Голын усанд живж байсан 34 иргэний амь насыг авран хамгаалав

Aдмин / Нүүр

Гол, усны ослоос иргэдийг хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдээлэл хүргэх зорилгоор Туул, Хэрлэн, Тэрэлж голын эрэг дагуу болон голоор хөдөлгөөнт болон завьт эргүүл энэ сарын 15-наас эхлэн үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Энэ хугацаанд НОБГ-ын бие бүрэлдэхүүн, Аврах ангийн аврагчид буцалтгүй нэрвэгдэгч 7 иргэний цогцсыг гарган Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч, голын усанд живж амь насаа алдах эрсдэлтэй 34 иргэний амь насыг авран хамгааллаа.

Цагдаагийн байгууллагаас өгч байгаа мэдээллээр голын усанд живж амь насаа алдсан иргэд нь ихэнх тохиолдолд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, мэдэхгүй гарц гармаар гарах гэж оролдсон, усанд сэлдэг гэж эрдсэн, өөртөө болон бусдад тавих хяналтаа алдсан нөхцөл байдал зонхилж байна.

Иймд голын усанд амь насаа алдах эрсдэлээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа ханган, бие биедээ тавих хараа хяналтаа сайжруулж, зүй зохистой амарч зугаалахыг нийт иргэддээ онцгойлон анхааруулж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.