Энэ сарын 30-наас халуун ус хязгаарлах байршлууд

Aдмин / Нүүр

2022 оны зургаадугаар сарын 30-наас долдугаар сарын 7-ныг хүртэл долоо хоног дулааны шугам сүлжээнд засвар хийх хуваарийг хүргэж байна.

Тодруулбал Вива сити, Шинэ яармаг хорооллууд, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, нийслэлийн шинэ төв Хангарьд орчмын хэрэглэгчид, Арцатын ам, Нүхтийн амны хэрэглэгчдийн халуун усыг энэ хугацаанд хязгаарлана.

зурагУлаанбаатар Дулааны Сүлжээ/УБДС/ ТӨХК-аас ирэх өвлийн бэлтгэл ажлын хүрээнд дулааны шугам тоноглолд үзлэг, үйлчилгээ хийх, хаалт арматур солих, шинэчлэх, дулаалга болон жийргэвч шалгах, нягтын шахалт хийх, турших ажлууд хийх юм байна.

Зарим тохиолдолд хугацаа өөрчлөгдөх магадлалтай тул хэрэглэгч та лавлах тодруулах зүйлсээ манай шуурхай албаны 7004-7005 тоот утсаар болон харьяа орон сууцны контороос мэдээлэл авах боломжтой гэв.


Сэтгэгдэл

Иргэн [139.5.219.126] 2022-06-28 10:25:17

Утасаа авахгүй !!!!!!Бас таны яриаг бичлэг болгоно гээд л рекламдаж усаа тогоо тасалж Тэнэгтэхээ боль!!!!!!!!!х ха ч харицалггүй!!!


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.