УИХ-ын сонгуулийг 10-р сард явуулах хувилбар яригдаж байна

Aдмин / Улстөр

Эрх баригч МАН-ынхан Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах нь тодорхой болоод байна. 6-р сарын 9-нд МАН, АН, ХҮН болон УИХ-д суудалгүй намууд Үндсэн хуульд, нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар санал гаргаж, улс төрийн “Тунхаг бичиг”-т гарын үсэг зурсан юм.
Энэ нь бүх л намууд энэ төслийг хамтран боловсруулсан гэх үзэл суртлын зорилготой. Үнэн хэрэгтээ УИХ-д суудалгүй намууд гэж дарга, тамга хоёроос өөр зүйлгүй хэсэг нөхөд буюу ХААИС төгссөн А.Отгонбаатар гэх уран илтгэгч залуу, "Искра" сургуулийг ажиллуулж байхдаа Эмэгтэйчүүдийн нэгдсэн нам гэгчийг байгуулсан Б.Саранцэцэг, facebook группээс үүссэн АТОЗ, сонгуулийн сурталчилгааны цагаа МАН-д зарж, мөнгө олдог Эх орончдын Нэгдсэн Нам мэт л байгаа шүү дээ.
Жинхэнэ эзэд нь МАН-ын л удирдлагууд.
Тэд наадмын дараа УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан, Үндсэн хуулинд нэмэлт оруулж, УИХ-ын гишүүдийн тоог 150-152 болгох, сонгуулийн тогтолцоог холимог болгох, УИХ-ын гишүүд сайдаар давхар ажиллахыг зөвшөөрөх, Монгол Улсын Ерөнхийлөгчийг УИХ ба аймаг, нийслэл, дүүргийн ИТХ-ын өргөтгөсөн хувилбараас сонгох зэрэг өөрчлөлтийг хийх аж.
Хамгийн гол нь Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулмагцаа УИХ-ын ээлжит бус сонгуулийг энэ оны 10-р сард зохион байгуулах хувилбарыг маш хүчтэй ярьж эхэлжээ.
Энэ нь нэгдүгээрт, МАН-ынхан айсуй эдийн засгийн хүндрэлийг хэрхэн яаж давахаа мэдэхгүй байгаа тул хариуцлагаас зугтан, УИХ-ын ээлжит бус сонгуулийн үр дүнгээр бүрэлдсэн намуудтай "ял, зэм"-ээ хамтарч үүрэх,
хоёрдугаарт, улам бүр муудах эдийн засгийн хүндрэлээс үүдэн, иргэдийн дургүйцлийг дээд цэгт нь хүргэн, УИХ-ын 2024 оны сонгуулиар навс ялагдахын оронд хамтраад ч болтугай эрх барих хугацаагаа сунгах зорилготой гэнэ.
УИХ-ын гишүүдийн дийлэнхид нь улс орон байтугай МАН цаашид яах нь ч хамаагүй тул, үлдсэн хоёр жилдээ чадвал сайд болж, ядвал гишүүн хэвээрээ байх нь л чухал. Иймээс тэд УИХ-ын сонгуулийг 10-р сард явуулах хувилбарыг дэмжих эсэх нь тодорхойгүй. Харин МАН-ын удирдлагуудын хувьд эрхбиш хариуцлага үүрч байгаа юм болохоор Монгол Улсыг биш гэхэд Монгол Ардын Намын цаашдын ирээдүй, улс төрийн замналыг бодон ийм хувилбар гаргасан байна.
WWW.SONIN.MN Э.Мягмар


