Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монголын зохиолчид 30 гаруй жилийн дараа эргэж нэгдсэнд талархаж байна

Aдмин / Нүүр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монголын зохиолчдын нэгдсэн чуулган Төрийн ордонд болж байна.

Чуулганаар “Уран зохиол-нийгмийн оюун санааны дархлаа”, “Нийгмийн соён гэгээрэлд зохиолчдын оруулах үүрэг, оролцоо”, “Хүүхэд багачуудыг зөв монгол хүн болгон төлөвшүүлэхэд зохиолчдын үүрэг” зэрэг сэдвээр илтгэл сонсож хэлэлцэж байна.

Мөн салбар хуралдаануудаар яруу найраг, хүүрнэл зохиол, судлал шүүмж, тайз, дэлгэцийн зохиол, хүүхдийн ба орчуулгын уран зохиолын өнөө, ирээдүй, хөгжлийн чиг хандлагын талаар хэлэлцэх юм.

Нэгдсэн чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцож үг хэллээ.

Тэрбээр тусгаар тогтнолыг бататгах, ард түмний эв нэгдлийг бэхжүүлэх, үндэсний ухамсрыг сэргээх, эх оронч үзлийг дэлгэрүүлэх, соёл, боловсролыг түгээх эрхэм үйлсэд үе үеийн соён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагчид үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэв.

Мөн ард түмний эв нэгдлийн үлгэр жишээ, бэлгэ тэмдэг нь байх үүрэг, хариуцлагаа ухамсарлан Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжиж, 30 гаруй жилийн дараа Монголын зохиолчдын эвлэлдээ эргэж нэгдсэнд талархал илэрхийлэв.

Цаашид уран зохиолын шилдэг бүтээл, туурвилыг төр, засгаас бодлогоор дэмждэг, урамшуулдаг, түгээн дэлгэрүүлдэг тогтолцоотой болоход анхаарах цаг болсныг хэллээ.

Хүүхдийн зохиолч, утга зохиол судлалын амин сүнс болсон судлаач шүүмжлэгч, мэргэшсэн орчуулагч зэрэг салбарын боловсон хүчнийг төрийн бодлогоор бэлтгэх шаардлагатайг тэмдэглэв.

Шилдэг бүтээлүүдийг бусад монгол угсаатнуудын хүртээл болгох, орчуулж түгээх, дэлхийн шилдэг зохиолуудыг монгол хэлнээ хөрвүүлэн хүргэх зэргийг эрчимжүүлэх нь зүйтэй гэж үздэгээ хэлэв.


Сэтгэгдэл

Hunnu [202.21.127.169] 2022-06-30 07:11:50

Zohiolch ner zuusen arhichid

Зочин [122.201.31.38] 2022-06-27 14:08:03

Ц. Хулан, Ш.Дулмаа нар ирсэн бол уу

Зочин [202.21.121.66] 2022-06-27 08:30:53

Төрийн албаны сэтэртэнгүүд сул үг хэрэглэхгүй ээрэхгүй гацахгүй үг хэлж сурмаар юм. Нэг үг хэлээд ааааааааааа гээд алга болчихдог нэг үг хэлээд ба бөгөөд бас гэдэг үг хэлдэг ёооё хэлж байгаа үгийг нь ойлгодоггүй ш дээ. Тэгээд болоогүй ээ толгойгоо 2 тийшээ хаялаад гилжийчихнэ хэцүү шүү. Эхлээд эх хэлээ бүрэн сураад дараа нь дарга болмоор. Өөрсдөө үг хэлж мэдэхгүй хараад уншдагаа бас болих хэрэгтэй

Зочин [202.21.121.66] 2022-06-27 08:27:45

Монголын зохиолчид Хүрэлсүхээр заалгахгүй нэгдмэл байдаг байхаа. Тэд бас хэнээр ч заалгахгүй эх орон ард түмнийхээ өмнөөс сул үггүйгээр үгээ хэлж чаддаг


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.