТА БҮХЭН ХИЙХ Ч ЁСТОЙ. ӨӨРЧЛӨХ Ч УЧИРТАЙ. .. БҮҮР УГ УГЛУУРГААР НЬ ӨӨРЧЛӨХ ЦАГ БОЛСОН.. ДОРЖХАНД ГИШҮҮНЭЭС ИЛҮҮТЭЙ ӨӨРТ ЧИНЬ БОЛ ИТГЭНЭ ШҮҮ..
MGL [202.21.107.122] 2022-06-27 02:17:40
Үнэн л хэллээ.Улсаа бодоө их хуралд гарч ирдэг хүн маш цөөхөн байдаг.Жинхэнэ улсынхаа төлөө дугарснуудыг нь поп хоч өгөөд сонгуульд унагадаг тэнэг Монголчууд
ЗОЧИН [202.126.90.21] 2022-06-27 01:33:35
ХУУЛЬЧ ЭРХ ЗҮЙЧ ХҮН БОЛ АЛЬ НЭГ НАМЫН ДААЛГАВАР ГҮЙЦЭТГЭГЧ БИШ НИЙГИЙН БУРУУ ГАЖ ХУУЛЬ ЗӨРЧИЖ БАЙГААГ Л ХЭЛЭЛЦЭЖ ШҮҮМЖИЛЖ ТҮҮНИЙГ НЬ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ШАЛГУУЛАХ ХҮСЭЛТ ГАРГАЖ БАЙХ ЁСТОЙ ШҮҮ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛЭЭР СҮРЖИН МЭДЭЭЛЭЛ ХИЙДЭГ ЮМ БИШЭЭ ШАЛГУУЛАХ ХҮСЭЛТЭЭ АТГ-Т ӨГ
Зочин [192.82.64.251] 2022-06-26 16:18:37
Өөр хэнийг сонгох юм Чам шиг худлаа шүүмжлэгч попрогчийг сонгохуу. Танай намын гөлийсөн цайрсан хэдэн малыг сонгох уу. Эхлээд тэр нам доторхи хулгайчуудаасаа салчихаад хуц
зочин [59.153.86.75] 2022-06-25 14:51:02
ходоодоороо сэтгэдэг болоод гучин жилийг ардаа орхижээ .социализмын үед олж авсан оюун санаа эд материал үйлдвэрлэл ажиллах хүчний мэдлэг чадвараа бүрэн дампууруулж ухралт хийсэн.төрийн албаны бүх шатанд мэдлэг чадваргүй хулгайлах сэтгэлгээтэй хүмүүс дүүрсэн энэ намаг балчигаас гарая гэвэл сонгох сонгогдох эрхээс эхлэн эрс шинэчлэх шаардлагатай мөнгөний суурьтай сонгуулийг таягдан хаяцгааж байж л сайн сайханд хүрнэ .
ard [202.9.46.12] 2022-06-25 03:45:07
хохинээ
Зочин [66.181.160.73] 2022-06-25 14:28:07
mash uneng bichjee daanch manaihan shudraga huniig uzen yddag yagaad gevel barag bugdeeree ashig honijoo boddog
Иргэн [66.181.161.42] 2022-06-24 16:20:06
Чамайг бодвол МАН хийсэн ажил ихтэй,хэлэх үгтэй ард олнны итгэлийг олсон нам шүү.Та нар шиг бусдын бөгсийг долоож бузар үйл хийгээгүй шүү
зк [192.82.69.48] 2022-06-27 00:36:43
ээ эээ одоо болиочээ
Зочин [64.119.18.47] 2022-06-26 13:45:10
АЛТАНГЭРЭЛ хуульч хатуу бөгөөд үнэнийг шудрагаар бичжээ. Хэлэх үг алга
Зочин [98.213.160.245] 2022-06-25 19:37:22
90 оноос хойш 32 жилийн 4д нь буюу 1996-2000 оны хооронд л АН засгийн эрхийг дангаараа барьсан боловч Багабанди ЭНХБАЯР НАР ЗГ -ыг нь 4 удаа сольж огцруулж хутган үймүүлж ажлыг нь хийлгэдэггүй байсан тэр үед төсөв зээл маш бага газар баялаг маань гадныхны гарт ороогүй байсан Оросын өрнөөс. өөр өргүй л байсан Бусад жилд МАХН МАН ЗГ д тасралтгүй орж ажилласан 28 жил гэсэн үг үүний 16 жилд нь 72-65 суудалтайгаар үнэмлэхүй ялж төр засгийн эрхийг бүрэн атгаж байсан УИХ -ын 2016 2020 Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд ялж эрх авлаа хийж бүтээх улсаа хөгжүүлэх ард иргэдээ ажил орлоготой болгоход ямар эрх мэдэл дутлаа гэх вэ дээ гэтэл одоо байгаа байдлаа хар эх орноо Хятадад тушаах дээрээ оччихсон бүр нэг сэтгэл өвдсөн шинжгүй хятадуудын идэвхтэй төлөөлөгч аятай хорлонтой үйл ажиллагаа ихээр явуулж тусгаар тогтнолд аюултай хуулиудыг яаравчлан шуурхай шуурхай өргөн барьцгаах юм
Гарам [122.201.21.85] 2022-06-24 14:06:49
Энэ хүн яг л үнэнийг л хэлчих юм даа. төрийн алба бол шударгаар зүтгээд дундажаар амьдрах ажлын байр гэж ихэнх нь бодож ажилладаг бол улс төрөөс орж ирсэн нь энэ хүний хэлсэн шиг бодож орж ирсэн нь үнэн л нүүр царай
Зочин [192.82.74.139] 2022-06-24 11:21:41
unen
Худлаа н о в ш [192.82.73.114] 2022-06-24 10:13:32
Жонхуугийг өмгөөлөгч, хуулч энэ нэг нөхөр бол зүгээр л хог шүү!