Элсэлтийн ерөнхий шалгалтад нийт 208 шалгуулагч 800 оноо авчээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой “Элсэлтийн ерөнхий шалгалт”-ын 2022 оны зургаадугаар сарын 23-26-ны өдрүүдэд болж өндөрлөлөө.
Энэ онд нийт 36253 шалгуулагч бүртгүүлсэн юм.
ЭЕШ-ын нийт хичээлийн ерөнхий дундаж оноо:
2019 онд-500.84
2020 онд-500.82
2021 онд-501.13
2022 онд-501.09 байна.
Энэ жилийн ЭЕШ-д нийт 208 шалгуулагч 800 оноо авчээ. Харин шалгалт өгсөн нийт хичээлээр:
400-аас бага оноо авсан-1355 шалгуулагч
480-аас бага оноо авсан-7333 шалгуулагч
Босго давсан 24693 шалгуулагч байна.
Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь Монгол Улсын Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байна.
2022 оны ЭЕШ-д монгол хэл бичгийн шалгалтын босго оноо давж чадаагүй 1180 шалгуулагч байна. Боловсролын үнэлгээний төвөөс 2022 оны 8 дугаар сард монгол хэл бичгийн шалгалтыг зохион байгуулна.
ЭЕШ-ыг жилд 2 удаа зохион байгуулах бөгөөд эхний шалгалтад хүндэтгэн үзэх шалтгаанаар хамрагдаж чадаагүй болон дүн оноогоо ахиулах зорилготой шалгуулагчид дахин хамрагдах боломжтой гэж БШУЯ-наас мэдээллээ.
Сэтгэгдэл