Сэтгэгдэл

ХҮН ХҮН [59.153.113.32] 2022-07-15 03:35:25

ТӨРИЙН ЭРХ МЭДЛИЙГ НАМУУДАД БИШ АРД ТҮМЭН ӨГӨХ ТӨРИЙН ТОГТОЛЦОО ХЭРЭГТЭЙ ИЙМ ТОГТОЛЦООГ БҮРДҮҮЛСЭН БАТАЛГААЖУУЛСАН ҮНДСЭН ХУУЛЬ БА ҮҮНИЙГ БАТАЛСАН СОНГУУЛЫН ХУУЛЬ ХЭРЭГТЭЙ БАЙНА ҮНДСЭН ХУУЛИЙГ ИХ ХУРАЛД ҮҮРЭЛСЭН ХУЛГАЙЧ НАР АРД ТҮМНИЙ НЭРЭЭР ӨӨРСӨДИЙН ДУРААР ӨӨРЧЛӨХ ЭРХ БАЙХГҮЙ ЭНЭ ӨӨРЧЛӨЛТ НЭРЭЙ УДАА ДАРАА ХИЙСЭН ЗҮҮЛҮҮД ХЭТЭРЛЭЭ ХУЛГАЙЧ НАР ДУРААРААН ДУРЬГАЖ ДУНД ЧӨМГӨӨРӨӨН ЖЭРГЭЖ БАЙНА

Зочин [64.119.16.146] 2022-07-02 13:34:54

Сонгууль болоосой билээ, энэ хэдэн хог новшоо салах юмсан. Сонгууль болбол МАН-д л ашигтай, энэ хэвээрээ байвал 24 онд үсгүй хусагдана.

Зочин [150.129.141.231] 2022-07-01 02:12:10

Тийм дээрээ тулсан бол МАН ыг дахин сонгохгүй ээ бас АН ыг бүр сонгохгүй шүү

Иргэн [66.181.181.192] 2022-06-30 10:23:51

Германд, Австрид парламентын гишүүд нь орон тооны бус байдаг юм. Ийм баян улсууд төрийн албанд мөнгө хэмнэж байхад манай 3 саятай жижиг улсын ард улстөрчид болж, хахуулиар амьдрах гээд байна. Намынхаа бодлогыг төрийн албанд битгий оруулаад бай! Хэмнэлтийн горимд шилжсэн бол цөөн тооны төрийн албан хаагчтай байх ёстой.

Иргэн [202.70.34.70] 2022-06-30 09:59:49

Нөгөө хэмнэлтийн хууль юу болсон бэ? Ээлжит бус сонгууль чинь бөөн мөнгө биз дээ?!!!

зочин [43.228.130.188] 2022-06-30 04:12:47

Хэрэв 10 сард сонгууль хийвэл МАН гарахгүй байх шүү ,Учираа мэдэхгүй хэсэг сагсуу хүмүүс гарч УИХ хурлыг тарааж ялагдаж булай болох вий,Янз бүрийн нам, наманцаруудын их хуралд сууж үзэхийн дон шүгэлсэн эрээвэр хураавар хүмүүс холимогоор сонгогдож засаг бүрдэхгүй болж, эдийн засгийн хүндэрэл дээр нэрмээс болох вий.Цэц бол тоглоом боллоо.Бүгдийг огцоруулах шаардлагатай бн

Иргэн [192.82.84.39] 2022-06-30 02:33:05

МАН - ийнханийг Гадаад зугтаах хязгаарлалт хийх !!!!!2,дахин хэзээд хөгшидийг сонгохгүй !!!!!!! Тэгээд Бловсрол мэдлэг хүнээ гэсэн сэтгэлтэг сонго !!!!!! Мөнгө эд хөрөнгөнд сонголт бүү хий !!!!!! Бүгдээрээ Өөрчилөсөн шиг өөөрчилье!!!!!!!!!! цаг хугцаа бна. Одоо болно.ядуурталаа луйвардуулж дарамтууллаа!!!!!!!???????

Зочин [202.9.46.39] 2022-06-30 01:48:26

хариуцлагаас зугтаж, улс орноо авч явж чадахгүй МАН-хан ээлжит бус сонгууль явуулах бололтой.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.