Амийг нь аварсан иргэн аврагчдад талархал илэрхийллээ
Нийслэлийн Аврах ангийнхан энэ сарын 18-нд Туул голд завьт эргүүлээр үүрэг гүйцэтгэж байхдаа усанд живж байсан нэг иргэний амийг аварсан.
Аврах багийнхны аварсан иргэний зүрх зогсож, 10 гаруй минут ухаангүй байсан бөгөөд аврагчид тасралтгүй хиймэл амьсгал хийж, амийг нь аварч чадсан юм.
Амь нас нь санамсаргүй гэмээр тохиолдлоор аврагдсан иргэн Б.Ядам эмнэлгээс гарч ирээд аврагчид болон нийслэлийн Онцгой байдлын удирдлага, хамт олонд талархал илэрхийллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл
Зочин [66.181.161.47] 2022-06-29 12:43:43
Цагдаа хэцүү ажил гэж ярьдаг жинхэнэ хэцүү ажил чинь онцгой шүү гал .үер байгалийн хэцүү бүхэнтэй хамт байдаг
nergui [103.170.17.58] 2022-06-29 02:01:31
онцгой залуустаа ажлын амжилт, аврагдсан залууд эрүүл энхийг хүсье.
Талархах ёстой хүмүүс. [66.181.189.204] 2022-06-28 13:13:16
Зөв. Хүний амийг аварсан хүмүүст "баярлалаа" гэж хэлэх нь хүний ёс. Ялангуяа амь нь аврагдсан ба түүний гэр бүлийнхэн ингэх ёстой. Ер нь хөндлөнгийн бид ч эдгээр буянтай хүмүүст алга таших зүйтэй. Та нар шүү!