ХХААХҮ-ийн сайдын нэрэмжит грантын шагналыг олгожээ

Aдмин / Нүүр

Хөдөө аж ахуйн салбарын шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх ач холбогдол бүхий судалгааны үр дүн, эрдэмтэн судлаачдыг дэмжих зорилгоор Сайдын нэрэмжит грантын шагналыг олгодог уламжлалтай.

-Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Мал эмнэлгийн хүрээлэнгийн Үржлийн эмгэг, даавар судлалын лабораторийн эрхлэгч, Эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Ц.Долгорсүрэн удирдагчтай “Калдвет бэлдмэл” сэдэвт бүтээлийн баг хамт олон

-Хөвсгөл аймгийн “Дүүрэн эрхэт” ХХК, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль, Хүнсний инженерчлэлийн салбарын ахлах багш, доктор С.Сэржмядаг удирдагчтай “Таван цул дотор махан бүтээгдэхүүн” сэдэвт бүтээлийн баг

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Судалгаа, хөгжлийн төвийн Төв лабораторийн эрхлэгч, доктор З.Энхжаргал удирдагчтай “Ортопед гутал” сэдэвт бүтээлийн баг хамт олонд өнөөдөр Сайдын нэрэмжит батламж, 10.000.000 төгрөгийн грантыг гардуулан өглөө гэж ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [192.82.78.129] 2022-06-28 00:42:56

Хнн


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.