3045 гарааш чөлөөлөөд байна
Гарааш чөлөөлөх ажлуудыг эрчимжүүлж, тохижилтын ажил хийх хүрээнд өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөс хойш буюу 14 хоногийн хугацаанд есөн байршилд 263 гарааш нэмж чөлөөлөв. Ингэснээр нийт 117 байршилд 3045 гарааш чөлөөлж, энэ ажил 62.7 хувийн гүйцэтгэлтэй байна. Хот тохижилтын газар гарааш чөлөөлсөн дөрвөн байршилд тохижилтын ажлыг эхлүүлжээ. Дугуй цагааны тохижилтын ажил эхэлсэн бөгөөд Хотын дарга иргэдийн санал хүсэлтийг харгалзан, жишээ нь замыг хүүхдийн тэрэг явахад тохиромжтой байдлаар тохижуулах хэрэгтэйг хэлж байлаа.
Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар “Таван толгой түлш” ХХК-ийн Борлуулалт, маркетингийн захирал Г.Ундармаа “40 мянган тонн түлш нөөцлөх ажил хийж байна. Гурван шугам ажиллаж, бусад нь засвартай байгаа. 500 хүнтэйгээр үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа. Засварын ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна” хэмээн удирдах ажилтнуудад мэдээлэл өгөв.
Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын нөхцөл байдлын талаар Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар “Иргэдийг аялж, амьдрахад тав тухтай нөхцөлөөр хангахын тулд, төрийн үйлчилгээ хүргэхийн тулд хашаа, хайсыг буулгах шаардлагатай байна. Түймэр гарах, онцгой байдал үүслээ гэхэд машин явах орц, гарц байхгүй. Холбогдох байгууллагуудаас санал гарч, нэгдсэн төлөвлөгөө гаргана. Өдөрт 5-6 машин яваад ч хогийг ачиж дийлэхгүй байна. Өнгөрсөн долоо хоногт голд боогдсон хоёр дуудлага ирсэн. Иргэдээ аврахын тулд машин гаргахаас аргагүй. Гэтэл Хэмнэлтийн хууль гарчихсан байхад зардлаа хэмнэсэнгүй гэдэг. Иргэдэд ойлгуулахыг хичээдэг ч үл ойшоох хандлага гардаг. Хог хаясан хүнд торгууль тавьж болдоггүй, ямар байгууллага, хэн тавих нь тодорхойгүй. Үүнийг цэгцлэх шаардлага зүй ёсоор тулгарч байна” хэмээлээ.
Сэтгэгдэл
Зочин [64.119.16.99] 2022-06-27 22:20:41
Гараажаа нураалгасан иргэд нэгдэж МАН ын эсрэг тэмцэх хэрэгтэй.
Дэрэм [150.129.143.26] 2022-06-27 13:36:12
Энэ хотод харин ч нурааж бол чадаж байна шүү. Нураасан гараашны газарт юу байхгүй, харин хэсэг хугацааны дараа Орон сууц барина гээд шааж явах вий дээр Засаг ноён маань ... чадна шүү чадна цаадах чинь ... мартагнуулж байгаад л нэг амралтын өдөр хашаалчихсан байна. ийм аргадаа тэд тун сайн
Дэрэм [150.129.143.26] 2022-06-27 13:31:33
Энэ хотод харин гараашыг бол нурааж чадаж байна шүү. Оронд нь харин юу ч байхгүй. Хулгайгаар орон сууц барих нь цаг хугацааны л асуудал
зочин [192.82.70.223] 2022-06-27 12:27:06
Иргэдийн өмчийг хурааж, нурааж, үнэгүйдүүлж болох уу? Ардын малыг хурааж нэгдэл байгууллаа гэдэг шиг зүйл хийгээд байна уу? Иргэд яагаад автомашины зогсоолтой байж болохгүй гэж? 3045х5сая₮=15.225сая₮ буюу иргэдийн 15 тэрбум гаруй төгрөгийг төр засаг нь салхинд хийсгэж, 15 тэрбум төгрөгийн барилгын материалыг хогийн цэгт хаяж, 3045 зогсоолыг нураах ба ачиж хогийн цэгт хүргэх зардалд хэдэн төгрөгийг татвар төлөгчдийн мөнгөнөөс зарцуулж байгаа вэ? АРАЙ Л ХАРАЛГАН ҮРЭЛГЭН БОДЛОГО УУ? 3045 зогсоолын эздэд нөхөн олговор олгооч ээ. Төр засаг нь иргэдээ ингэж дарамталж болох уу? Монгол улсын иргэд юмтай, ядахдаа ганц автомашиндаа зогсоолтой байж болохгүй, ядуу гуйлгачин байх ёстой юмуу? 15 тэрбум гаруй төгрөгийн барилгын материалыг дахин боловсруулж ашиглах тухайд төр засаг бодож үзсэнгүй юу? Бүгдийг хог хаягдал болгоод байхаар улс орон хөгжих үү? Хог хаягдал гэж байх ёсгүй.
Зочин [66.181.186.222] 2022-06-27 10:08:38
Буулгасан гараашны газрыг эхнээсээ хашаалаад авч байх юм . Баянгол 5 р хороонд
Зочин [202.21.124.133] 2022-06-27 08:02:54
Tuhain uyeiin zasag ni bari gej bariulsan garaash ene dund mash olon bgaa shuu. Nuhun tulburuu uguh ni zuv. Irgeniihee huviin umchid ingej halddag novshiin tur zasag mongol hyatad oros 3-t l baina.
Зочин [64.119.27.55] 2022-06-27 07:57:00
ЭНЭ ГРАЖ ЧӨЛӨӨЛӨӨ ГЭДЭГ БАС Л НЭГ ТӨР ИРГЭНЭЭ ДЭЭРЭМДЭЖ БУЙ ХЭЛБЭО. НӨХӨН ТӨЛБӨР ӨГӨХ ЁСТОЙ
Зочин [202.131.240.147] 2022-06-27 07:27:24
Гараашаа нураалгасан хүмүүст нөхөн төлбөр өгөөрэй. Холбогдох байгууллагад нь гомдлоо гаргасан байгаа шүү.